Иргэдийн худалдан авсан орон сууцны м.кв дутуу талаар хяналт шалгалтын ажлыг 2013 оны аравдугаар сараас эхлэн ШӨХТГ-аас хийж байна. Хяналт шалгалтаар барилгын ажил үйлчилгээ эрхлэгч компаниудын худалдан борлуулсан орон сууцны талбайн гэрээнд тусгасан хэмжээндээ хүрэхгүй байгаа зөрчил илэрсээр байгаа юм.
Уг зөрчил нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт /MNS-6058-2009/-ыг тус тус зөрчиж байна.
Хяналт шалгалттай холбоотойгоор:
Иргэдийн өргөдөл | ААН-үүд | Нийт хохирлын хэмжээ |
Барагдуулсан хохирол |
|
604 | 58 |
3,306,233,188 |
Хохирлоо барагдуулсан ААН |
Хэрэглэгчийн тоо |
27 |
70 гаруй |
Өргөдлийн тоогоор үзвэл:
ААН-ийн нэр |
Өргөдлийн тоо |
Эзлэх хувь |
Хохирлын хэмжээ |
Тайгам алтай ХХК |
213 |
35,3% |
775 921 847 |
МД ТОФ ХХК |
124 |
20,5% |
644 582 082 |
Тектоник ХХК |
39 |
6,5% |
628 367 627 |
Иргэн Сүрэнцэцэг |
17 |
2,8% |
180 287 200 |
Бусад | 176 |
34,9% |
1 071 487 514 |
Нийт | 604 |
100% |
3 300 646 270 |
Ихээхэн зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд авч буй арга хэмжээ:
-Тайгам алтай ХХК-д хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах талаар удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахгүй байсан тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дах заалтыг үндэслэн 10 сая төгрөгний торгууль ногдуулсан. Гэвч “Тайгам алтай” ХХК-ийн хүсэлтээр ХУД-ийн шүүгч н.Тунгалагсайханы шийдвэрээр хүчингүй болгоод байна. Мөн “Тайгам алтай” ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй болгуулахаар Захиргааны анхан шатны болон Давж заалдах шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хэвээр үлдээжээ. ШӨХТГ-аас “Тайгам алтай” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтын дагуу 62 шийтгэвэрийн хуудсаар 59 сая төгрөгний торгууль ногдуулсан байна.
БХБЯ, МХЕГ, ХЭАХНҮХ-той хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсгийн зүгээс “Тайгам алтай” ХХК-ний удирдлагууд болон хэрэглэгчидтэй гурван талт уулзалт зохион байгуулсны дүнд хамтарсан хэмжилт хийж зөрүүтэй гарсан тохиолдолд хохирлыг барагдуулахаар тохиролцжээ. Гэвч “Тайгам-Алтай” ХХК-ний зүгээс стандартын бусаар өөрсдийн байр сууриа хамгаалсан байдлаар тухайн хэмжилтийг хийх санал ирүүлсэн тул ШӨХТГ-аас тус саналаас татгалзсан байна.
-МД ТОФ ХХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мөн илэрхийлжээ. Хэрэглэгчийн хохирлыг барагдуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
МД ТОФ ХХК уг торгуулийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлжээ.
-Тектоник ХХК нь удаа дараа хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэж зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч зөрчлийг шийдвэрлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасныг үндэслэн 10 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Хяналт шалгалтын явцад 23 хэрэглэгчийн хохирлыг барагдуулж, тохиролцсон талаар албан бичиг ирүүлсэн байна. Үүний дагуу хэрэглэгчтэй хэрхэн тохиролцож шийдвэрлэсэн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэхийг шаарджээ.
-Иргэн Ч.Сүрэнцэцэг: БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан барилга дээр хэрэглэгчийн гомдлын дагуу гурван талт уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтаар Ч.Сүрэнцэцэг дахин хэмжилт хийж нягтлаад зөрүү талбайн төлбөрийн 50 хувийг 2014 оны долоодугаар сараас барагдуулах санал тавьж хэрэглэгчтэй тохиролцох хүсэлт гаргажээ.
Харин хэрэглэгчдийн зүгээс дахин хэмжилт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхэд хандахаар болжээ.
Иймд иргэн Ч.Сүрэнцэцэгт Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасныг үндэслэн 10 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.
-Хан Хур Холдинг ХХК: Тус компанитай холбоотой хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдлийн дагуу судалж үзэхэд Орон сууц худалдан борлуулах гэрээнд байрны талбайн хэмжээг заагаагүй бөгөөд гэрээний 2.2-т “Захиалагчийн захиалсан орон сууц нь нийт ........... төгрөгийн нэрлэсэн үнэтэй. Энэхүү нэрлэсэн үнэ нь тухайн байрны талбайн хэмжээтэй ямар нэгэн байдлаар уялдаагүй бөгөөд харин байрны өрөөний тоо, байршил, давхарын онцлогоос хамаарч тогтоосон үнэ болно” гэж заажээ. Мөн ижил загварын байрыг төлбөр төлөлтөөс хамаараад хэд хэдэн сонголттой үнээр худалдаалсан байгаа нь нэрлэсэн үнээр зарсан болох нь тогтоогдож байна. Иймд “Хан хур холдинг” ХХК-тай холбоотой м.кв-ийн зөрүүтэй гомдлыг шийдвэрлэх боломжгүй болжээ. Тус компани нь СӨХ болон ашиглалтыг хууль бусаар эрхэлж байсныг заавар зөвлөгөө өгч зөрчлийг арилгуулахаар шаардан арилгуулж эхэлжээ.
Цаашид Барилга хот байгуулалтын яам болон ШӨХТГ-аас “Тайгам алтай” ХХК, “МД ТОФ” ХХК, “Тектоник”-ний хамтарсан хэмжилтийг тодорхой хэдэн айлуудад түүвэрчилэн хийхээр төлөвлөн хуваарь гаргажээ.