gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ҮСХ-ны үйл ажиллагаа дэлхийн стандартад нийцэв

Эдийн засаг
2014-10-29
0
Twitter logo

Үндэсний статистикийн тогтолцоог бэхжүүлэх “Монстат” төслийн хүрээнд манай улсын статистикийн салбар дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг Үндэсний статистикийн газрын дарга С.Мэндсайхан хэллээ.

Тодруулбал, 2009 оноос эхлэлээ тавьсан тус хөтөлбөр өнөөдөр үр дүнгээ хэлэлцсэн юм. Уг төсөл нь Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг дэмжих, баримт мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах, үйл ажиллагааг шуурхай үнэн зөв мэдээллээр хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж.

Төслийг хэрэгжүүлснээр статистикийн салбарын эрх зүй, үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох, аргачлалыг олон улсын түвшинд нийцүүлэх, мэдээллийн технологийн шинэ шийдлүүдийг ашиглаж тухайн салбарт дэвшил гаргасан гэдгийг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан хэллээ.

Мөн төслийн нийт зардал болох хоёр сая ам.долларыг харилцагч байгууллагуудаас буцалтгүй тусламжаар авч төсөлд тусгасанаас илүү их зүйлийг хийсэн амжилттай төсөл боллоо гэж дүгнэж буй. Төсөл нь хосолмол түншлэл хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэнээрээ онцлог гэдгийг салбарынхан хэлж буй.

“Монстат” төслийг хэрэгжүүлснээр бодит мэдээлэлд итгэх хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилж, эдийн засгийн салбарт статистик мэдээллийг түлхүү хэрэглэдэг болсон, хэвлэмэл хэлбэрээр тарааж буй мэдээллийн чанар сайжирсан гэв. Хамгийн гол нь Засгийн газрын аливаа төлөвлөлтөд статистикийн мэдээлэл нөлөөлж үр дүнтэй шийдвэр гаргах сайн талтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Герман улс нь Европдоо статистикийн салбарт дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд төслийн ахлагчаар ажилласан ХБНГУ-ын Холбооны Статистикийн газрын дарга Родерич Игелер “Монгол Улсын статистикийн салбарыг бүхэлд нь хөгжүүлэх зарчмыг баримталж ажилласан. Тухайлбал, Үндэсний тооцооны систем 2008 программыг нэвтрүүлэхэд голчлон ажилласан. Түүнчлэн статистик мэдээлэл хүргэх вэбсайт, хэвлэмэл материалуудын чанар мэдээллийн ойлгомжтой байдал мэдэгдэхүйц сайжирсан” гэлээ.

Түүнчлэн НҮБ-ийн гишүүн болсон, Ази номхон далайн болон Европын холбооны статистикийн холбооны гишүүнээр элссэн байна. Үүгээрээ Монгол Улсын нэр хүнд олон улсад тодорхой хэмжээнд өссөн гэдгийг салбарын  удирдлагууд онцоллоо.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн “Монстат” төсөл нь Дэлхийн банкны санхүүжилттэй, ХБНГУ-ын статистикийн байгууллага, БНСУ-ын статистикийн байгууллага хамтран ажилласан төсөл аж.

А.Буянзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан