Сүүлийн өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал жолооч нарыг ихэд бухимдуулж байна. Үүний шалтгаан нь гэрлэн дохио ажиллахгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаад байгаа.
Уг асуудлыг үнэн эсэх талаар Олон нийттэй харилцах албаны хөтлөгч, редактор Д.Ариунжаргалаас тодрууллаа.
-Гэрлэн дохио ажиллахгүй замын түгжрэл их байна гэх гомдол их гарч байна. Үүний шалтгаан нь юу вэ?
-Одоогийн байдлаар нийслэл хотод ажиллагаагүй эвдрэлтэй гэрлэн дохио байхгүй. Бид нийслэлийн 45 гэрлэн дохио 27 хянах камерийг удирдан ажилладаг. Хэрэв гэрлэн дохио эвдэрч саатсан тохиолдолд манай замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хариуцсан мэргэжилтнүүдийг явуулж засуулдаг.
Засварын ажиллагаа явагдаж байх хугацаанд замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулдаг. Ихэвчлэн тухайн газрыг хариуцсан цахилгаан станцад гэмтэл саатал гарснаас болж гэрлэн дохио унтардаг. Тухайлбал биднийг хоол хийж байхад эсвэл телевиз үзэж байхад гэнэт унтарвал бид тухайн эд зүйлээ биш цахилгаанаа буруутгадаг биз дээ, үүнтэй л адил байхгүй юу. Тийм учраас одоогоор гэрлэн дохионд эвдрэл байхгүй байгаа.
-Гэрлэн дохио ямар нэгэн байдлаар ажиллахгүй байх тохиолдолд замын хөдөлгөөн хэрхэн зохицуулагдах вэ?
-Бид Нийслэлийн замын цагдаагийн ерөнхий газартай хамтран ажилладаг. Хэрвээ гэрлэн дохионд ямар нэг асуудал гарч засагдаж байвал тэр хугацаанд замын цагдаа уг хөдөлгөөнийг зохицуулдаг юм.
-Танай байгууллага нийслэл дэх 27 хяналтын камерийг хянадаг гэсэн. Ер нь хяналтын камер байрлуулснаар ямар үр дүн гарсан бэ?
-Манай байгууллага 2010 оны долдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд камер байрлуулсанаар осол аваарыг бодит баримттай түргэн шуурхай илрүүлж байгаа.
-Камераар хяналт тавиад сууж байхад дүрэм зөрчсөн жолоочид ямар хариуцлага ноогдуулдаг вэ?
-Бид зөвхөн илрүүлж, мэдээлж өгөх үүрэгтэй. Энэ талаар ярих шаардлагагүй гэлээ.
Б.Номин