PR буюу олон нийтийн харилцаа, мэдээллийн чиглэлээр дэлхий дээр хамгийн их мэргэшсэн улс бол яах аргагүй АНУ. Тиймээс ч тус улсаас суралцах зүйлс их.
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах Хэвлэлийн төвд “Олон нийтийн харилцаа, хэвлэл мэдээлэл ба Хэмжүүр” сэдэвт жилийн цугларалт энэ сарын 1-нд болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээг АНУ-ын “National Press club” байгууллагаас зохион байгуулсан бөгөөд дэлхийн улс орнуудын шилдэг улс төрчдийн болон олон улсын хэмжээнд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудын олон нийтийн харилцааны 250 гаруй мэргэжилтнүүд оролцсон юм.
Энэ чуулганаар олон нийтийн харилцааны төлөв байдал, ирээдүйн чиг хандлага, хэрэглэгчид буюу олон нийтийн хандлагын тухай дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын Зөвлөх А.Ганбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож Ерөнхийлөгчийн санаачилсан “Иргэний танхим”-ын зорилго, үйл ажиллагааны тухай танилцуулж мөн чуулганд оролцсон төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ойрх ирээдүйн PR-ын салбарт үндсэн анхаарал татах, ноёрхох чиглэл нь “дижитал олон нийтийн харилцаа” (Digital PR) буюу Facebook, YouTube, linked in, Twitter, хувийн блог болон бизнесийн үйл ажиллагаа сурталчилсан цахим хуудсууд байх ажээ.
Зөвхөн долоо хоногийн дотор л гэхэд дунджаар 40.000 блог хэрэглэгчид шинэ хаяг нээж тэдгээрийн дийлэнх нь идэвхтэй бичлэг нийтэлдэг болсон байна. Монголчууд ч энэхүү харилцаанд идэвхтэй оролцож блог, твиттерийг илүү ихээр сонгон хэрэглэдэг болоод буй.
Сүүлийн үед манай улстөрчид сонгогч олонтойгоо твиттерээр харилцах нь олон болоод байгаа. Блогийн хувьд ч Монголчуудын нэгэн салшгүй олон нийтийн харилцааны хэлбэр болоод буй. Үндэсний портал GoGo.mn-ийн Блог гэхэд л өнөөдрийн байдлаар 40 мянга орчим блог бичигчтэй болоод байгаа билээ.
Ч.Туяа