gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын музейг “амь оруулъя”

Нийгэм
2013-04-04
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-04-04
АНУ-ын Вашингтон хотын музей үнэгүй байдаг. Тэнд хэн дуртай нь орж аялах боломжтой. Тиймдээ ч музей үзэх гэсэн хүмүүсийн цуваа тасардаггүй, хөл хөдөлгөөн ихтэй байдаг аж.

Гэтэл манайд эсрэгээрээ. Музейд нь хэн ч ордоггүй, нам гүм. Хааяа нэг үнэ төлбөргүй үзүүлэх өдөрлөг зохион байгуулахад нь амь орсон юм шиг хэдэн хүн цуглана. Бусад өдөр нь байдал хэвийн үргэлжилсээр.

Тиймдээ ч манай музейнүүд өөрсдийнхөө засварын ажлыг ч санхүүжүүлж чаддаггүй бөгөөд нийслэлийн бүх музейн орлогыг нийлүүлээд ч нэг музей барьж чадахааргүй ашиггүй ажилладаг гэж байгаа.

Том хүнээс 2500-5000, хүүхдээс 300-500 төгрөг авч байж “хаалгаа нээдэг” манай музейнууд тэртэй тэргүй ашиггүй ажилладаг хойно нэг мөсөн үнэгүй болгочихсон ч болохоор байна. Харин ч үнэгүй болгочихвол музей үзэх хүмүүсийн тоо нэмэгдэж, жаахан ч гэсэн “амь орох” биз.

Тиймээс л музейг үнэгүй болгон, олон нийтэд таниулах хэрэгтэй юм шиг. Вашингтоны музей үнэгүй байдаг нь жуулчдын анхаарлыг татдаг. Жуулчид музейг үзэж сонирхон, дуртай газраа зураг авахуулж, бичлэг хийх боломжтой.

Энэ нь жуулчдын эрх чөлөөтэй аялах боломжийг нээж, бас тэдний зураг, бичлэгээр дамжуулан өөрийн орны түүх соёл, хот, музейгээ сурталчилж байгаа юм. Гэтэл манайд зураг авч, бичлэг хийхийг хориглон, тариф тогтоосон байдаг. Тиймээс фэйсбүүкэд нэг ч хүн музейд авахуулсан зургаа тавихгүй байгаа нь сонин үзэгдэл биш. Харин үүний оронд пивотой ширээний ард хундага тулгасан зураг л цуварч байна.

Манай музейн үнэ тийм ч өндөр биш гэж үзэх хүн цөөнгүй бий. Гэхдээ хичээлээ тараад явж байгаа хүүхэд 300 төгрөгөөрөө музей үзчихээд автобусны кондуктор эгчид чимхүүлээд хөөгдөхийг хүсэхгүй. Тиймээс ч хүүхдүүд чөлөөт цагаа музей үзэж өнгөрүүлэх талаар ер боддоггүй гэж хэлэхэд буруудахгүй байх.

Хосууд музейд болзож, залуу гэр бүл амралтын өдрөөрөө энд ирдэггүй гэж хэлэхэд ч буруудах зүйлгүй. Тиймээс л музейг үнэгүй болгож, ийм боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Гэхдээ музейг үнэгүй болгоно гэдэг ашиг олох хэрэгсэлтэй байж болохгүй гэсэн үг биш.

Музейд үзмэрээс гадна хүний сонирхлыг татах төрөл бүрийн бэлэг дурсгал, эд хэрэгсэлийн дэлгүүр байх ёстой. Тэндээс хосууд нэгэндээ бэлэг сонгож, эцэг эхчүүд хүүхэддээ тоглоом авч өгөх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ийм л дэлгүүрийн ашиг үнэгүй музейн санхүүжилтийн эх үүсвэр байдаг бөгөөд музей үзсэн хүн бүр дэлгүүрт орж, сонирхсон зүйлээ заавал авдаг гэдгийг гадны туршлага харуулж байна.

Мөн музей нь улс орныхоо түүх, соёлыг үр хойчдоо таниулахаас гадна жуулчдыг татах гол зорилготой. Мөн дээр дурдсанчлан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байх ёстой. Гэтэл одоо аль ч үүргийг нь гүйцэтгэж чадахгүй байна.

Сүүлийн үед “АХА” тэмцээнийг хошин шогийн тоглолт үзэж байгаа юм шиг л үздэг болсон. Оролцож байгаа оюутан, сурагчид түүх, соёлын асуултад байнга бүдэрч, огт мэдэхгүй учраас байж боломжгүй “инээдтэй” хариулт өгдөг. Энэ нь бүр “АХА”-гийн онигоо болон гарсан нь инээдтэй биш харамсалтай зүйл юм.

Хэрэв хүүхдүүд музей үздэг байсан бол ингэж онигоонд орж, цэнхэр дэлгэцээр толгойгоо маажин зогсохгүй л байх байлаа. Тиймээс өдийг хүртэл менежменттэй ажиллаж чадаагүй музейг буруутгасан ч болно. Хааяа нэг шинэ үзмэрийн нээлтээр “томчууд” цуглаж, үнэгүй үзүүлж байна гэх зарлалаар хүүхдүүд цугладаг манай музей өдөр бүр хүний хөлд дарагдах болтугай.

М.Ариунсувд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан