Нийслэлийн газрын алба газар эзэмшиж, ашиглуулсны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Энэ төлбөр нь Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Татварын ерөнхий хууль болон бусад холбогдох хуулиар зохицуулагддаг.
Жилд ногдуулсан газрын төлбөрийг дөрвөн улиралд хувааж төлөхөөр хуульчилсан. Хуулиар иргэн, аж ахуйн нэгж газрын төлбөрөө улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх ёстой аж. Дээрх хугацаа өнгөрөөд байхад төлбөрөө барагдуулаагүй иргэн, аж ахуйн нэгжүүд байна. Энэ талаар Нийслэлийн газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэгээс тодрууллаа.
-Газрын төлбөрөө төлөөгүй хэчнээн иргэн, аж ахуйн нэгж байна вэ?
-Одоогоор төлбөр барагдуулж өгөхийг хүсч эзэмших, ашиглах 121 эрхийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Мөн алданги, торгууль ногдуулна. Дараагийн долоо хоногт ойролцоогоор эзэмших ашиглах 400 гаруй эрхтэй холбоотой асуудлыг шүүхэд шилжүүлнэ. Эдгээр иргэн, аж ахуйн нэгж энэ сарын 15-ны дотор төлбөрөө барагдуулж, гэрээгээ дүгнүүлээгүй бол газрын эрхийг цуцална. Эхний ээлжинд эрхийг нь цуцлах болсон 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зарлах болсон.
-Танайхаас төлбөр барагдуулахаар яаж ажиллаж байна вэ?
-Энэ оны газрын төлбөрийг аравдугаар сарын 25-нд төлж дууссан байх ёстой. Нийслэлийн газрын алба энэ оны гуравдугаар сараас эхлээд төлбөр барагдуулах ажлыг үе шаттайгаар явуулж байсан. Эхний ээлжинд өрийн үлдэгдэлтэй иргэдэд мэдэгдэл тараан, шаардах хуудас өгч, мэдээллийн хэрэгслээр зарлана. Бүр хүчрэхгүй бол шүүхээр шийдүүлнэ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд төлбөр төлөөгүй бол газрын эрхийг цуцална гэж заасан. Хэрэв энэ сарын 15-наас өмнө төлчихвөл тооцооны актаар баталгаажуулаад цаашид эрх нь үргэлжилнэ.
-Хэрэв төлөөгүй бол яах вэ?
-Газрын эрхийг хүчингүй болгоно. Ингэсэн тохиолдолд газар эзэмшигч ашиглагч гэрээ, гэрчилгээгээ хураалгаж газраа чөлөөлж өгөх ёстой. Хэрэв өөрөө газраа чөлөөлж өгөхгүй бол албадан буулгана.
-Тухайн газар дээр олон давхар барилга барьсан байвал яах вэ?
-Нэхэмжилж байгаа мөнгөний хэмжээнд дүйцэх эсэхийг хянаж үзнэ. Ингэсний дараа шүүхээр шийдвэр гаргуулж болно. Харин их хэмжээний төлбөртэй бол тухайн обьектыг албадан буулгах шүүхийн шийдвэр гаргуулдаг.
-Нийслэлийн төсөв газрын төлбөрөөс болж тасалдаж байгаа гэж сонссон. Хэчнээн төгрөгөөр тасалдаад байна вэ?
-Нийслэлийн төсөв газрын төлбөрийн орлогоос 20 хувь тасалдаад байна. Тасалдсанаар нийслэлд хэрэгжиж байх ёстой нийгмийн салбарын хөрөнгө оруулалт эзэндээ хүрэхгүй болно гэсэн үг. Тиймээс төлбөр барагдуулаагүй аж ахуйн нэгж, иргэнийг ингэж шахахаас өөр арга байхгүй.
-Өнгөрсөн жилүүдэд хугацаа хэтрүүлж төлбөрөө барагдуулсан аж ахуйн нэгж бий юу?
-2006 онд 56 иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хүчингүй болгож байсан. Тэдний газрыг хурааж аваад дахин хуваарилтад оруулсан. Ер нь хугацаа хэтрүүлээд нэг удаа алданги төлсөн иргэн, аж ахуйн нэгжүүд дараа нь төлбөрөө цагт нь төлдөг.
-Хүчингүй болгосон тохиолдолд эрхийг нь дахин сэргээж болдог уу?
-Тухайлбал, 2006 онд газрын эрхээ хүчингүй болгуулсан дөрвөн аж ахуйн нэгж бүх торгууль, алдангийг төлөөд эрхээ сэргээлгье гэсэн хүсэлт тавьж байсан. Үүний дагуу Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж бүх торгуулийг төлүүлээд эрхийг нь сэргээж өгсөн. Харин энэ удаа хүчингүй болсон газрыг дахин хуваарилаад дуудлага худалдаагаар оруулна. Тиймээс дахин сэргээхгүй. Иргэд бусад бүх татвараа төлөөд хамгийн сүүлд газрынхаа төлбөрийг үлдээдэг. Гэтэл газар өөрөө бүх зүйлийн эх үндэс шүү дээ. Татварын ерөнхий хуулиар газрын төлбөр албан татварын нэр төрөлд ордог. Тиймээс газрын төлбөрийг орхигдуулж болохгүй юм. Газрын төлбөрөө цаг тухайд нь төлсөн иргэн, аж ахуйн нэгжид олон эрх нээлттэй болдог. Тухайлбал, газраа зарах, барилга барих зөвшөөрөл авах, өргөтгөл барих зэрэг эрх нээлттэй.
-Нийслэлд эзэмших ашиглах эрх авсан хэчнээн аж ахуйн нэгж, иргэн байгаа вэ?
-12500 байна. Үүнд зуслан, эзэмшилд байгаа гэр хорооллын газар ороогүй.
-Газрын төлбөр, татвар хоёр ялгаатай юу. Энэ талаар тайлбарлана уу?
-Гэр хорооллын иргэний ахуйн зориулалттай газар өмчлөгдсөн бол газрын (үл хөдлөх хөрөнгийн) татвар болдог. Хэрэв өмчлөгдөөгүй эзэмших хэлбэрээр байвал газрын төлбөр төлнө.
-Нэг ам дөрвөлжин метр газрын төлбөр ямар байдаг вэ?
-Тухайлбал, 700 ам дөрвөлжин метр газрын төлбөр жилд 3080 төгрөг болно. Нэг ам дөрвөлжин метр газрын төлбөр 4.40 төгрөг. Уг нь 44 төгрөг байдаг. Улсаас үүний 90 хувийг чөлөөлж үлдсэн 10 хувийг иргэн өөрөө төлдөг. Хэрэв өмчлөгдсөн бол 700 ам дөрвөлжин жилд 2772 төгрөг төлнө. Хувьчлаад авсан газрын татвар төлбөрөөс арай хямд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн татвараас улс 95 хувийг чөлөөлдөг. Харин иргэн өөрөө таван хувийг нь төлнө. Тэгэхээр жилд өгөх 2772 төгрөгөө 700 ам дөрвөлжин метр газарт хуваахад нэг ам дөрвөлжин метр газарт 3.96 төгрөгийн татвар төлөх юм.
Б.Мягмансанж