gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 6.03
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гавьяат тамирчин П.Сэрдамба: Олимпийн аваргын шархаа нөхсөндөө маш их баяртай байгаа

Спорт
2009-09-15
0
Twitter logo

Монгол Улсын гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хороо, Цагдаагийн академи, "Эрдэнэт" үйлдвэрийн тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба тэргүүтэй тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

-Юуны өмнө баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл санаа үнэхээр сайхан байна. Яагаад гэвэл би өнгөрсөн жилийнхээ олимпийн аваргын шархыг нөхсөн. Маш их баяртай байна.

-Хамгийн хэцүү тулаан?
-Мэдээж аваргын төлөөх тулаан байлаа. Гэхдээ би ялсан.

-Таныг тулалдахын өмнө монголчууд шүүгчид хахууль өглөө гэх яриа гарсан. Тулааны өмнөх сэтгэлзүйд чинь хэр нөлөөлсөн бэ?
-Надад огт нөлөөлөөгүй ээ. Яагаад гэвэл тэр худлаа байсан. Хэрвээ тиймгүйсэн бол хэцүү л байх байсан шүү дээ.

-Цаашдын зорилго?
-Жаахан амрах хэрэгтэй байна. Үнэхээр их ядарлаа. Тэгээд дараагийн зорилго болох Лондонгийн олимпийн бэлтгэлдээ гарна даа. Олимп, дэлхийн аваргын медалийг хослуулахын төлөө хичээх болно.

Милан хотноо болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдэг ширэн бээлийтнүүд өчигдөр өглөө Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Ширэн бээлийтнүүдийг ирээд гэр гэртээ харьж түр амсхийсний дараа Биеийн тамир спортын газрын дэд дарга Д.Сүрэнхорлоо тэргүүтэй хүмүүс хүлээн авч уулзан баяр хүргэв. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, өндөр амжилт үзүүлсэн тэдэнд "Хүндэт батламж" гардуулах ёслол боллоо. Монголын ширэн бээлийтнүүд энэ удаад 27 тулган хийж 20 ялалт байгуулан 71.3 хувийн амжилттай оролцсоноор дөрөвдүгээр байрыг эзэлжээ. Уг уулзалтын үеэр медаль авсан тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ: Өөрийгөө алдаа гаргасан гэж бодохгүй ээ
-Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэнэ гэдэг том амжилт шүү. Баяр хүргэе?

-Баярлалаа. Үнэхээр сайхан байна. Таван ялалт байгуулж энэ медальд хүрлээ.

-Сая дасгалжуулагч тань таныг хүлээлтийн байдалтай байж алдаа гаргалаа гэж байна?
-Би тэгж бодохгүй байна. Алдаа гаргаагүй ээ. Яагаад гэвэл би гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байна.

-Тоглолт үзэж байхад Кубын тамирчинтай өрсөлдсөн тулаан дээр оноон дээр будлиан гарч байх шиг санагдсан. Оноогоор луйвардуулсан зүйл бий юу. Ялах боломж бүрэн байсан юм биш үү?
-Тийм байж магадгүй. Тэрийг шүүгч, дасгалжуулагч нар л сайн мэдэж байгаа байх. Би зөвхөн тэмцээндээ л анхаарлаа хандуулсан.

-Дараагийн тэмцээн юу байна?
-Сайн мэдэхгүй байна. Ямартаа ч хэд хоногоос олимпийн бэлтгэлдээ гарна.

-Монголын багийн талаар гарсан таагүй мэдээ тулаанд нөлөөлсөн үү?
-Үгүй ээ. Огт нөлөөлсөн юм байхгүй. Манайхан авилга өгөх улс биш. Боксчид маань бүгд л илүү байсан шүү дээ.

Мөнгөн медальт Н.Төгсцогт: Ялагдсан тамирчинтайгаа дахиад таарна гэдэгт итгэлтэй байгаа
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга боллоо баяр хүргэе?

-Анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртлээ. Маш их баяртай байгаа. Бүх даваанд багшийн зааж зөвлөснөөр тоглож энэ амжилтыг гаргасан. Тав ялж мөнгөн медаль хүртлээ.

-Аваргын төлөө тулалдана гэдэг сэтгэлзүйд нөлөөлнө биз?
-Миний хувьд бүх тулаандаа тайван байсан. Сандарсан, тэвдсэн тийм зүйл байгаагүй. Уг нь аварга болно гэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явсан. Болж өгсөнгүй. Аваргын төлөөх тулаанд оноо дарагдаагүй тал бий. Тэгээд ч оноогоор хол хоцорсон учир барих боломж байгаагүй. Бүх хүчээ дайчлаад аварга болж чадсангүй. Гэхдээ энэ амжилтандаа сэтгэл хангалуун байна.

-Битүү хамгаалалтыг сэтлэх гэж нэлээд ядрах шиг болсон?
-Маш их хүч гаргасан учир ядарсан. Өрсөлдөгч маань ч адил. Цаашлаад энэ амжилтаа ахиулахын төлөө хичээнэ. Мөн алтан медалиа алдсан тамирчинтай дахиад таарах байх гэж найдаж байгаа.

-Өөрийн тань хувьд энэ жил тун одтой байна. Цаашлаад ямар тэмцээн хүлээж байна?
-Энэ жилийн хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, шигшээ багийн тамирчин болсон. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Ойрын үед тэмцээн байхгүй байх. Одоо бэлтгэлээ л сайн хийнэ дээ.

-Спортын гараагаа жүдо бөхөөр эхэлсэн гэж сонссон юм байна. Яагаад бокс руу урвав?
-Анх жүдо бөхөөр Б.Шийрэв багшийн удирдлагад хичээллэж байгаад удалгүй боксын тамирчин болохоор сэтгэл шулуудсан. Үнэндээ жүдо бөхөөр амжилт гаргахгүй юм шиг санагдсан л даа. Харин боксын спортыг сонгосон маань зөв байсан гэж боддог. Энэ спортоор хичээллээд гурван жил болж байна. Манай ах, дүү нараас боксоор хичээллэдэг хүн бий. Олон улсын хэмжээний мастер н.Бат-Орших ах маань боксын тамирчин. Энэ нь ч бага зэрэг нөлөөлсөн байж магадгүй.

-Олон улсын тэмцээнд тийм ч олон оролцож байгаагүй шиг санагдах юм?
-Тийм ээ. Саяын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний зургаа дахь тэмцээн шиг санагдаж байна. Нэрэмжит тэмцээнд ч тийм олон орж байгаагүй.

Б.Зул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан