Манай сонины энэ сарын 6-ны дугаарт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нүүрсний уурхайгаас алт, мөнгө, хүдэр, уран зэрэг металл илэрсэн талаар нийтэлж байсан.
Энэхүү нийтлэлийнхээ мөрөөр бид Улаанбаатар хотоос 220 км зайд орших Шарын голын уурхайг зорилоо.
Бид Шарын голын уурхайд гадны хөрөнгө оруулагчид ямар зорилгоор хөрөнгө хаяж байгаа болон энэ нь уурхайн хувь заяанд хэрхэн нөлөөлөхийг "Шарын гол" ХК-ийн удирдлагууд юу өгүүлэхийг сурвалжлахаар очсон юм. Мөн уурхайд өрнөж байгаа үйл явдлын талаар уурхайчид ямар мэдээлэлтэй байгааг сонсохоор ирсэн билээ.
Энд ирээд бид хамгийн түрүүнд Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Т.Шофертай уулзсан боловч тэрбээр ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Мөн уурхайн гүйцэтгэх захирал С.Насанбаттай уулзах гэсэн боловч тэрбээр эзгүй байлаа. Ингээд Монголын талын удирдлагууд байхгүй байсан тул уурхайн Санхүү эрхэлсэн орлогч захирлаар томилогдсон Давид Дрингтэй уулзаж ярилцлаа.
ДАВИД ДРИНГ: МАНАЙХ "ШАРЫН ГОЛ"-ЫН УУРХАЙН 53 ХУВИЙГ ЭЗЭМШИЖ БАЙГАА
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Шарын голын уурхайн хувьцаа эзэмшигч болж байгаа “Tritoncoal" компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Мөн энэ уурхайн санхүү эрхэлсэн орлогч захирлын албыг давхар хажиж байгаа. Одоохондоо бид үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа тул хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Танай компани уул уурхайн салбарт хэчнээн жилийн туршлагатай вэ. Танайхаас гадна АНУ-аас уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа гэж сонссон. Энэ талаар?
-Манай компани 2009 онд байгуулагдсан. Гэхдээ одоо энэ багт ажиллаж байгаа бүрэлдэхүүн маань энэ салбартаа маш чадварлаг хүмүүс. Австралийн “Tritoncoal" компани энэ уурхайн 53 хувийг эзэмшиж байгаа. Гэхдээ үүнийг надаар хэлүүлэх биш Хөрөнгийн биржээс очоод харвал сайн байна. Би энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Манай компани энэ уурхайд хөрөнгө оруулалт хийж байгаа. Харин АНУ-ын "Fire bird" компани уурхайн техник хэрэгсэл, мэргэжилтэн бэлтгэхэд хамтарч ажиллаж байгаа юм.
-Гадны компанийн сонирхлыг "Шарын гол"-ын уурхайн юу нь татсан бэ?
-Манай компани уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах гэж байгуулагдсан. Тиймээс л энэ уурхайд ажиллаж байна.
-Уурхайгаас алт, мөнгө, хүдэр, уран зэрэг илэрсэн гэсэн. Нүүрснээс гадна дээрх металлуудыг олборлох зорилго байгаа юу?
-Манайх энд өрөмдлөг явуулж байгаа. Өрөмдлөг дуусахаар л үнэхээр алт, мөнгө, хүдэр, уран байгаа эсэх нь мэдэгдэх байх. Тэр үед бид судалгааныхаа талаар тайлагнана. Одоогоор бол манайх нүүрс л олборлох зорилготой байгаа.
-Мэдээж хөрөнгө оруулалт хийж байгаа тул уурхайг маш сайн судалсан байх. "Шарын гол"-ын уурхайн нөөц дуусч байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг харсан байх. Энэ үндэслэлгүй мэдээлэл байсан уу. Уурхайд дахиад хэчнээн жилийн нөөц байгаа вэ?
-Өрөмдлөгийн ажил дуусахаар л энэ бүхэн тодорхой болно.
-Хүмүүс уурхайд шинэ хөрөнгө оруулагчид бий болж байгаа. Мөн эндээс олон төрлийн металл илэрч байгаа тул ирээдүйд энэ уурхай Оюутолгой, Тавантолгойн ордтой өрсөлдөхүйц болно гэж байгаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Энэ уурхай Оюутолгой, Тавантолгой гэх мэт ордтой арай эн зэрэгцэхгүй байх. Нөөцийн хувьд тийм хэмжээнд хүрэхгүй гэж бодож байна.
-Уурхайн шинэ хөрөнгө оруулагчид ажилчдын цалинг энэ сарын 1-нээс 500 ам.доллар арваннэгдүгээр сараас 1000 ам.доллар болгоно гэсэн яриа байгаа. Энэ үнэн үү?
