-Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв-
Газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өссөн, дотоодын зах зээлд нефть бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, жижиглэн худалдааны үнийг харьцангуй тогтвортой барих зайлшгүй шаардлагыг харгалзан УИХ, Засгийн газраас хэд хэдэн алхмыг авч хэрэгжүүлсэн билээ.
Үүний нэг нь нефть бүтээгдэхүүний албан татварыг хөнгөлөх, тэглэх тухай шийдвэрүүд юм. Засгийн газрын 2008 оны долдугаар сарын 9-ний өдрийн 282 дугаар тогтоолоор 2008.07.15-ны өдрөөс эхлэн онцгой албан татварыг “0” байхаар, гаалийн албан татвар болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хувь байхаар тус тус тогтоон мөрдүүлсэн билээ.
Гэвч газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд татварын хөнгөлөлт эдэлсэн үедээ үнийг хэд дахин, нэлээд их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь үнийг үндсэндээ бүрэн чөлөөлж, зах зээлийн горимд нийцүүлсэн гэж үзэхээр байгаа юм.
Нөгөө талаар сүүлийн үед дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч байгаа нь автобензин, дизелийн түлшний үнийг цаашид төрөөс зохицуулах шаардлагагүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Тиймээс импортын автобензин, дизелийн түлшинд ногдох татварыг сэргээх нь зүйтэй гэж хуралдаанаас үзлээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд
- 2008 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “5” хувиар, нэмэгдсэн өртгийн албан татварыг “10” хувиар тогтоох
- автобензин, дизелийн түлшний импортод ногдуулах онцгой албан татварыг оруулж байгаа боомтоос нь хамааруулан ялгаатай мөрпүүлэхээр тусгасан байна.
Улаан буудайн нөөц бүрдүүлнэ
Ургацын урьдчилсан балансаар
энэ жил улсын хэмжээнд 200.6 мянган тонн үр тариа, 143.6 мянган тонн төмс, 81.6
мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой болоод байгаа билээ. Ингэснээр хүн
амын жилийн хэрэгцээт хүнсний улаан буудайн
49.1 хувийг дотоодын ургацаар хангах боломж бүрдэж байна гэсэн үг.
Гэвч хураан авсан улаан буудайг гурилын үйлдвэрүүд бага хэмжээгээр авч, агуулах савны хүрэлцээ муу байгаа тул улаан буудайг борлуулах чиглэлээр Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүсэж байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаас гурилын хангамжийг тогтворжуулах, үнийн өсөлтөөс сэргийлэх, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2008 оны ургацаас 100.0 мянган тонн улаан буудайг нөөц хэлбэрээр байршуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзэв.
Тогтоолын төсөлд нөөц хэлбэрээр байршуулсан 100.0 мянган тонн хүнсний буудайг жил бүрийн 2, 3-р улиралд борлуулж, тухайн жилийн намрын ургацаас нөөц хэлбэрээр дахин байршуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Товчхон:
-“Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд Иргэний
болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний
төслийг зүйтэй гэж үзэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
-2007-2008 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын талаас баримтлах чиглэлийн талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигийн мэдээлэлтэй танилцав.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв