Дэлхийн дулаарал хүмүүсийн амьдрал болон байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа тухай НҮБ-ын тайланг эрдэмтэд болон улс орны Засгийн газрын төлөөлөгчид хэлэлцлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Засгийн газар хоорондын зөвлөл буюу дэлхийн тэргүүлэх эрдэмтэд 5-7 жил тутам цаг уурын өөрчлөлтийн талаарх томоохон тайлангууд танилцуулж байгаа юм. Сүүлийн тайлан хоёрдугаар сарын эцсээр гарахаар байна. Энэхүү тайланд цаашдын эрсдэл, дасан зохицох нь ямар үр нөлөөтэй талаар тайлбарлажээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс мэдээлснээр “Тайлант үзүүлэлтүүд хэзээ ч өнгөрсөн оноосоо илүү үзүүлэлттэй байгаагүй. Тайлангийн үр дүнг танилцуулаагүй байгаа ч хангалттай арга хэмжээ авах шаардлагатай”-г идэвхтнүүд анхааруулж байна.
Сүүлийн жилүүдэд зарим улс орныг хамарсан цаг агаарын ноцтой үзэгдлүүд нь цаг уурын өөрчлөлтийн асуудлыг яаралтай шийдэх ёстойг харуулж байна хэмээн судлаачид үзэж байгаа юм.
2021 онд хамгийн их хохирол дагуулсан байгалийн гамшгийн улмаас дэлхийн улс орнууд 170 тэрбум ам.долларын хохирол амссаныг шинэ судалгаа харуулж байна. Энэхүү үзүүлэлт нь хамгийн ноцтой 10 гамшигт үзэгдэлтэй холбоотой аж.
Тухайлбал: 2021 оны наймдугаар сард АНУ-ын зүүн эргийн ихэнх хэсгийг дайрсан “Ida” хар салхи, аадар борооны улмаас эдийн засагт нь 65 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Үүнээс сарын өмнө Европт болсон үерийн улмаас 43 тэрбум ам.долларын хохирол учирсныг “Christian Aid”-ийн судалгаа харуулж байгаа юм.
Г.Хулан