-Тийм яриа хаанаас гарсныг мэдэхгүй байна.
-Олборлосон нүүрсээ экспортод гаргах уу?
-Өрөмдлөгийн ажил дуусаагүй болохоор үүнд хариулах боломж байхгүй. Тэр бол дараагийн асуудал
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ АВАРГА Д.СУМЪЯАБАЗАР НИСДЭГ ТЭРГЭЭР ИРЖ, ХЭЧНЭЭН ХУВЬЦААГАА ГАДНЫХАНД АРИЛЖИХАА ТОГТОЛГҮЙ БУЦЖЭЭ
Эндээс гараад бид уурхайн ажилчдыг зорьсон юм. Уг уурхайд одоогоор 490 гаруй хүн ажиллаж байна. Тэд манай уурхайд шинэ хөрөнгө оруулагчид орж ирсэн. Тэдгээр нь одоогоор хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл гаргах сонирхолгүй байгаа тул өөрсдийн нэрийг нууцлахыг хүссэн юм. Учир нь болох болохгүй олон зүйлийг яриад эцэст нь ажилгүй үлдмээргүй байна гэв. Тиймээс тэдний хүсэлтээр уурхайчдын нэр, зураг зэргийг сониндоо нийтлэхгүй хэмээн тохирсон юм.
Тэдний хэлж байгаагаар Америк, Австраличууд өнгөрсөн зургадугаар сараас уг уурхайд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн ажээ. Энэ үед тэд уурхайн 70 хувийг эзэмшинэ гэж хүмүүс ярилцаж байсан. Гэхдээ одоо 53 хувийг эзэмшиж байгаа. Энэ нь ч яг тогтсон зүйл биш. Дахин өөрчлөгдөх боломжтой гэж байсан юм.
Уурхайд олны танил нэлээн хэдэн хүн хувь эзэмшдэг гэнэ. Өнгөрсөн сарын 27-нд Шарын голын уурхайн 45 жилийн ой тохиосон. Энэ үеэр олон зочид төлөөлөгчид ирсэн. Тэдгээрийн дунд уурхайн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн асан "Шарын гол" ХК-ийн Ерөнхийлөгч Б.Батмөнх, аварга Д.Сумъяабазар нар ирсэн гэв.
Энэ үеэр аварга Д.Сумъяабазар нисдэг тэрэг хөлөглөж, уурхайн ойд оролцохоор ирсэн нь олны анхаарлыг нэлээд татсан аж. Тэрбээр уурхайд хоёр цаг саатахдаа ийн ирсэн нь уурхайн томоохон хувь эзэмшигч гэдгээ харуулах гэснийх хэмээн уурхайчид хэлж байлаа. Дээрх хувьцаа эзэмшигчид одоогоор АНУ, Австралийн компанид хэчнээн хэмжээний хувьцаагаа зарахаа өнөөдрийг хүртэл эцэслэн шийдээгүй байгаа гэнэ.
Мөн уурхайн шинэ хувь эзэмшигч Австралийн компани худалдан авсан уурхайнхаа нөөцийг тогтоогоод үнэ хүргэж худалддаг гэх яриа уурхайчдын дунд байсан юм. Тэгэхээр Шарын голын уурхайг дахин гадаадын компанид худалдахгүй гэх аргагүй бололтой.
УУРХАЙН 200 ОРЧИМ АЖИЛЧНЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХӨӨР ЯРИЛЦАЖ БАЙНА
Мөн уурхайн ихэнх хувийг гадныхан эзэмших болсон тул уурхайн гүйцэтгэх захирал С.Насанбатыг ирэх аравдугаар сард ажлаас нь чөлөөлөх сурагтай байгаа. Манай уурхайчид ч С.Насанбат захиралдаа дургүй. Ажилчдынхаа төлөө хөдөлдөггүй хүн хэмээн үздэг тул үүнийг нь эсэргүүцэхгүй байгаа гэнэ. Түүний оронд өөр ямар хүн томилох нь тодорхойгүй байгаа. Мөн санхүүгийн асуудлаа бүрэн хариуцсан Давид Дрингаас өөр нэг хүн Австралиас ирэх гэж байгаа гэж байлаа.
Уурхайн дарга нар нь ийн солигдохоос гадна одоо ажиллаж байгаа нийт ажилчдын 200 орчмыг ажлаас нь чөлөөлнө хэмээн удирдлагууд нь ярилцаж байгаа гэв. Үүнд өсч төрсөн цагаасаа эхэлж энэ уурхайтай амьдралаа холбосон уурхайчид дургүй байгаа гэлцэж байлаа. Ийн цомхотгол хийгээд ажилчдын цалинг нэмж энэ сарын 1-нээс 500 ам.доллар, ирэх арваннэгдүгээр сараас 1000 ам.доллар болгоно. Үүнийгээ дагаад ажилчдын ажиллах нөхцөл, хангамжийг сайжруулан ажиллахаар уурхайн удирдлагууд зэхэж байгаа ажээ.
АЛТ, МӨНГӨ, ХҮДРИЙН НӨӨЦ БОЛОМЖИЙН БАЙГАА Ч УРАНЫ НӨӨЦ БАГА
Уг уурхайн өрөмдлөгийн ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хийсэн. Манай уурхайн орчмоос угаасаа алт гардаг. Хэд хэдэн газар гар аргаар алт олборлож байгаа хүмүүс бий. Дээрх өрөмдлөгийн ажлыг хийж байх үед уурхайгаас алт, мөнгө, хүдэр, уран гарсан. Алт, мөнгө, хүдрийн нөөц боломжийн хэмжээнд байгаа гэж бид үзэж байгаа. Харин уран нөгөө хэдээсээ харьцангуй бага нөөцтэй.
Гэхдээ энэ бүхний нөөцийн хэмжээ өрөмдлөг дуусах үед яг тодорхой болно. Бид Австралиудыг манай нүүрснээс гадна энэ алт, мөнгө, хүдэрт санаархаж байгаа гэж бодож байгаа. Тиймээс л хөрөнгө оруулалт хийж байгаа. Ингээд олон нийтэд мэдээлэл гаргахаас татгалзаад байгаа байх гэж ойлгож байгаа хэмээн уурхайчид ярьсан юм.
ШАРЫН ГОЛЫН УУРХАЙ НҮҮРСНИЙ 100 ЖИЛИЙН НӨӨЦТЭЙ
Манайх одоо жилд 400-450 мянган тонн нүүрс олборлож, хөрс хуулалт хоёр сая шоо метр квадрат байгаа. Уурхай маань нүүрсний нөөц баялаг ихтэй. Манай уурхайг анх ЗХУ-ынхан авч байхад 60 гаруй жилийн нөөцтэй хэмээн тогтоож байсан юм. Одоо 45 жил ашигласан тул арваад жилийн л нөөцтэй хэмээн хүмүүс буруу ойлгоод байгаа.
Дахин газрын гүнд хэчнээн хэмжээний нөөц байгааг тогтоохоор одоо судалгаа хийж байна. Нүүрсний нөөц нэмэгдэх урьдчилсан байдал харагдаж байгаа. Өмнө нь хийсэн хайгуулын ажил баталгаажиж тэр хайгуулыг сайн хийсэн нь тогтоогдож байна. Одоогоор бидэнд мэдэгдэж байгаагаар 100 жилийн нөөц бол элбэг бий. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар уурхайн талбайн зэргэлдээх талбайд 138.5 сая тонн нүүрсний нөөц байна. Шарын голын өөрийнх нь ордын нөөц 63 сая тонн, хажууд "Шаазгайтын орд" гэдэг газар 38 сая тонн нүүрс байна. Цаашид бид хайгуулын талбайд эрэл хайгуул хийж, нөөц нэмэгдүүлэх бололцоотой.
АЖИЛЧДЫН ЦАЛИНГ ӨГӨӨГҮЙ, С.НАСАНБАТ ЗАХИРАЛ УТСАА Ч АВАХГҮЙ БАЙГАА
Энэ мэт олон асуудал уурхайд өрнөж байна. Манай уурхайг хувьчлагдах үед оросууд уурхайн хамаг тоног төхөөрөмж гээд л бүхнийг үгүй хийж, ийм болгосон хэмээн хүмүүс ярьдаг. Гэвч яг үнэндээ манай томчууд л цаана нь байж хөрөнгийг нь хөдөлгөсөн юм. Энэ талаар танай сонин бичвэл та нарт халтай биз дээ.
Өнөөдөр манай уурхай нүүрс олборлолтын хэмжээгээрээ Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой, МАК гэх мэт уурхайтай харьцуулахад олборлолт, бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээгээр бага, бид олсон орлогоороо цалинжих ёстой. Энэ утгаараа харьцангуй бага цалинтай. Ер нь дундаж цалин нь 200 мянган төгрөг авч байна. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа бидний нийгмийн байдал хүнд л байдаг юм. Тэгээд энэ цалингаа өгөх гэж саатна.
Өнөөдрийн байдлаар л гэхэд цалингаа өгөх хугацаа нь өнгөрөөд долоо хонож байна. С.Насанбат захирал ойрын 14 хоног уурхайгаар үзэгдээгүй. Утсаа ч авахгүй байгаа. Манай Шарын гол суманд хамгийн том үйлдвэр нь энэ уурхай. Тэгэхлээр энэ уурхайн цалин буух эсэхэд энэ сумын өрх бүр анхаарлаа хандуулдаг. Уурхайгаас гадна хэдэн дэлгүүр, үсчин энэ тэрээс өөр орлого олдог өрх гэж үгүй. Ядуурал ихтэй энэ байдлыг нь ашигладаг юм уу өнгөрсөн зургадугаар сард манай гүний уурхайд тэсэлгээнээс болж дөрвөн хүн нурангид дарагдсан. Тэндээс нэг хүнийг нь аварсан. Ингээд гурван хүн нь амь үрэгдсэн юм. Гэтэл тэдний ар гэрийнхэнд уурхайгаас амласан мөнгө, төгрөгөө өгөхгүй байгаа гэсэн. Үүнд бид их бухимдалтай байгаа хэмээн уурхайчид бидэнд мэдээлсэн юм.
Э.МАРИЯА: ЭНЭ ОСЛООС БОЛЖ 16-1.8 САРТАЙ ТАВАН ХҮҮХЭД ӨНЧРӨӨД БАЙНА
Гүний уурхайд өнгөрсөн зургадугаар сард амиа алдсан талийгаач Тунгаатын гэргий Э.Марияатай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Осол юунаас болж гарсан юм бол?
-Тэсэлгээ хийх үед үйлдвэрлэлийн горим алдагдсанаас нуранги үүссэн. Үүнээс болж гурван хүн алтан амиа алдлаа.
-Та хэдүүлээ амьдардаг вэ. Гэрт тань орлоготой хэчнээн хүн байдаг вэ?
-Нөхөр таван хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Энэ ослоос болж 16-1.8 настай таван хүүхэд өнчрөөд байгаа. Хүүхдүүдийн маань нэг нь хөгжлийн бэрхшээлтэй. Манайд нөхрөөс маань өөр орлоготой хүн байгаагүй. Тэр маань осол гарсан өглөө хань нь ажлаа тарж ирээд усаа авъя. Чи угаах юмаа бэлдээд байж бай гэж хэлээд гарсан. Гэтэл өдрийн 14 цагийн орчимд амиа алдсан юм билээ. Надад орой 17 цагт хэлсэн.
-Уурхайгаас ямар нэгэн мөнгө авсан уу?
-Осол гарах үед уурхайн удирдлагууд мөнгө төгрөг амлаж байсан. Одоогоор 36 сарын ажлын хөлс, амь даатгал, оршуулгын зардал гээд 19 сая төгрөг өгсөн. Талийгаач маань банкинд зээлтэй байсан тул энэ мөнгөнөөс нь зээлийг нь барагдуулсан. Тэгээд намайг уурхайд ажилд авсан. Уг нь эдгээрээс гадна дахин мөнгө гаргаж өгнө гэж тухайн үед удирдлагууд хэлж байсан. Хуулийн дагуу хэчнээн хэмжээний ямар мөнгө олгох ёстойг мэдэхгүй тул дэмий л тэдний амыг харж сууна. Хүүхдүүдийг 18 нас хүртэл нь уурхайгаас харах ёстой гэсэн. Одоогоор энэ талаар яригдсан юм алга л байна.
-Энэ хэрэгг хариуцагчаар нь гүйцэтгэх захирал С.Насанбат, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Т.Шофер гээд олон хүн татагдсан гэл үү?
-Тийм ээ. Үйлдвэрлэлийн осол гэсэн. Шүүх хурал нь хэзээ болохыг хэлнэ биз. Өнгөрсөн сард хавтаст хэргийг хаасан. Тэр үед би энэ дарга нарыг амласан мөнгөө өгвөл гомдолгүй гээд гарын үсгээ зурсан.
Ийн түүнтэй ярилцаж суух зуур мөрдөн байцаагчийн хавтаст хэрэгт гомдолгүй хэмээн гарын үсэг зураад хэзээ ч болохгүй шүүх хурлын товыг хүлээж суугаа нь сэтгэл эмзэглүүлж байлаа. Боловсрол нимгэн, хуулийн мэдлэггүйгээсээ болж хэдэн дарга нарын гарыг харж таван хүүхэдтэйгээ бэлэвсрэн хоцорч, сардаа 150.000 төгрөгийнхөө цалинг амьдралдаа хүргэх гэж суугаа түүний амьдралыг "Шарын гол"-ын уурхайнхан түшнэ хэмээн хамт олон нь найдаж сууна. Түүнтэй ярилцсанаар бидний буцах цаг болж, эндээс хотын зүг хөдөлсөн юм.
С.Энхзаяа