gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэдийн улаан хас олборлодог газарт хайгуул хийлгэхээр зөвшөөрөл олгожээ

Нийгэм
2014-11-21
0
Twitter logo

Өнгөрсөн жилээс иргэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гүн гэдэг газраас улаан өнгөтэй чулуу их хэмжээгээр түүн, Хятад руу нууцаар гаргаж эхэлсэн. Энд барагцаагаар 3000 хүн цуглан, газрыг хайр найргүй сэндийлэн, газар доогуур нүхэн хонгил ухсанаас нэг хүн нурангид дарагдан амиа алдаж, хоёр хүн бэртэж гэмтсэн удаатай.

Гурвантэс сумын жирийн иргэд төдийгүй төрийн албан хаагчид хүртэл тэнд очин чулуу олборлодог болж, эмх замбараагүй байдал үүссэн юм байна. Иргэд олборлосон чулуугаа нууцаар хил давуулах гээд зарим нь баригдаж, торгуулан, машинаа хураалгасан. Олон хүн бөөгнөрсөн тэр газар архидалт, гэмт хэргийн үүр болсон тул иргэдийг тараалгахаар цэрэг, цагдаа дайчилсан ч хүчрээгүй аж. Үүнд сар бүр аймгийн төсвөөс долоон сая төгрөг зарлагадаж иржээ. Гэсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй тул тус аймгийн Засаг дарга саяхан шийдвэр гарган, “Баатар ван транс” гэдэг компанид уг газарт хайгуул хийх зөвшөөрөл гурван жилийн хугацаатай олгожээ.

Гүн хэмээх газар нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайн жагсаалтад байгаа эсэхийг Ашигт малтмалын газраас тодруулсны үндсэн дээр ийм зөвшөөрөл олгосон аж. Улаан хас гээд байгаа чулуу нь үнэхээр хагас үнэт чулуу мөн эсэхийг тогтоолгох, мөн нөөцийг нь бодуулах, түүнийг ашиглан орон нутагтаа үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдээ ажилтай болгох зорилгоор ийм шийдвэр гаргасан гэнэ.

Х.Эрхэм

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан