Та уран гулгалтын мастер уу. Хүмүүс энэ асуултад үнэн сэтгэлээсээ хариулах нь лавтай. Зарим нэг нь тийм гэхэд нөгөө нэг нь үгүй гэх байх. Иргэд гэдэг ийм л байдаг. Харин энэ асуултыг “томоохон” нэгнээс асуувал нэрлэхсэндээ, эсвэл ичсэндээ юм уу, “тийм” хэмээн тоомжиргүй хариулах биз.
Үнэндээ өнөөдөр нийслэл хот маань мөсөн гулгуур болж, харин бид бүгдээрээ уран гулгалтын мастерүүд болчихож. Хэн уналгүй удаан гулгах нь хүнээс өөрөөс нь л шалтгаална. Тэгсэн хүн л тэмцээнд түрүүлж, барианд амжилттай орно. Харин замдаа унаж, гэмтвэл гулгагч таны хохь. Хүндхэн дүрэмтэй энэ тэмцээнд хот даяараа оролцоно. Уг нь бид ийм дүрэмтэй тоглоомонд оролцохгүй байж болох л байсан. Гэвч энэ нь биднээс огтхон ч шалтгаалсангүй.
Замын хөдөлгөөнд оролцож буй машинууд мөсөн шагай мөргөлдүүлж байгаа мэт харагдана. Нийслэлд цас орсны маргааш гэдэг айдас дагуулж, аюул учруулдаг болсоор хэдэн жилийг ардаа үдэв.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цас орж, хүйтэрснээс замын мөстлөг дээд цэгтээ хүрсэн гэж болно. Энэ жилдээ л тохиолдож байгаагүйгээр мөстжээ. Шар хантаазтанууд хаа нэгхэн цас арилгаж харагдах. Гэвч тэдний энэ ажил нэг л урагшлахгүй байх шиг.
Дагтаршиж, хунгарласан мөсийг Цагаан сар болохоос өмнө гараар цохиж цэвэрлэнэ гэдэг бас л аугаа санаа шүү. Техник, технологийн эрин үед гараараа цас малтан зогсох хүмүүсийг хараад өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрнө. Гэхдээ энэ нь цас цэвэрлэж байгаа хүмүүсийн буруу биш. Цэвэрлэгээний багажаар хангаагүй байж хөөж гаргасан эрх мэдэлтнүүдийн буруутай үйл ажиллагаа.
Уг нь нийслэлд цас арилгах зориулалтын гурван машин байдаг юм билээ. Гэхдээ тэр машинууд ямар ч хонхор хотгоргүй тэгшхэн зам дээр л явдаг аж. Замаа ямрыг ч мэдэлгүй их хэмжээний мөнгө үрэн авсан тэр машин зөвхөн үзмэрийн төдий л зүйл болжээ.
Магадгүй түүнийг худалдан авах нь хэн нэгэнд ашигтай байсан болохоор тэр биз ээ. Хэдэн жилийн дараа музейд цас цэвэрлэдэг гурван машины үзмэр гарч ч мэдэх нь. “Өмнөд хөршөөс цас арилгагч бодис оруулж ирсэн. Одоо элс, давснаас татгалзана” хэмээн яриад л байсан. Гэвч сүүлийн үед өмнөд хөршөөс оруулж ирсэн цас арилгах бодисыг хуурамч байсан гэх яриа чих дэлсэх болов.
Гудамжны мөсөн гөлөөнийг харахад энэ нь үнэний хувьтай ч байж магад. Хуурамч цас арилгагч бодис цацсанаас мөстлөг улам нэмэгдсэн хэмээн буруутгах нэгэн ч таарч байв. Яагаад бид жил болгон ярьдаг хэрнээ энэ асуудлыг нэг тийш нь шийдчихэж чаддаггүй юм бол. Үүний цаана далд бизнес цэцэглэж, хэн нэгний түрийвч түнтийж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Сэтгэл болоод зүтгэл байсан цагт мөнгө төгрөг үрэлгүй хийчих л ажлын нэг баймаар.
Эрт урьдын цагт долоон бор оготно амьдран суудаг байжээ. Гэтэл нэг өдөр алгын чинээ газарт нь атгын чинээ цас ороод хэмээн үлгэр цааш үргэлжилнэ. Гэхдээ үлгэрт гардгаар тэд бүгдээрээ нийлж, цасаа цэвэрлэдэг. Харин бидний хувьд цас цэвэрлэх нь жинхэнэ үлгэр болоод байх шиг. Орчин үеийн цас цэвэрлэх үлгэрт хот нийтээрээ дүр бүтээж оролцох. Түүнийг найруулан тавих нь эрх мэдэлтнүүдийн дурын асуудал болохоор хэнийг ямар дүрд ажиллуулах нь бас л тэдний эрх ажээ.
Ж.Тагтаа