Бид хэдэн зууны тэртээгээс "Бурхант" хайрхнаа шүтэж, идээ будааныхаа дээжийг өргөн, амь нас, ажил үйлсээ даатган ирсэн билээ. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэ хайрхан улсын хамгаалалтад байдаг хэдий ч эргэн тойрных нь мод бутыг тайрч, хог новш овоорч ер нь байгаа төрх байдлаараа нүднээс гарч сэтгэл эмзэглэмээр болжээ. Уг нь энэхүү харууслыг хэн хүнгүй мэдэж, мэдэрч байгаа ч харсаар халагласаар суугаад нэг л мэдэхэд нүцгэрэх нь ээ.
Өврөөс нь харахад дуу алдам сүрлэг энэ хайрхны зүүн, баруун, ар тал нь "эврээ гээсэн буга" адил сүр сүлдгүй, цаанаасаа гундуу хөөрхийлөлтэй. Өдгөө хэдийгээр байгалийнхаа жамаар цэцэг ногоо алаглан байгаа ч хэдэн зуугаараа тоологдох түнжин хожуул үхмэл байдлыг илтгэнэ. Аймгийн төвд тарьсан нэр зүүж бодийг нь хөтлөөд буй тэр нялх моддоо энэ л уулынхаа үржил шимт хөрсөнд суулгаж яагаад болохгүй гэж. Хамгийн харуусалтай нь энэхүү дархан цаазат уулнаас мод огтлоод байгаа хүмүүсийг байгаль хамгаалагчид мэддэг гэж байгаа. Тэгээд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм гэж уншигч та гайхах нь зүй.
Тэгвэл тайлал нь тэд амьдралын баталгаажих түвшнөөс доогуур орлоготой, ажилгүй, олон хүүхэдтэй гэдгээрээ түрүү баригсад байдаг аж. Үйлдэл дээр нь барьж торгууль бичээд ч нэмэргүй. Заримдаа албадан ажил хийлгэж, гудамж талбай цэвэрлүүлдэг ч хэд хоноод хөрөө сүхээ барин Бурхант Булган уулнаа зорих. Харин ч тэд өмнөөс нь сөрөн "Ажил олоод өгвөл мод огтлохоо болино" хэмээн байгаль хамгаалагчдыг дарамтлах болжээ.
Ийм л нэг хувиа бодсон, хэлэх үг, хийх үйлсийнх нь хэмнэл алдагдсан, ядуу зүдүү амьдралаа бусдад тохдог хэсэг бүлэг хүн байхад нөгөө хэсэг нь задарсандаа, баярхаж аархсандаа энэ л тэнгэрлэг хайрхнаа сүйтгээд буй. Тэд Чичирхийллийн станцын баруун хойдох ширгэсэн булаг дээр очих нь юу ч биш. Бурхан залсан хайрхан руугаа машинтай өгсөөд тэр ч байтугай Бурхан багшийн сэрэг дүрийн дээхнэ, сүмийн харалдаа машинаа тавьчихаад хэнэг ч үгүй, хээв нэг зул хүж өргөн залбирч явдаг. Аливаа зүйлд чин сэтгэл, элгэмсүү зан, монгол жаяг буй. Хайрхандаа мөргөх л гэж яваа юм бол бэлээхэн зориулалтын тохижуулаад өгсөн шатаар өгсч сэтгэл зүрхээрээ залбирах аваас ээлээ хайрлах бус уу.
Ам нээвэл уушиг нээ гэдэг дээ. Энэ сэдвийг хөндсөнийх нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй нь. Хэдэн жилийн өмнө энэхүү Булган уулынхаа энгэрт Бурхан багшийн сэрэг дүрийг залж олноор сүсэглэн нээлт хийх үеэр тухайн үеийн дарга нар "Тун удахгүй энэ энгэрийг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна. Бут сөөг тарьж, танигдахгүй болтол нь зүлэгжүүлнэ" хэмээн айлдаж байсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа. Уул өөд чиглэсэн машины зам, олны хөлд талхлагдсан өнөөх л зэгэл саарал, зурамны арьс шиг зул болсон төрхөөрөө гуниг хураагаастай. Хэрвээ тухайн үед амлалтаа биелүүлэн цаг хугацаа алдалгүйгээр тойруулаад хашаа хайс барьчихсан бол өнөөдөр Булган уулын энгэрээр машин тэрэг сүлжилдэхгүй, талхлагдсан ногоо нь аль хэзээний сэргээд өнгө засчих байсан даа.
Ийнхүү бидний ойрын шүтээн уул холын төрхөмслөөр эзэнгүй мэт хаягдаж, та биднээс аврал эрсээр...
С.Бараанасан http://www.niigmiintoli.mn/