Монгол Улсын иргэдийн нэг хэсэг нь хэтэрхий баяжиж, нөгөө хэсэг нь хэтэрхий баяжсан тухай учир мэдэх хүмүүс “ам уралдуулах” болсоор багагүй хэдэн жилийг үдэв.
Гэхдээ нэг залруулга хийх хэрэгтэй байх. Юу гэвээс, ядуу хүмүүсийн тоо баячуудаасаа хэд дахин илүү байгаа. Энэ хооронд дундаж амьдралтай хүн гэж бараг байхаа больсон. Арай гэж дундаж амьдралтай иргэдийн тоонд орохоор зүтгэж байгаа залуус баячуудын буюу хүрээллийн нөлөөнөөс болж ядуусын эгнээнд шилжихдээ тулдаг жишиг тогтоод байгаа.
Бүр нарийн хэлбэл, хүүхдийнхээ хүрээллийн нөлөөлөлд хэт автсан “өвчнөөс” болж байгаа гэвэл илүү оновчтой. Чухам ямар учраас ийн дүгнэх болсноо би хүүрнэн өгүүлье.
Дундаж амьдралтай иргэний тоонд орохын тулд тодорхой хэмжээний орлоготой, боломжийн унаатай, байртай байх хэрэгтэй. За болъё, сайхан өвлийн байшинтай байж ч болох юм. Нээрээ банкинд өргүй, болъё гэхэд багахан хэмжээний өртэй байх ёстой болно. Ингээд амьдрал тогтоод ирэхээр манайхан хүүхдээ гайгүй сургуульд сургахыг эрхэм болгож байгаа юм. Дээрээс нь найз нөхдийн хүрээлэл зиндаагаа дагаад өөрчлөгдөнө гэж байгаа. Ерөнхийдөө баян найзтай болж эхэлнэ гэсэн үг. Тэр үеэс эхлээд л хүрээллийн нөлөөлөлд өртөж, дундаж амьдралаа алдахад хүрч байгаа юм даа.
Хүүхдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд сургадаггүй юм аа гэхэд, хотын төвийн нэр хүндтэй сургуульд оруулахыг хичээнэ. Магадгүй нэгдүгээр сургуульд сургаж болох юм. Гэтэл нэгдүгээр сургуульд сурдаг хүүхэд чинь эцэг, эхээсээ ичиж эхэлнэ дээ. Яг ч төрүүлсэн аав, ээжээсээ ичээд байгаа юм биш, хөөрхийс. Унасан жижиг машинаасаа ичиж, орой ирж авсны хэрэггүй гэж загнана. Эсвэл машинаа сольж, үнэтэй тансаг жийп авахыг санал болгоно доо. Энэ бол одоо нэгдүгээр сургуулийн сурагчдын өмнө тулгамдаад байгаа томоохон асуудлын нэг. Энэ асуудал цаашлаад эцэг, эхчүүдийн тулгамдсан асуудал болж байгаа юм. Ингээд л хүрээллийн нөлөөлөлд автсан хүүхдийнхээ албан тулгалтаар жижиг тэргээ жийп болгохын төлөө зүтгэнэ. Эсвэл хүүхдээ хичээлээс нь авахгүй байх, сургуулиас нь гаргах гэсэн сонголт үлдэнэ.
Мэдээж дундаж амьдралтай болж байгаа хүмүүс чинь үр хүүхдээ аятайхан сургуульд сургаж, өөрсдөө ч хүмүүст эдтэй харагдахын тулд банкнаас зээл авч, жийп машин худалдаж авах сонголт дээр унаж байгаа юм.
Түүнийхээ хажуугаар хүүхдүүд нь найз нөхдөө дагуулж очихдоо ичихгүй байхын тулд гайгүй газар, томхон байр авах болно. Дээрээс нь гайгүй сургуульд сурч байгаа хүүхэд өнөөх “брэнд” тодотголтой элдэв нэрийн хувцсаар гангарах хүсэлт гаргана. Авч өгөхгүй бол ангийнхаа хүүхдүүдийн дунд “онигоо” болно. Бас үнэтэй гар утас хэрэгтэй. Учир нь баячуудын хүүхдүүд бүгд “iPhone 5”, “Samsung Galaxy S3” зэрэг орчин үеийн дэвшилтэт гар утас барина. Хэрвээ ийм төрлийн утас барихгүй бол хүүхэд чинь хэн ч биш болж хувирна. Энэ мэтээр зөвхөн дунд сургуулийн хүүхдийн хүрээллийн нөлөөллөөс болж дундаж амьдралтай болж эхэлж байгаа гэр бүл ядуугийн эгнээ рүү шилжчих гээд л байгаа юм даа.
За, үүнээс том нөлөөлөл яривал, тэгээд нөлөөлөлд амархан автдаг хүмүүс бол дундаж амьдралаас шууд нэн ядуу хэсэг рүү ч унаж магадгүй байх. Хүрээллийн нөлөөлөл ийм хортой зүйл болчихоод байна, одоо үед. Тиймээс иргэдийн тархинд нөлөөллийн хорлолоос сэргийлэх программ суулгамаар байна. Хүн бүр брэнд хэрэглэх албагүй шүү дээ, уг нь.
Н.Пунцагболд