gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 22
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж: "Зоос" банкны дампуурал нь гэнэтийн зүйл биш

Эдийн засаг
2009-11-20
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-11-20
Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр буюу өчигдөр Монголбанкны захирлуудын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанаар “Зоос” банкинд эрх хүлээн авагч томилж, “Зоос” банкийг зуун хувь төрийн өмчит банк болгох шийдвэр гарчээ.

Энэ нь тус банкнаас хэдхэн хоногийн өмнө “Монгол шуудан”, “Хадгаламж”, “Зоос” банкууд нэгдэх гэж буй талаараа зарлаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа хэмээн мэдээлж байсныг ийнхүү няцаалаа.

Учир нь тэрхүү банкуудын нэгдлийг “Зоос” банкны 25 хувийн хувьцаа эзэмшигч “Европын сэргээн босголт” банкны зүгээс хүлээн зөвшөөрөөгүй ажээ.

Монголбанкнаас “Зоос” банкинд хийсэн шалгалтаар тус банк нь жил гаруйн өмнөөс эхлэн Банкны тухай хуулийг зөрчин их хэмжээний зээлийг нэг зээлдэгчид олгосон нь илэрсэн байна. “Монгол газар” компанид нийт 60 тэрбум төгрөгийн зээлийг олгож, түүнийгээ чанаргүй зээлийн ангилалд оруулжээ. Ийнхүү ноён Ц.Мянганбаяр “Зоос” банкны хэвийн үйл ажиллагаа доголдож, дампууралд хүрэх “замыг нь зассан” байна.

Одоогийн байдлаар тус банк нь арав гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд өөрийн хөрөнгийн алдагдал нь 40 тэрбумд хүрчээ. Байдал ийм байгаа тул Монголбанк хуулиар ногдсон үүргийнхээ дагуу Зоос банкыг төрийн нэрийн өмнөөс хяналтдаа авч байна гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж албан ёсоор мэдэгдлээ. "Зоос" банкны дампуурал нь гэнэтийн зүйл биш гэдгийг Монголбанкны зүгээс мэдэгдэж байгаа юм.

Учир нь Монголбанкнаас банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь хангахын тулд өнгөрсөн оны сүүлээр 17 тэрбумын зээл өгч, хавар нь дахин Эрсдэлийн сангаас 15 тэрбум төгрөгийг байршуулсан байна. Үүнээс гадна алтны компаниудыг дэмжих зорилгоор гаргасан 76 тэрбум төгрөгийн 18 сая ам.долларыг нь “Зоос”-оор дамжуулсан гээд санхүүгийн хувьд боломжийнхоо хэрээр дэмжсэн гэдгээ Монголбанкныхан ярьж байна. Харамсалтай нь сэргэх боломж нэгэнт үгүй болжээ.

"Зоос" банкинд томилогдсон эрх хүлээн авагч нь банкны бүтцийг өөрчлөх гэнэ. Нэг хэсэг нь хадгаламж, харилцах, хэвийн зээл гээд нийт 150 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө төрийн мэдлийн банкинд очих бол нөгөө хэсэг нь 60-аад тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг тусад нь салгаад зээлийг төлүүлэх тал дээр ажиллах юм байна. Энэ бүх ажлын зардалд 50-70 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо гарчээ.

Монголбанкны зүгээс мэдээлж байгаагаар “Зоос” банк харин ч улам хүчирхэгжиж, сайн банк болно гэнэ. Банк дампуурах, банкууд нэгдэх гээд аль ч үед хэлдэг “моодны” үг энэ болоод байгаа билээ.

Харин төрийн өмчит болсон Зоос банкийг хэн удирдах нь одоогоор тодорхой болоогүй байна.

“Зоос” банк нь нийт 636 хувьцаа эзэмшигчидтэй бөгөөд хувьцааны 92 хувийг нь нэр бүхий зургаан субъект эзэмшдэг бол гадаадын иргэд таван хувь, харин үлдсэн хоёр хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг ажээ. Хувьцаагаа 2006 оноос арилжаалж эхэлсэн бөгөөд 2008 онд нэмж хувьцаа гарган 25+1 хувийн хувьцаагаа Европын сэргээн босголт хөгжлийн банкинд зарсан байна. Хувьцааны тухайд хамгийн эрэлттэй байсан гэдгийг СЗХ-ныхон мэдээлж байгаа юм. Өнгөрсөн жилийн эхээр нэг ширхэг хувьцаа нь 6999 төгрөг хүрч байсан нь өндөр үзүүлэлт гэнэ. Энэ үедээ буюу 2008 онд нийт 4.7 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тарааж байжээ.

Харамсалтай нь "Зоос" банкны хувьцаа эзэмшигчид хохирч үлдэж болзошгүй. Банкны тухай хуулинд банкны эрсдэлийг хувьцаа эзэмшигчид даадаг. Тиймээс төр энэ удаа оролцож, хувьцаа эзэмшигчдийн хохирлыг төлүүлэх асуудал байхгүй болохыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж мэдэгдлээ.

О.Ариунбилэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан