Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улсууд Чернобылийн сүйрлийн 25 жилийн ойг дурслаа. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Украины Чернобыль атомын цахилгаан станцын реактор дэлбэрсний улмаас тус станцад өглөө ажлаа эхэлж байсан 30 гаруй хүн химийн хүнд элементэд болон дэлбэрэлтэд өртөж амиа алдсан юм.
Реактор дэлбэрснээс болж Славутюч хотын олон мянган иргэн цацраг идэвхт бодист хордсон байдаг. Энэ бол хүн төрөлхтөн өөрийнхөө гараар бүтээсэн зүйлдээ өөрөө амиа алдсан хамгийн эмгэнэлтэй түүх юм.
Хорт цацраг идэвхт бодисын тархалт ойрын 30 км-ийг хамарсан. Өөрөөр хэлбэл, Украин, Орос, Белоруссын газар нутгийн хэсгийг хамарсан юм. Ослын буруутнаар тус үйлдвэрийн дарга болоод ахлах инженерүүдийг Украины Коммунист намын Төв хороо шүүхэд өгч, 10 гаруй жилийн ял ногдуулсан байна. Гэхдээ Чернобылийн удирдлагууд 1991 онд суллагдсан юм.
Өдгөө тус станцыг булшлах ажил явагдаж байна. Үүнд 740 сая евро шаардлагатай байгааг Киевийн эрх баригчид мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт уг ослын ойд зориулсан олон улсын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр Украины эрх баригчид 550 сая евро цуглуулсан байна. Үлдсэн мөнгийг донор орнууд өгөхөө амлажээ.
Чернобылийн ослын 25 жилийн ойн арга хэмжээ Украинд төдийгүй Герман, Энэтхэг, Японд болсон байна. Киевт хүрэлцэн ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “Чернобылийн сүйрэл бол гунигт түүхийг агуулдаг. Ийм сүйрэл дахин давтагдахгүй гэж бодож байсан ч Фүкүшима үүнийг үгүйсгэлээ” гэжээ.
Японд өнгөрсөн сарын 11-нд хүчтэй газар хөдлөлт, цунамигаас болж Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцад осол болж, агаар, далайн усанд их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсан билээ. Энэ осол Чернобылийг бодвол арай гайгүй гэж тодорхойлж болохоор юм. Учир нь Чернобылийн реактор дэлбэрсэн бол, Фүкүшимагийн хөргөх системүүд ажиллагаагүй болсон. Гэхдээ агаарт цацраг идэвхт бодис тархсаны улмаас 50 км-ийн хориглох бүс тогтоосон юм. Одоо тэнд байгаа мал, гэрийн тэжээвэр амьтдыг устгалд оруулж эхэлжээ.
Токиод өчигдөр атомын цахилгаан станцын хэрэглээг зогсоохыг шаардсан иргэдийн жагсаал боллоо. Иргэд Чернобыль, Фүкүшимаг эн зэрэгцэж байгааг эрх баригчиддаа ойлгуулахыг хүссэн байна.
Чернобылийн ослын ойд зориулж Киевт атомын эрчим хүчний аюулгүй хэрэглээний тухай эрдэмтдийн хурал болжээ. Уг хурлын үеэр итали мэргэжилтэн Влантино Гроссо “25 жилийн өмнө Чернобыль, сар гаруйн өмнө Фүкүшима осолдлоо. Харин дараагийнх нь аль улсын атомын цахилгаан станцад осол гарах гэж байна даа” хэмээн илтгэлээ хурц эхэлсэн байна. Эрдэмтэд ийм осол дахин тохиолдвол дэлхийн амьд амьтны зүйл цөөрнө гэдэгт итгэлтэй байгаа аж.
Д.Түвшинтөр