Аль нэг шинжлэх ухааны салбарт асар их гавьяа байгуулсан хирнээ Нобелийн шагнал хүртэж чадаагүй эрдэмтэд түүхэнд байдаг.
1. Жоан Робинсон, эдийн засаг
Энэ эмэгтэй Их Британийн "баргар шинжлэх ухааны" яруу тод төлөөлөгчийн нэг мөн. Жоан Робинсон шинэ классицизм, Кейнсийн ерөнхий онолоос авахуулаад Марксист онолыг хүртэл эдийн засгийн олон асуудлыг судалсан хүн. Гэтэл энэ хүний хажуугаар Нобелийн шагнал зүгээр л өнгөрөөд явчихсан.
Өнөө хүртэл энэ талаар ярьсаар л байна. Робинсон "Капиталын хуримтлал" (Тhe Acumulation of Capital) номоо 1965 онд хэвлүүлсэн. Энэ бүтээл өнөө хүртэл эдийн засгийн шинжлэх ухааны гол хэрэглэгдэхүүн хэвээр байгаа билээ. Ингэхэд Робинсонд яагаад Нобелийн шагнал өгөөгүй юм бэ?
Үүнд хүйс "саад болсон" гэх хүмүүс байдаг. Үнэндээ ч өнөөдрийг хүртэл эдийн засгийн салбараас ганц ч эмэгтэй Нобелийн шагналтан болоогүй байгаа юм. Зарим нь Робинсоны бүтээлийг ихээхэн эклектик /хутгамал/ болсон гэж үздэг. Үүнээс гадна Жоан номдоо Хятадын соёлын хувьсгалыг хэт дөвийлгөн үзүүлсэн. Тэр нь оюунлаг уншигчдын санаа сэтгэлд нийцээгүй. Тэгээд мань хүн Нобелийн шагналтан болох аз дутсан гэх хүмүүс ч бас байдаг.
2. Дмитрий Менделеев, Хими
Химийн элементүүдийн үечилсэн таблиц зохиосон нь Д.Менделеевийн гол гавъяа. Үүнгүйгэр орчин үеийн химийг төсөөлөхийн аргагүй юм.
Энэ эрдэмтэн химийн элементүүд цаашид нээгдэнэ гэдгийг урьдчилан хэлсэн. Энэ нь өнөө ч батлагдсан байгаа билээ. Менделеев улстөрөөс болж Нобелийн шагнал авч чадаагүй аж.
1906 онд түүнд Нобелийн шагнал олгосон тухай зарласан боловч Шведийн хааны академи тэр шийдвэрээ цуцалжээ.
1903 онд Шведийн химич Сванте Август Аррениус электролик диссоциацийн онолоороо химийн салбарын шагналтан болсон билээ.
Тухайн үед Менделеев шүүмжлэлд өртөж байсан учраас Шведийн эрдэмтэнд зүгээр л аз дайрчээ.
З. Мохандас Карамчанд Ганди. Энх тайван
Энэ хүний хүч үл хэрэглэх арга барил Британчуудыг Энэтхэгээс гаргаж явуулахад тусласан. Тиймээс Ганди гарцаагүй Нобелийн Энх тайвны шагнал хүртэх ёстой хүний нэг мөн.
Мохандас Ганди Нобелийн Энх тайвны бусад шагналтан, тухайлбал Мартин Лютер Кингэд үлгэр дууриал болсон билээ.
1948 онд Ганди Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшиж, гарцаагүй авах ёстой байв.
Гэвч өмнө тэрбээр алагджээ. Нобелийн шагналыг нөхөн олгодоггүй учир Энэтхэгийн их хүн тийнхүү түүний эзэн болж чадалгүй өнгөрсөн байна.
4. Жеймс Жойс, Марсель Пруст, Утга зохиол
Ж.Жойс Дублины жүүд Леопольд Блумын нэг өдрийн амьдралыг 600 хуудсанд багтаан бичсэн "Улисс" (Ulysses), мөн "Финнегануудын Уэйк" (Finegan's Wake) гэдэг роман бичиж хоёуланг нь XX зууны шилдэг бүтээл хэмээн үнэлсэн билээ.
Энэчлэн Марсель Пруст "Алдагдсан цаг үеийн эрэлд" (A La Recherche du Temps Perdu) гэдэг зохиолоороо алдаршиж, түүнийг утга зохиолын салбарт гавъяа байгуулсан хэмээн үнэлсэн юм.
Гэвч энэ хоёр зохиолчийн бүтээлийг Нобелийн хорооны хуучинсаг үзэлт гишүүд ихээхэн зөрчилтэй, бас "форматны" бус гэж үзжээ. Энэ хоёр агуу суутанд уг шагналыг нөхөн олгоно гэдэг мэдээж бүтэшгүй, бас утга учиргүй Жойс, Пруст хоёрын нөлөө өөрсдийг нь залгамжлагч Сэмюэл Беккет, Альберт Камю, Жан-поль Сартр нар Нобе-лийн шагналтан болоход ач тусаа өгчээ.
5. Пуанкаре Анри, Физик
Пуанкаре хэдийгээр математикч ч гэсэн түүний суут оюун ухаан физикийн салбарт өлхөн хүрэлцэж байжээ. Чухамдаа Пуанкаре л орчин үеийн эмх замбараагүй байдлын тухай онолын үндэс суурийг тавьж, зарим талаараа агуу их Эйнштейний харьцангуйн онолыг давж гарсан билээ.
Тэгтэл энэ агуу эрдэмтнийг чухам яагаад Нобелийн шагнал тойроод явчихсан хэрэг вэ? Шагналыг үндэслэгч Альфред Нобель нээлт нь хүн төрөлхтөнд практикач холбогдлоо өгсөн нээлтэд шагнал олгох болзолтой байжээ. Тиймээс цэвэр онолын ач тустай туршилтын нээлтүүдэд шагнал олгоод байна гэж Нобелийн хорооны гишүүдийг байнга шахам шүүмжилдэг байсан ажээ. Пуанкарегийн физикийн салбар дахь бүтээл энэ мэт шүүмжийн золиос болсон байна.
6. Дамадьян Реймонд, Анагаах ухаан
Энэ эрдэмтэн хорт хавдрыг оношилж, эмчлэх тухай ойлголтод үндсэн эргэлт болсон соронзон давтамжит томографийн техник (magnetic resonnance imaging-MRI)-ийг зохион бүтээсэн билээ. Гэвч чин үнэндээ бол Дамадьяны санааг хулгайлсан Пол Лотербур, Питер Мэнсфилд нарт 2003 онд анагаах ухааны салбарын Нобелийн шагнал олгожээ. Дамадьян Нобелийн хорооны энэхүү шийдвэрийг "New York Times" ба “Washington Post” сонины хуудсаар эсэргүүцсэн. Реймонд христийн шашинтан байсан нь түүний азгүйдлийн гол шалтгаан болж, мань эрийг шинжлэх ухааны хамтын нийгэмлэгээс бүрмөсөн шахан гаргажээ. Түүнээс гадна Лотербур, Мэнсфилд хоёрыг дээр дурдсан техникийг гүйцэд боловсруулах хүртэл түүний нээлт онцгой ач тустай болж чадаагүй байсан гэж үзэх хүмүүс ч байдаг байна.
7. Математикийн салбарын хэн ч хамаагүй эрдэмтэн
Тэсрэх бодис зохион бүтээсэн Альфред Нобель хөрөнгө мөнгөө өргөж байгуулсан сан нь ямар журамтай байхыг эхлэн тайлбарлаж байхад математик гэдэг шинжлэх ухаан шагнал олгох салбарын жагсаалтад ороогүй байжээ.
Яагаад тэр вэ? Шалтгааныг олох гэж олон хүн оролдсон байдаг. Эхнэр нь математикийн нэг эрдэмтэнтэй янаг амрагийн холбоотой байсан нь илэрч, түүнээс болж Нобель математикчдыг бүгдийг нь үзэж чаддаггүй байсан гэж хэн нэг нь хэлсэн нь ч буй ажээ.
Гэвч энэ бол худлаа, тэрбээр зүгээр л математикт дургүй байсан, дээрээс нь Шведэд "Acta Mathematica" гэдэг сэтгүүлийн газраас олгодог математикийн шагнал байсан гэсэн хамгийн магадлалтай Шалтгаан буй ажээ.
1968 онд ололт амжилтыг нь үнэлж Нобелийн шагнал олгодог шинжлэх ухааны төрлүүдэд эдийн засгийн салбарыг нэмэн оруулж, үүнд математикч эрдэмтэд ч хамрагдах болжээ.