Монгол улс нийт 1 564 110 хавтгай километр газар нутагтай ба газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18-д бичигддэг, Хангай, Хэнтий, Алтай, Говь гээд өөр өөр тогтоцтой бүс нутгуудтай. Тиймээс нутаг болгон өөрийн гэсэн онцлогтой бас эрдэс баялагтай.
Ашигт малтмалын лицензийн тоо аймаг болгонд харилцан адилгүй байдаг. Тухайн аймагт хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын лиценз нь тухайн аймгийг юугаар баян бэ гэдгийг илтгэх мэт.
Тиймээс ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас гаргадаг тайлан дээр үндэслэн ашигт малтмалын ашиглалтын лицензийн тоог аймаг болон эрдэс баялгийн төрлөөр задлан харууллаа.
Хамгийн их ашигт малтмалын лицензтэй аймаг Төв, Дорноговь, Өмнөговь. Төв аймаг алт, Дорноговь жонш, Өмнөговь нүүрсний орд ихтэй юм. Харин хамгийн цөөн лицензтэй аймгууд нь Хөвсгөл, Өвөрхангай, Завхан аж.
Эх сурвалж: mram.gov.mn