Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдыг шалгаж эхэлжээ. Түүнийг нууц тохироо явуулах замаар виз зуучилсан, эрх мэдлээ ашиглан ажилчдаа дарамталсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Яамны эрх баригчид виз зуучлуулсан иргэн элчин сайд Жон Жэ Намтай уулзсан тухайгаа дурдсан бичиг баримтын хуулбарыг өчигдөр олсон байна. Жон Жэ Намыг зуучлагчтай хуйвалдан тохиролцож, БНСУ-ын засгийн газрын виз олгох үйл явцад хууль бусаар оролцсон гэх хэрэгт сэжиглэж байгаа юм.
Түүнчлэн гадаад улсад томилогдсон ажилчдыг төлөөлдөг Солонгосын худалдааны нэгдлийн холбоо элчин сайдтай холбоотой гомдол хүлээн авч байжээ. Тухайлбал гуравдугаар сард болсон нэгэн үйл ажиллагааны үеэр Жон хоолны үлдэгдэл асууж, элчин сайдын яамны ажилтнууд руу орилж доромжилсон гэнэ.
Үүнээс гадна тус дипломатч элчин сайдын яамны төсвийг хувийн хэрэгцээндээ ашигласан байж болзошгүй талаар БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: world.kbs.co.kr