gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монголчууд аа, пирамид тогтолцооны луйвраас сэрэмжлээрэй”

Нийгэм
2009-10-12
0
Twitter logo

Монголын шууд худалдааны нийгэмлэгээс өнөөдөр ийнхүү мэдээллээ. Манай улсад пирамид тогтолцооны луйвраар олон мянган иргэдийг хохироосоор яваа хэсэг бүлэг хүмүүс хэдийнээ үүсжээ. Сүүлийн үед зар мэдээ бүхэнд элбэг тохиолдох болсон “Өндөр орлоготой ажилд урьж байна” гэсэн заруудын хойно өнөөх пирамид луйврын сүлжээнийхэн нуугдаж байдаг ажээ. Зөвхөн эхэлж элссэн буюу орой хэсгийн хэдхэн хүн л баяжаад байдаг. Харин тэр хэдхэн хүнийг дунд орсон, сүүлд орсон хүмүүс баяжуулаад байдаг. Ингээд Монголын шууд худалдааны нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Лхагвадорж ийнхүү ярьж байна.

-Энэ чиглэлээр ажилладаг компанийг жишээ болгож хэлэхгүй юу?
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ гэх уриатай “Ундрам цацраг” гэдэг компани бий. Энэ компанийн сайхан урианы цаана пирамид тогтолцооны луйвар явагдаж байгаа. Энэ компанид орж мөнгөө алдах вий гэхээс сэрэмжлүүлж байна. Энд 55 мянган төгрөгөөр хүн элсүүлдэг. Үүний 10 мянган төгрөгөнд нь үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс авдаг. Үлдсэн 45 мянган төгрөгөндөө бараа авахгүй. Энэ мөнгөө олж авахын тулд хүн элсүүлнэ. Энэ нь эцсийн эцэст явж явж байгаад пирамид тогтолцооны луйвар буюу олон хүн хохироох дээр л тулдаг. Өнөөдрийн байдлаар энэ компанийн хохирогчид гэж гарч ирээгүй байна. Энэ компани үйл ажиллагаагаа явуулаад хоёр сар л болж байна. Эхний ээлжинд угаасаа хохирогч гардаггүй. Яван явсаар нурж унаж олон мянган хохирогчид бий болох болно.

-Ийм зүйл урьд нь гарч байсан болов уу?
-Үүнтэй адил луйвар гарч байсан. “Шинэ санаа” төв, “Итгэл сан”, “Ойн сан” гээд гарч байсан.

-Энэ талаар хууль байдаггүй юм уу?
-Уг нь хууль бий. Гэхдээ манай хуулийнхан энэ “Ундрам цацраг” гэдэг компанийг пирамид тогтолцооны хэлбэрээр явж байна уу үгүй юу гэдгийг нь мэдэхгүй байгаа юм уу, эсвэл ажиглаад сууж байдаг юм уу мэдэхгүй юм. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан байдаг. Гэхдээ энэ заалт нь учир дутагдалтай. Тиймээс энэ хуулийн заалтаа эргэн харж, энэ тал дээр хатуухан заалт оруулахгүй бол олон мянган хүн хохирсоор байна, цаашид бүр ч илүү хүн хохирох нь байна шүү гэдгийг хэлмээр байна. “Ундрам цацраг” гэхэд л 20 мянган хүн элсүүлчихсэн гэж байна. Оройн хэсгийн хэдхэн хүн мөнгөтэй болоод бусад нь бүгд хохирно. Бид хэлээд байгаа юм биш дэлхий дахинаа энэ туршлага чинь батлагдчихсан байна.

-Тэгээд хүн хохироод байдаг юм бол яагаад хэрэг үүсдэггүй юм бэ?
-Монголчууд чинь их сонин. Зарим хүн санаж байгаа бол 2003 оны сүүлээр 52 долларын алтны сүлжээ Монголд орж ирсэн. Хэрвээ та 52 доллараа өгчихөөд ажиллахгүй бол 5 грамм алт авч болно гээд л. Алтаа авсан хүн нэг ширхэг ч байхгүй. Бараг 15 мянган хүнээс 14 мянга нь 52 доллараараа хохироод үлдсэн. Гэтэл хэн ч гомдол нэхдэггүй. Ичдэг юм уу, санаа зовдог юм уу бүү мэд. “52 долларыг хэзээ олдоно гэж араас нь явахав” гэж боддог шиг байгаа юм. Энэ “Ундрам цацраг” бас адилхан. Нэг хүн 55 мянгаар элсэж байгаа. Арван мянган төгрөгөндөө бараа авна гэвэл 45 мянган төгрөгөөр цэвэр хохирно. Гэтэл энэ мөнгөнийхөө араас тэр хүн явахгүй. Яваандаа энэ нь хадгаламж зээлийн хоршоотой адилхан олон хохирогч гарна. Маш олон хүн хоршоодод өндөр хүүтэй мөнгөө хадгалуулсан. Эхэлж хадгалуулсан хүмүүс хадгаламжаа авсан. Гэтэл дунд үед нь буюу сүүлд нь хадгалуулсан хүмүүс мөнгөнийхөө хүүг битгий хэл мөнгөө ч авч чадаагүй. Үүнтэй л адил. Төр улмаар тэр хүмүүсийн хохирлыг төлсөн. Хэрвээ одоо явагдаад байгаа энэ луйвар дээр яаралтай хуулиа гаргахгүй бол пирамид луйврын хохирогчдын мөнгийг мөн л төр гаргах дээрээ тулах байх.

-“Ундрам цацраг”-ийг та бүхэн хүн хохироож байна гэлээ. Тэгвэл хууль хяналтынхан хөдлөхгүй байгаа болохоор наад яриа чинь хэрхэн батлагдах вэ?
-Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс энэ компанийг шалгаж байгаа. Энэ компани “Хаан” банктай хамтарч ажиллаж байгаа гээд байсан. Гэтэл тус банкнаас хамтарч ажилладаггүй гээд мэдэгдэл гарчихсан байгаа. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс “Ундрам цацраг”-ийн дансыг хаачихсан байгаа. Тэгэхгүй бол өнөө орой хэсэгт нь байгаа хэдэн нөхөд чинь мөнгийг нь аваад яваад өгнө.

-“Ундрам цацраг”-тай адил үйл ажиллагаа явуулдаг байгууллага бий юу?
-Бид есдүгээр сард сэрэмжлүүлсэн мэдээ гаргаж байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт яг энэ компанитай адилхан “Батболомж” гээд компани гараад ирсэн. Энэ нь 49 мянган төгрөгөөр элсээд 5000 төгрөгөөр нь бараа аваад 44 мянган төгрөгөнд нь юу ч өгдөггүй. Тэгэхээр 44 мянган төгрөгөө олохын тулд хүн элсүүлдэг.

-Тэгээд энэ компаниуд хэрхэн үйл ажиллагаа явуулах эрхээ олж авдаг юм бэ?
-Монгол улсад далаад оноос хойш гарсан гадаад дотоодын зуу гаруй компани орж ирсэн байдаг юм. Эдгээрээс дал гаруй нь дампуурах нь дампуураад алга болж. Одоо гуч гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа. “Ундрам цацраг” гэхэд л Хууль зүйн яамнаас зар сурталчилгааны чиглэл-аялал жуулчлал, гадаад худалдаа, үсчин гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гээд зөвшөөрлөө авчихсан байдаг. Энэ мэтээр л бүгдээрээ авсан байгаа. Тэгэхээр энэ тал дээр тус яамныхан ч гэсэн анхаарч ажиллах цаг болжээ.

-Орифлэйм, Тянь ши гээд адилхан үйл ажиллагаа явуулаад байдаг компаниудаас юугаараа ялгаатай юм бэ?
-Нэг л адилхан юм бий. Хүн элсүүлж, сүлжээ үүсгэдгээрээ адилхан. Бусад бүх зүйлээрээ өөр. Шууд худалдааны байгууллагууд нь бараа бүтээгдэхүүн дээр суурилж, хүмүүст боломж санал болгодог болохоос пирамид луйвар үйлдэгчид шиг “долоо хоногт сая төгрөгний орлого олно” гэсэн худал амлалт өгч мөнгөн дээр суурилж явдаг юм биш. Бараа эргэлтэн дээрээ анхаардаг.

-Дэлхий дахинаа хэрхэн зохицуулсан байдаг юм бол?
-ОХУ-д бүтэн жилийнх нь төсөвтэй тэнцэхүйц хохирлыг учруулсан пирамид луйвар гарч байсан удаатай. АНУ, Англи, Франц гээд хорь гаруй оронд хууль байдаг. Энэ хуулинд нь “Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар гэнэ” гээд “ямар нэгэн пирамид тогтолцоог үүсгэн байгуулах, удирдан ажиллуулах, идэвхжүүлэхийг хориглоно” гээд заачихсан байдаг. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл доод тал нь арав хүртэл жилийн ял олгож, өндөр хэмжээгээр торгодог.

Одоо энэ гадуур яваад байгаа “долоо хоногт 500 ам.доллар, сая төгрөгний орлого олно” гээд байгаа зарууд дандаа луйврынх гэдгийг ойлгох хэрэгтэй.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан