gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шилдэг багш нарын ур чадвар, заах аргыг өвлүүлнэ

Б.Ирээдүй
Нийгэм
2022-03-15
11
Twitter logo

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ, “Elab education academy”-ийн Elab төслийн зохицуулагч Э.Санжсүрэн нар өнөөдөр 2021-2025 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, дунд ангийн сурагчдын хоцрогдол арилгах болон олимпиадад бэлтгэх, ахисан шатны гүнзгийрүүлсэн сургалтад бэлтгэх, залуу багш нарыг чадваржуулах гурван чиглэлд хамтран ажиллах юм.

Санамж бичиг үзэглэсний дараа Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тохиосон цар тахлын нөлөөгөөр боловсролын салбарт, тэр дундаа сурагчдын мэдлэг боловсролд хоцрогдол үүсэж, тэрхүү хоцрогдлыг нөхөхөд цаг хугацаа, багш нараас хичээл зүтгэл ихээхэн шаардаж байна. Ийм цаг үед Монголын урдаа барьдаг, сор болсон багш нар маань нэгдэж, сурагчид болоод залуу багш нарын боловсролд чиглэсэн гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулахаар санаачилга гаргасан нь сайн хэрэг” хэмээн ярилаа.  

Хүртээмжтэй боловсролын төлөөх Эрдэм холбоо ТББ нь  Elab education төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуу багш нарт математик, физик, хими, нийгэм, монгол хэл, англи хэлний судлагдахуун хичээлийг ахисан түвшинд гүнзгийрүүлэн сургах юм. Сургалтыг Монгол Улсын гавьяат багш, зөвлөх багш, олимпиадын болон ур чадварын аварга багш нар явуулах бөгөөд тэдний мэдлэг боловсрол, заах аргыг аль болох олон хүүхдэд хүргэх, залуу багш нарт өвлүүлэх зорилгыг өмнөө тавьж буй аж. Монгол Улсын гавьяат багш, Монголын математикийн хорооны дарга асан, МУИС-ийн хүндэт профессор Ц.Дашдорж, Улсын математикийн багш нарын олимпиадын таван удаагийн аварга “Олонлог” сургуулийн зөвлөх багш Б.Баяржаргал, Улсын физикийн багш нарын олимпиадын хоёр удаагийн аварга, “Nest education” сургуулийн багш С.Гэрэлмаа, Улсын физикийн багш нарын олимпиадын хоёр мөнгө, хоёр хүрэл медальт П.Пүрэвдорж зэрэг багш нар төлөөлөл болон санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

Эрдэм холбоо ТББ нийслэл болон 13 аймгийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж буй бөгөөд нийтдээ 150 гаруй багшийг эгнээндээ нэгтгэсэн байна. Сурагчдад хүртээмжтэй боловсрол олгож, хоцрогдол арилгах сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Elab education academy”-д хандан авч болохыг “Elab education academy”-ийг үүсгэн байгуулагч Б.Оюунболд хэлж байлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан