gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шар тороор нэг аймгийг хучиж болох гэнэ

Нийгэм
2008-09-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-09-16
Шар тороор нэг аймгийг хучиж болох гэнэ

Бидний хэлж заншсанаар шар торыг манай улс жилдээ 15 сая ширхэгээр хэрэглэдгийг түүвэр судалгаагаар гаргажээ. Жилдээ хэрэглэж байгаа зөвхөн шар торыг дэлгэн тооцож үзвэл долоон сая 500 мянган ам метр талбайг элбэг бүрхэх бөгөөд бүхэл бүтэн нэг аймгиин газар нутагтай ойролцоо тусах юм. Өөрөөр хэлбэл, жилдээ нэг аймгийг бүрхэхүйц шар торыг бид хэрэглэж байна. Нэг өрх өдөрт 50-ын шар тор нэгийг хэрэглэдэг гэж үзэхэд сард 1500, жипд хамгийн багаар бодоход 20 орчим мянган төгрөг болно. Гэтэл энэ мөнгийг бид зүгээр л салхинд хийсгэж, хогон овоо босгож сууна. Нийслэлд хоногт 580 тонн орчим хог хуримтлагддаг гэсэн статистик байна. Зөвхөн Улаанчулуутын хогийн цэгт өдөрт 300 гаруй тонн хаягдал овоордог бөгөөд нийслэлийн нийт хогны 10 орчим хувийг гялгар уут эзэлдэг байна.

Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд чанар, аюулгүй байдал нь бүрэн баталгаажаагүй, олон улсад ашиглахыг хязгаарласан нийлэг сав баглаа боодлыг ихээр ашиглах болсон нь хүнсний бүтээгдэхүүн бохирдох эрсдлийг нэмэгдүүлж, улмаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Дахин боловсруулсан нийлэг сав баглаа боодлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар нийт хүн амын дунд мэдээлэл түгээх, гялгар уут үйлдвэрлэгчид болоод гялгар уут худалдаалагчид, дэлгүүрийн ажилчид мөн худалдан авагчид нийлэг сав баглаа боодлын хэрэглээг багасгахад хамтран ажиллах талаар уриалга гарган хэрэгжүүлэх ажил зохион байгуулбал тодорхой үр дүн гарах боломжтой юм гэж үзлээ.

Гэтэл Монгол Улсын хэмжээнд сав, баглаа боодлын талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт, хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэлийн зохицуулалт байхгүй байгааг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн судалгаагаар тогтоожээ. Цаашид гялгар уутны хог хаягдлын талаарх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, дахин боловсруулсан гялгар уутны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар нийт хүн амын дунд мэдээлэл түгээх шаардлага урган гарч байгаа юм. Иймд Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "Хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээнд нийлэг сав баглаа боодлыг хэрэглэхийг хориглох" заалтыг нэмж тусгах шаардлагатай талаар холбогдох газруудад санал хүргүүлээд байгаа гэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан