gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Энхбаяр: Улс төрийн шалтгаанаар хэнийг ч ажлаас халаагүй

Улс төр
2012-02-16
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2012-02-16
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг "Хууль бус томилгоо хийсэн, зарим хүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан, жагсаал, цуглааныг тараах зорилгоор мэргэн бууч бүхий хоёр ротыг бэлтгэх саналыг сайдын зөвлөлийнхөө хурал дээр танилцуулсан" хэмээн буруутгаж байгаа. Ингээд дээрх асуудлыг судлах ажлын хэсгийг Э.Бат-Үүл, З.Энхболд, Н.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.

-Ардчилсан намын бүлэг танаас зарим асуудалд хариулт өгөхийг хүссэн байна. Буруутгаж байгаа зүйлсийн талаар тайлбар өгөхгүй юү?
-Ардчилсан намын бүлэг надаас мэдээлэл авахыг хүссэн. Би өгнө. Миний бие өнөөдрийг хүртэл улс төрийн шалтгаанаар хэнийг ч хүнийг ажлаас халаагүй. Зарим албан тушаалтныг ажлаас нь халах тушаал гаргасан байгаа. Зохион байгуулалттайгаар цэргийн анги нэгтгэлээс цэргийн хүнс шамшигдуулсан, хулгай хийсэн тохиолдол хоёр ч цэргийн анги дээр гарсан. "Үүнтэй холбоотой арга хэмжээ ав. Цэргийн хүнс хулгайлсан хүмүүсийг ажлаас нь хал. Асуудлыг холбогдох байгууллагад шилжүүл" гэсэн үүрэг өгсөн. Мөн цэргийн албан хаагчийн биед бэртэл учруулсан офицерийн асуудал ч байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд нь шийднэ.

-Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Сүхбаатарыг шалтгаангүйгээр ажлаас нь халсан гэсэн мэдээлэл гарсан байсан?
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргааны газрын даргын албыг хашиж байсан Ш.Сүхбаатарыг Хуулийн хэлтсийн даргаар томилсон. Ямар нэг хүнийг ажлаас нь халсан зүйл байхгүй. Ш.Сүхбаатар дарга хуулийн өндөр мэдлэгтэй хүн. "Хуулийн хэлтсийн дарга бол миний хийж чадах ажил. Би хийе" гэж өөрөө зөвшөөрсөн. Хэвлэлээр гараад байгаа зүйлийг сайн ойлгохгүй байна. Ямар ч байсан Ш.Сүхбаатар гэдэг хүний зүгээс ийм зүйл гаргаагүй. Тэгэхээр улс төрийн зорилгоор ийм мэдээлэл цацсан байх.

-Сонгуулийн үеэр ажиллах тусгай салаа байгуулах үүрэг өгсөн нь үнэн үү?
-Зэвсэгт хүчний байгууллагын хамгийн гол үүрэг бол байлдааны бэлэн байдал. Шаардлагатай тохиолдолд эх орноо хамгаалахад бэлэн байх ёстой. Хэд, хэдэн анги, нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах асуудлыг ярьсан төдий.

Т.Урангэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан