Нийслэлд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас хотын зарим дүүргүүд үерт автлаа. Ялангуяа Сонгинохайрхан дүүргийн I, IV, V, VI, XV хорооны нутаг дэвсгэрийн айл өрхүүд байгалийн гамшигт өртлөө. Тус дүүргийн V хороо буюу Ханын материалын 30 гаруй айл усанд автжээ. Үерт автсан айлуудыг онцгойн аврагчид зөөж гаргаж байсан юм.
Мөн тус дүүргийн Толгойт, Баянхошуу орчмын айлууд үерт ихээр автсан байв. Тэр дундаа VII хороонд нэг гудамжны арван айлын гэр үерт урсаж, гэрийн эзэд нь орох оронгүй болсон байв. Түүнчлэн тус дүүргийн хороон буюу Толгойтын цэргийн хотхон, Нарангийн голын айлууд үерт автжээ. Хүчтэй аадар борооны улмаас Ханын материалын V, Баянхошууны VI хорооны нутаг дэвсгэр дэх зам хагарч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсан юм.
Энэ үед онцгой байдлынхан болон замын цагдаа нар шуурхай ажиллаж иргэдийг аюулгүй болгож байлаа. Үерт өртсөн иргэдэд онцгойнхон тусламж үзүүлэхээс гадна дахин бороо орохыг санууллаа. Одоогийн байдлаар үерт хүний амь нас эрсдээгүй ч их хэмжээний хохирол учраад байгаа юм.
Г.Долгорсүрэн