gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Дашзэвэг: Засгийн газрын чадвар муу байна

Улс төр
2009-02-12
0
Twitter logo

Засгийн газраас Санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга хэмжээний талаар тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, гишүүд хэлэлцэж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан Эдийн засагч, доктор Л.Дашзэвэгтэй ярилцаж, байр суурийг нь сонслоо.

-Засгийн газар Санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давна гэж төлөвлөгөө боловсруулжээ. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Дэлхийн жишгээр ДНБ хоёр улирал дараалан буурахыг хямрал гэж нэрлэдэг. Манай ДНБ дөрвөн улирал дараалан буурсан учраас хямрал гэж нэрлэхээс арга-гүй. Монгол cap хямралд орлоо гэдгийг өнгөрсөн долдугаар сарын эдийн засгийн үзүүлэлт харуулсан. Дөрөвдүгээр сард ноолуурын ханш унаж, ард түмний амьдралд нөлөөлөн манай Хөдөө аж ахуй хямралд орсон гэж хэлж болно. Мөн барилга орон сууцны зээл зогссон байсан.

Гэтэл Засгийн газар хөдлөхгүй байсаар 11 дүгээр сард хэдэн хуулийн төсөл гаргаж, иргэдийн хадгаламжийг аврах л шийдвэр гарган төр хариуцахаар болсон. Ерөнхийдөө хямралын эсрэг өөр ажил хийгээгүй. Он гарахаас өмнө бүх орон хямралын эсрэг үндэс-ний зөвлөл байгуулсан байхад манайд алга. Санхүүгийн хямралын эсрэг зөвхөн Засгийн газар бус, МҮХАҮТ, Ажил олгогч эзэд, эрдэмтэд, сэтгүүлчид ч оролцож тэмцэх ёстой.

-Боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөг хэрэгтэй гэж байгаа. Үүний талаар?
-1.5 их наяд төгрөгийг яаж тооцох аргачлал нь байхгүй, ямар зориулалтаар хэрхэн ашиглах талаархи зохицуулалт нь ч алга. Үүнийг тодорхой болгохын тулд эдийн засгаа маш сайн задлан шинжлэх хэрэгтэй байна. үйл ажиллагаагаа явуулж, үйлчилгээ үзүүлж байгаа 15 банкныхаа эрүүл мэндэд үзлэг, шинжилгээ хийгээд, алинд нь хэдий хэмжээний мөнгө хэрэгтэйг тодорхойлох хэрэгтэй. Энэ мэтчилэн ноолуур, газар тариалангийн чиглэлийн компаниудынхаа бодит байдалтай танилцаж, тэргүүлэх салбартаа мөнгө хуваарилах шаардлагатай. УИХ шууд батлах гээд байгаа. Ингэх нь дэндүү эртэдсэн алхам болно. Төрийн удирдлагууд иргэдээ асар их өрөнд оруулж байгаа учраас ард түмнээс зөвшөөрөл авах ёстой. Засгийн газрынхан гурван жилийн дараа мөр мөрөө хөөн алга болоход өрийг нь хэн төлөх юм бэ. Мэдээж хойч үе маань л төлнө. Нуулгүй хэлэхэд 1.5 их наяд төгрөг нь ирэх жилийн төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, 6.1 хувь биш, 100 хувьд хүрэх аюултай.

-Хямралыг давах төлөвлөгөөг даруйхан баталж, хэрэгжүүлэхээр ээлжит бус чуулган зарлаад байгаа?
-Засгийн газар 400 тэрбум төгрөгийг банкуудад байршуулна гэж ярьчихаад таг дуугүй явсаар байгаа. Банкнаас илүү үйлдвэр аж ахуйн газруудаа дэмжиж, шинээр ажлын байр бий болгоход анхаарах хэрэгтэй. Улсын төсөв хэлэлцэж байхад УИХ нэг сумын сургуулийн дээврийн засвар гэх зэргээр олон сая төгрөг төсөвлөдөг. Гэтэл яагаад 1.5 их наядыг хэлэлцэхгүй шууд батлах гээд байгаа юм бэ. Үүнийг гайхаж байна. Энэ төлөвлөгөөг буцаах хэрэгтэй. Зөвхөн Засгийн газар биш, үндэсний хэмжээнд сайн яриад сарын дараа дахиад хэлэлцэх нь зүйтэй.

-Төсөв, үндсэн чиглэлд туссан ажлууд уг төлөвлөгөөнд багтсан. Үүнийг та хэрхэн үнэлж байна вэ?
-Тийм. Юуг нь хасч, юуг нь оруулах вэ гэдгээ сайн ярихгүй бол энд лобби ч явагдаж байж магадгүй.

-Та энэ төлөвлөгөө хэрэггүй гэж хэлэх гээд байна уу?
-Монгол шиг өөрсдийгөө хямралд оруулж байгаа орон алга. Ингэж хамгийн сүүлд төлөвлөгөө боловсруулж буй орон ч алга. Зарим орон гурав дахь төлөвлөгөөгөө боловсруулчихсан байна. Манайх энэ үед үсрэнгүй хөгжлийн шатандаа орно гэж ярьж байсан. Засгийн газрын хямралыг ойлгох чадвар, улмаар тэмцэх бодлого боловсруулах чадвар муу байна.

Ц.Мөнхзул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан