gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шри Шри Рави Шанкар багш монголчуудтай бясалгалаа

Нийгэм
2013-05-23
0
Twitter logo

Дээрхийн гэгээнтэн Шри шри Рави Шинкар багш Монголд дөрөв дэх удаагаа айлчлан ирлээ.

Сүүлийн жилүүдэд манайд бясалгагчдын тоо олширсон учраас бясалгалын чанарыг гүнзгийрүүлж, энергийн хүрдийг нь засч өгөх томоохон бясалгалыг “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулсан юм.

Шри шри Рави Шинкар багш Монголд анх удаа Чакра крияа буюу Хүрдэн крияаг зохион байгуулсан нь энэ удаагийн айлчлалын онцлог байв.

Хүний биед маш олон энергийн төвүүд байдаг. Энэхүү энергийн төвүүдийг шашны, номын хэлэнд хүрд гэж нэрлэжээ. Түүгээрээ дамжуулж эрч хүчээ авдаг юм байна. Харин эдгээр төвүүдийн үйл ажиллагаа хямарвал хүн эрч хүчээ алдаж, ядардаг  байна.

Энерги, эрч хүч ихтэй хийморлог байхад хувь хүн чадварлаг, сайхан амьдардаг. Гэхдээ энэ бясалгалд хүний бие дэх олон энергийн төвөөс гол долоог нь чухалчилдаг байна. Энэ долоон төв хүний бие эрүүл байх, ажил үйлс өөдрөг байх, нийгмийн харилцаанд оролцох, буян заяа нь ариусах зэргийг тодорхойлдог. Тиймээс эдгээр төвүүдээ мэдэж аваарай.

Зарим үед бие нозоороод, хүндрээд, ядраад байдаг нь хүний эхний хүрд болох ахар сүүлний орчмын үйл ажиллагаа хямарсаны шинж гэнэ. Энэ хүрд зөв байвал хүн сэргэлэн цовоо, өөдрөг, эрч хүчтэй байдаг.

Дараагийнх нь бэлэг эрхтэний ард байрлах хүрд бүтээлч байх эсвэл бэлгийн дур хүсэл нэмэгдүүлдэг байна. Бүтээлч байгаа хүнд бэлгийн дур хүсэл төрөхгүй. Харин бэлгийн дур хүсэлтэй хүнд бүтээлч байх боломжгүй аж.

Хүйс орчимд байрладаг гурав дахь хүрд бидэнд өгөөмөр, нинжин сэтгэл, атаа жөтөө, шунал хорсол гэсэн мэдрэмжүүдийг мэдрүүлдэг. Хүн ямар нэг зүйлд харамлах сэтгэл төрвөл гэдэс эвгүйрхдэг. Энэ нь хүйсэн дэх энерги өөрчлөгдөж хүрд буруу ажиллаж байгаагийн илрэл. Буян хийх үед ч гэдэс хямарч болно.

Харин цээжний голд хайр, айдас, хардалт гэсэн гурван мэдрэмж мэдрүүлдэг дөрөв дэх хүрд бий. Хүн хайрлаж байгаа үедээ ямар нэг айдас, хардалтгүй байдаг. Хайрын энерги хүч дутахаар алдах вий, хуурах вий гэсэн айдас мэдрүүлдэг. Амин энерги дутахаар хайрын энерги айдас, үзэн ядалтынх болдог.

Гомдол талархал мэдрүүлдэг тав дахь хүрд хүний хоолойд байдаг. Талархаж, гомдоход хоолой зангирдаг шүү дээ. Энэ нь хүрд ажиллаж байгаагийн илрэл.

Хоёр хөмсөгний хооронд ухаарал, уур уцаарын зургаа дахь хүрд бий. Ухаантай хүн уурладаггүй. Ухаанаа алдсан хүн тэнэг юм шиг уурладаг шүү дээ. Байнга уурлаад байна гэдэг энэ хүрд нь сөрөг мэдрэмж үзүүлээд байна гэсэн үг.

Долоо дахь буюу ивээл, өршөөлийн хүрд толгойн оройд байрладаг. Ивээж өршөөх ганцхан мэдрэмж энд байрладаг. Хүний бүх хүрд эерэг байвал энэ хүрд сайн ажилладаг байна.

Тиймээс энэ мэдрэмжүүдээ хүрднийхээ тусламжтай өөрчилж өөртөө ашигтай болгох хэрэгтэй гэдгийг Шри шри Рави Шинкар багш онцолсон. Тэгэхээр бид энергээ өөрсдөө удирдах бүрэн боломжтой хэр нь энэ талын мэдлэггүй, мэдээлэлгүйгээс болж сэтгэл хөдлөлийн золиос болдог. Бидэнд ийм хүрд байдгаа мэдэж, түүнийгээ зөв өөрчилж чадвал мунхаг амьдралаас сална гэв.

Хүн өөрийн хүрдээ буруу ажиллаад байгааг мэдэрч болох ч засч чаддаггүй. Тиймээс XX зууны гурван их ухаантны нэг гэгддэг Шри шри Рави Шинкар багшийн хүрэлцэн ирж удирдсан Монголд анх удаа хийгдэж байгаа Чакра Криа буюу хүрдэн криа үр өгөөжтэй сайхан байлаа.

Шри Шри Рави Шанкар нь дэлхий дахинаа танигдсан оюун санааны багш, хүмүүнлэгийн тэргүүн юм. Тэрээр амьдрах урлаг олон улсын байгууллагыг 1981 онд үүсгэн байгуулсан юм. Амьдрах урлаг төрийн бус байгууллага нь боловсролын болон хүмүүнлэгийн чиглэлээр дэлхийн 152 оронд үйл ажиллагаа явуулж байна.

Тэрээр хүчирхийлэлгүй, дарамт шахалтгүй нийгэм, хүний үнэ цэнэ, ач холбогдлыг сэргээх, мянга мянган хүмүүсийг гэгээрлийн зам мөрт хөтөлж, тэдний үүрэг хариуцлагын хүрээг тэлж, эх дэлхийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулахын төлөө энэ амьдралаа зориулж яваа нэгэн.

Шри Шригийн дэлхийд бэлэг болгон өгсөн дасгалуудын арга барилуудын дундаас чухалд тооцогддог дасгал болох Сударшан Крияа бол маш хүчирхэг амьсгалын дасгал юм. Хүний сэтгэл санаа, оюун ухаан, эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг байна.

Шри Шри нь олон талын нийгмийн үйл ажиллагааны идэвхтэн. Тэрээр дэлхийн энх тайвны уулзалт хуралдаанд идэвхтэй оролцож, хүнд хурцадмал байгаа газар оронд очиж зөвшилцөл, хэлэлцээр хийдэг юм байна.

Хүн хоёр хөлөн дээрээ гишгиж байж тогтвортой байдаг шиг бясалгал иогийг зэрэг хийх нь эрүүл саруул, эрч хүч дүүрэн байхын эхлэл гэдгийг гэгээнтэн багш онцолсон.

Өнөөдөр СТӨ-нд лекцийг уншина. Тасалбар авч амжаагүй хүмүүс ЕТВ-ээр орон даяар шууд дамжуулахыг үзэж боломжтой юм байна.

Х.Монголхатан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан