Монгол улс 2016 оны эхэнд 23,8 сая эх мөл тоолуулснаас 105,2 мянган ингэ, 952,5 мянган гүү, 1,4 сая үнээ, 10,6 сая хонь, 9,6 сая ямаа байгаа аж. Одоогийн байдлаар нийт эх малын 12,2 хувь буюу 2,8 сая эх мал төллөж, 2,7 сая төл хүлээн авсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1,5 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Үүнээс 11,5 мянга нь ботго, 7,4 мянга нь унага, 46,2 мянга нь тугал, 1,4 сая нь хурга, 1,3 сая нь ишиг бөгөөд төл бойжилт 97,2 хувьтай байна. Нийт малын хорогдол 681,1 мянгад хүрсэн нь өмнөх долоо хоногоос 130 мянгаар нэмэгдсэн гэсэн үг аж.
Оны эхний байдлаар тоолсон малын нийт 1,2 хувь нь ийнхүү хорогджээ. Хамгийн их хорогдолтой аймаг нь Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймгууд бөгөөд нийт малынхаа 1,7-3,8 хувийг алдсан байна.
Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см хүрч нийт гурван аймгийн 22 сум “Цагаан зуд”тай байна.
Харин Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 см хүрчээ.
Зудтай болон зудархуу сумын тоо буурч хаваржилт сайжирч байгаа боловч эдгээр сумдын цасны зузаан, нягтаршил нь шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстойг анхааруулж байна.