Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны Монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр 09.00 цагаа зохион байгуулна.
Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газар болох хуралд монгол, япон, хятадын эрдэмтэн судлаачид оролцоно.
Хурлаар олон улсын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж, сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ олон нийтэд танилцуулах юм.
Тухайлбал
- академич Ж.Болдбаатар “Монголын өөрчлөн байгуулалтын түүхийн судалгаа, зангилаа асуудал”,
- профессор Футаки Хироши “XX зууны Монгол, Японы харилцааны түүх-дайсан, нөхөр хоёрын хооронд”,
- доктор Хөхбаатар “БНМАУ-ын 1945 оны Чөлөөлөх дайны зорилт ба Өвөр Монгол”,
- доктор Б.Пунсалдулам “Монголчуудын уламжлалт соёлын хувьсал, өөрчлөлт”,
- доктор Д.Дашдулам “Төрийн зүтгэлтнүүдийн хоорондын харьцаа”,
- доктор Хирокава Саху “Богд хааны үеийн Халх монголын газрын бодлого”,
- доктор Н.Алтантөгс “XX зууны Монголын хөгжилд гадаад зээл тусламжийн гүйцэтгэсэн үүрэг”,
- доктор Б.Цэнддоо “Соёлын довтолгоо: Нүүдлийн амьдралаас хотын аж төрөх ёс руу хийсэн алхам” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.