gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цусны эргэлт сайн, эрүүл байвал үс өнгөлөг, сайхан болно

Эрүүл мэнд
2010-10-02
0
Twitter logo

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Үс хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Гэмтсэн үсэнд элдэв төрлийн тэжээлийн тос түрхсэнээр сэргэх мэт ташаа ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Тиймээс үс уналтыг эмчилж, эрүүлжүүлэх талаархи сонирхолтой ярилцлагыг хүргэхээр стилист Б.Ариунбаяртай уулзлаа.

-Хүмүүсийн үс гэмтэх нь амархан байдаг. Ер нь олон учир шалтгаанаас үүдэж үс гэмтдэг байх?
-Хүний үс толгой болон тархийг гадаад орчноос хамгаалж нугасыг эрүүл байлгах үүрэг гүйцэтгэдэг. Үс хүний цуснаас шим тэжээл авч чийглэг байдаг төдийгүй цус эрүүл, эргэлт нь сайн байвал үс өнгөлөг болно. Хүний биед халуун ихээр хуримтлагдаж, цус өтгөрснөөс эргэлт нь муудаж үсний үндсэнд тараагуур судсаар дамжин очих тэжээл тасалдаж үс нарийсан унаж, улмаар ургалт саардаг. Үс нь унадаг хүмүүсийн хуйх их мэдрэг байдаг. Дэлхийн дулаарал хүртэл хүний биеийн гадна дулааныг нэмэгдүүлэх болсон. Нөгөөтэйгүүр хөгжиж буй нийгэм ажил мэргэжлийн хатуу шаардлага, өрсөлдөөн зэргээс үүдэн ядаргаанд орох, нойр, хоолны буруу дэглэм зэрэг нь ч Хүний биеийн халууныг хөөргөгч гол хүчин зүйл болоод байна.

-Үс унах гол шалтгаан нь юу вэ?
-Үс унах шалтгааныг ерөнхийд нь таван бүлэг болгон ангилдаг. Нэгдүгээрт, удамшил. Эцэг, эх нь ямар нэг хэмжээгээр үс багатай бол эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 30 хувь нь удамших магадлалтай.

Хоёрдугаарт, стресст орох. Тухайлбал, одоогийн амьдрал, орчин байдалдаа сэтгэл ханамжгүй юм уу үгүйсгэх хандлага түгээмэл. Сэтгэлд санаанд нийцэхгүй байгаагаас оюун ухаан сэтгэлгээний зөрчилдөөнөөс уур хилэн үүснэ. Ингэснээр тархин дахь цусны халууныг шууд нэмэгдүүлж хуйх хуурайшдаг. Гуравдугаарт, архаг ядаргаа. Хүн өдөрт эрч хүчтэй ажиллаж шөнө нь сайхан амрах ёстой байтал эсрэгээр архи дарс хэтрүүлэх, зугаацах, телевиз, компьютер зэргээр саатаж горим алдагдаж нойрноос хугаслах тохиолдлыг амьдралын энгийн хэв маягаа болгочихоод байна. Үүнээс үүдэн хүн ядаргаанд орж үс унадаг. Дөрөвдүгээрт бөөрний үйл ажиллагаа хэвийн биш тохиолдолд даралт ихэссэнээс хүзүү, мөрөөр хөшдөг. Улмаар хуйханд очих цусан хангамж багассанаас үс өнгөө алдаж, хугарч унадаг. Тавдугаарт, намар болохоор ургамлын үндэс суларч навч нахиандаа өгөх шим тэжээл буурч ганддагийн адилаар нас ахихын хэрээр таван цул эрхтэний үйл ажиллагаа буурч бодисын солилцоонд асуудал үүсдэг. Үүнээс бас шалтгаална.

-Үс унах нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг юм байна. Тэгвэл нэгэнт гэмтэж, гундсан үсийг хэрхэн арчилж, эмчилгээ хийвэл зохилтой бол?

-Нэгэнт дээр дурдсан шалтгаанаас болж үс их, бага хэмжээгээр унасан тохиолдолд үнэ хямд ч юм уу эсвэл чанартай өндөр өртөгтэй витаминтай тос авч хуйхандаа түрхээд нэмэргүй. Биеийн ерөнхий чилээсийг гаргаж, цусны эргэлт бодисын солилцоог сайжруулан архаг ядаргааг тайлах хэрэгтэй. Үүний тулд тунгалгийн сувгийн дагуу илж биеэс хорыг гадагшлуулах массаж бүхий цогц үйлчилгээг хийлгэж, хүзүү мөрний хуян хөөрлийг багасгаснаар хуйханд очих цусан хангамж сайжирч, үс хуйх шим тэжээл, чийглэгээр хангагдана. Үүний зэрэгцээ үс хуйханд ургамлын гаралтай тэжээлийн тосоор иллэг хийснээр мэдрэлийн захын судсыг идэвхжүүлж тархи толгойг сэргээж өгдөг. Түүнчлэн хоол хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Хамгийн сайн нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн гэвэл бүх төрлийн вандуй, шош тэргүүтэн. Мөн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон хушга, сүү, цагаан идээ, төрөл бүрийн жимс. Үсний бүтцэд гол үүрэг гүйцэтгэгч нь кератин гэх уураг бөгөөд элэг, бөөрний үйл ажиллагаа сайн байхын хэрээр энэхүү уургийг их ялгаруулдаг.

-Үсэнд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж болох уу?
-Max болон амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэвэл цусыг хатууруулж үсний үндсэн үйл ажиллагааг сулруулдаг. Үсний угийн булчирхайгаас ялгарах тослогийг идэвхжүүлж хагтуулах улмаар үсний нүхийг нарийсган цагаан үс ургах нь ихэсдэг. Эсвэл унах нь элбэг болдог. Мөн хэтрүүлж идэх нь ходоодны үйл ажиллагааг сулруулж хүний биед хэрэггүй хог шаарыг хуримтлуулж эхэлдэг. Үүнээс үүдэн дотор тавгүйрэх таргалахаас гадна хуйх хуурайшиж хагтах зэргээр үсний эрүүл мэнд доройтдог.

-Үсний эмгэгт стресс, бухимдал нөлөөлдөг гэж ярилаа. Тэгвэл сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй арга болов уу?

-Хүн бүр аливаа зүйлд баярлаж талархдаг амьдралын эерэг зуршилтай болчихвол биед илүүдэл халуун үүсэхгүй, эрүүл мэнд ч сайн, аз хийморь ч ивээж, үс унах биш улам сайн ургана. Баяр талархлыг сэтгэлийнхээ зуршил болгохын тулд саад болох хүчин зүйлсийг эрс үгүйсгэх хэрэгтэй. Тэдгээр зүйлсийн нэг бол шунал агаад өөрийгөө бусадтай харьцуулах сэтгэл зовнил юм. Үүнээс үүдэж хүн өөрөө сэтгэлээр унан хямарч, хүч тамир сулран, уур хилэнгээс элдэв өвчин бий болж үс хүртэл унана. Баяр талархалтай амьдрахад сэтгэл уужран тэнийж амьдралыг харах өнцөг үзэл бодол өөрчлөгддөг. Бие эрүүл сайн байгаасай гэвэл оюун санаагаараа амгалан тайван байх учиртай. Оюун санаа маань тайван байх нь зөв сэтгэхүйн чиг хандлагын үндэс суурь болж өгдөг. Өөдрөг сэтгэхүйн чиг хандлагатай болъё гэвэл жижиг зүйлд ч талархаж, бусдаас илүү ихийг эдэлж хэрэглэж, эзэмшиж байгаагаараа баярлах биш үргэлж талархдаг хүн л аз жаргалтай.

Аз жаргал бол эд зүйлийн хэмжээгээр бус талархлын тодорхойлогддог. "Хорвоогийн хамгийн ухаалаг хүмүүс үргэлж суралцдаг бөгөөд хамгийн аз жаргалтай хүмүүс баярлаж талархан амьдардаг юм" гэдэг сайхан үг байдаг. Өөрт байхгүй зүйлийн талаархи гомдол бухимдлаа баяр талархлаар сольж чадсан цагт аз жаргалтай амьдрал эхэлдэг. Үс нь хүний нандин эмзэг эрхтэн юм. Манай эрс тэс хуурай уур амьсгалтай орны хувьд үсний хуурайшилт гэмтэл нь хүн бүрийн сэтгэл зовоосон асуудал байсаар л. Иймд сайн хөрснөөс сайхан цэцэг ургадаг, услах бүрт улам өнгөжин сэргэдгийн адил зөв арчилгаа, зөв энерги нь үсийг эрүүл сайхан байлгах гол үндэс. Гэхдээ хайхрамж, халамж суларснаас болж нэгэнт гэмтсэн үсийг цаг алдалгүй мэргэжлийн төвшинд эмчлэх шаардлагатай.

П.Сар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан