Барьсан гитар нь томдсон охид, хөвгүүд цоглог гэгч нь дуулахад тэдний дундаас нэгэн хөвгүүн
Хамгийн сайхан нь юу вэ гэвэл ном оо гэж хэлнэ ээ
Хайртай олон багачуудтай учруулсан гэнэ ээ
Тийм биз дээ, тийм шүү дээ
Гаврошийг чи сана л даа
Үлгэрийн тэр баатар чинь
Үнэхээр миний найз
гэж дуулдаг.
Хүүхдүүд ч түүний дуунд хөг нэмэн алга таших тэр дүр зургийг санаж байгаа биз ээ. Тэр бол 1985 он. Монголын пионерийн ордны "Цэцэг" хамтлаг, "Цэцэг"-ийн Батболд гэсэн нэрийг тухайн үеийн хүүхэд залуус андахгүй. Дуулсан дуу болгон нь багачууд гэлтгүй томчуудын сэтгэлд ч үлдэж чадсан энэ дуучин удахгүй тоглолтоо хийх аж. Түүнийг тоглолтын бэлтгэл ажил гээд зав маруухан байхад нь уулзаж ярилцсан юм.
-"Цэцэг"-ийн Батболд сүүлийн 2-3 жил чимээгүй байлаа. Яагаад гэнэт тоглолт хийхээр болсон бэ?
-Манай Маадай өнгөрсөн жил "Эргэн дурсахуй" гэж сайхан тоглолт зохион байгуулсан. Түүнийг үзсэн уран бүтээлч бүр нэгийг бодож хоёрыг сэтгэсэн байх. Эндээс л тоглолт хийх санаа төрсөн. Нөгөөтэйгүүр намайг чимээгүй байсан гэлээ. Харин би чимээгүй байсангүй, хүүхдүүдтэйгээ бужигнаад л байлаа. Дуулахаас илүү багшийнхаа ажилд сонирхолтой, бас хүүхдүүддээ татагдаад. Гэхдээ зүгээр суугаагүй ээ. Тоглолтоосоо өмнө дөрвөн CD гаргая гэж бодсон боловч хоёрыг нь л амжлаа.
-Таныг харж байхад олон хамтлагт дуулсан байдаг. Одоо хаана ямар хамтлагт харьяалагдаж байна вэ?
-Тийм ээ. Хүмүүс "Энэ ер нь яасан олон хамтлагт орж, гардаг нөхөр вэ" гэж боддог байх. Дуучин хүн бүх жанраар дуулж чадах ёстой гэж би үздэг. Тийм болоод л "Цэцэг","Соёмбо", "Харш", "Болор", "Маршал" гээд өөр өөрийн өнгө аястай хамтлагт дуулж байлаа.
-"АСА" циркт 15-ны өдөр болох тоглолтод "Цэцэг" хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох сурагтай. Таньтай анх хоршин дуулж байсан Ч.Мөнхчулуун оролцох уу. Үзэгчид хүсч байгаа шүү дээ?
-Ч.Мөнхчулуун маань АНУ-д байгаа болохоор хараахан энэ тоглолтод оролцож чадахгүй байх. Харин манай хамтлагийн анхны гишүүн болох Уянгаа, Цогоо, "Хар сарнай"-гийн Маадай нар тухайн үед өөр өөрсдийн гүйцэтгэж байсан үүргээ тэнд үзүүлэх юм.
-Дуучин Ч.Батболд есөн удаа тоглолт хийж байсан. Энэ удаагийнхаа тоглолтыг яагаад "Чиний инээмсэглэл" гэж нэрлэсэн бэ?
-Би хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Хүүхдүүдээс ямагт эерэг энерги гарч байдаг. Тэр ч утгаараа юм уу хүмүүс намайг "Хүүхэд байсан шигээ л инээмсэглэх юм" гээд байгаа. Инээмсэглэл янз янз байдаг шүү дээ. Зарим нь бүр рекламыг маань хүртэл яриад л.
-Энэ тоглолтын онцлог нь юу вэ?
-Миний 10 настайгаас эхлээд өнөөдрийг хүртэлх бичлэгүүд дэлгэцнээ гарна.
-"Цэцэг" хамтлагт байснаас хойш 24 жил болж. Энэ хугацаанд урын сан нэлээд арвижсан даа?
-Монголын радиогийн алтан фондод "Цэцэг" хамтлагийн дуулсан 24 дуу байдаг. Яг нарийн тоолж үзсэнгүй. Тоймлоход 100 гаруй дуу дуулж. Эдгээрийг нэгтгээд ард түмэндээ тайлагная гэсэн үүднээс энэ тоглотоо хийж байгаа юм.
-"Цэцэг"-ийн Батболдыг Олон улсын "Найрамдал" төвийн бүлгийн багш, дуу хөгжмийн багш байхыг хүмүүс сайн мэднэ. Харин одоо хаана ямар ажил алба хашиж явна вэ?
-Олон улсын "Найрамдал" төвөөс ирснээс хойш "Соёмбо", "Next star" продакшнд дууны инженер, найруулагчаар ажиллаж байсан. Дараа нь 48 дугаар сургуульд, одоо "Гэгээрэл" бүрэн дунд сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байна.
-Хүүхдүүдтэйгээ хамтарч дуулна гэж яриад байх юм. Ч.Батболд маань "Цэцэг" хамтлагийн жаахан хүүхэд биш өрх толгойлж гэрийн хоймор эзэгнэсэн эр нөхөр болсон нь мэдээж. Энэ тухай үзэгч, сонсогч, фенүүд нь сонирхож байгаа?
-Тийм ээ. Гучин долоон нас гэдэг бага биш. Гэхдээ ард түмэн намайг тэр л жаахан хүүхэд хэвээр нь бодож хайрлаж явдагт нь баярладаг. Миний хань ТЭЦ-IV цахилгаан станцад зохион байгуулагч ажилтай, Энхсайхан гэж хүн бий. Бид охин, хүү хоёртой. Охин Анужин ес, хүү Чилүүгэн гуравдугаар анги төгсч байна. Хүүхдүүдтэйгээ хамтарч дуулах тухайд гэвэл тоглолтоос үзвэл илүү сонин байх болов уу. Хоёулаа сюрприз барина гээд бэлдэж байгаа. Хүү маань сүүлийн үед бит боксоор хичээллэж байна. Миний "Заяа" дууны клипэнд бит бокс хийсэн. Хүмүүс миний хүү Чилүүгэнийг сайн мэднэ ээ. Миний охин аавтайгаа хамт дуулна. Хүү маань ч гэсэн.
-Таны тухайн үед дуулж байсан хамтлагууд энэ тоглолтод оролцох уу?
-Бүгд оролцоно. "Цэцэг","Соёмбо", "Харш", "Болор", "Маршал" гээд.
-Та эдгээр хамтлагаасаа хэнд нь илүү хайртай вэ?
-Бүгдэд нь хайртай. Миний авьяасыг нээж, намайг задалж өгсөн "Цэцэг" хамтлаг, хамтлагийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч С.Батболд багш, хамтлагийн анхны гишүүн олонд "Хар сарнай"-гийн гэж алдаршсан найз Маадай нартаа ч хайртай.
-Таны тоглолтын зурагны дээр дуудах нэрийг эцэг эх... Дуурсах алдрыг ард түмэн... гэж бичсэн байсан. Яагаад ингэж бичсэн бэ?
-Төрүүлж өсгөж, өдий зэрэгтэй болгосон аав, ээжээ дурсахгүй бол алдас болох биз. Би чинь Чимэддоржийн Батболд шүү дээ. Үнэхээр дуудах нэрийг эцэг эх минь өгсөн ч "Цэцэг"-ийн Батболд гэсэн дуурсах алдрыг ард түмэн минь надад хайрласан.
-Таныг найзууд чинь "Цэдэнбала Филатоватай хамгийн их үнсэлцсэн хүн" гэж шоолдог гэсэн. Энэ юу гэсэн үг вэ?
-Миний бага байх үе болон Монголын хүүхдийн төлөө төвийн хөгжил тэр хүнтэй яах аргагүй холбоотой. Тэр хүн манай улсад их зүйл хийж өгсөн. Намайг тэгж шоолдог нь энд тэнд тоглолт, уулзалт болоход би дуулдаг байсан. Тэгээд бэлэг, авахаар очиход үнсдэг байхгүй юу. Тэгээд л Филатоватай хамгийн их үнсэлцсэн гэж цаашлуулдаг байхгүй юу.
С.Туул