gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Уянга: С.Баярцогтоо чи буланд шахуулсан, бултах газаргүй болсон шүү

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2015-05-08
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 14 минут
2015.05.08

Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

Энэ оны хоёрдугаар хагаст улсын нэгдсэн төсвийн тодотгол хийх нь гарцаагүй боллоо. Учир нь улсын төсвийн орлого тасалдаж байгаа тул зарлагаа танах нь тодорхой хэмээн С.Баярцогт сайд мэдээлэв.

Ирэх онд хүүхдийн мөнгө болон одонтой эхчүүдийн мөнгийг олгох уу гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газраас асуусан юм.

2016 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхдээ Засгийн газар 5 бүлэгт нийт 130 арга хэмжээ авахаар тусгажээ.

2017 онд хамгийн том төлбөр болох Хөгжлийн банкны 580 сая, Чингис бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларын төлбөрийг Засгийн газар барагдуулна. Үүнийг бодолцон 2016 оны үндсэн чиглэлээ боловсруулсныг ЗГХЭГ-ын арга УИХ-ын гишүүдэд учирлав.      

Сүүлийн үед Концессын гэрээ хийнэ гэх мэдээлэл байнга сонсогдох болсон. Ингэхдээ ямар зарчим баримталж байгааг лавлахад С.Баярцогт сайд Концессын гэрээг байгуулахдаа ААН өөрөө бариад, өөрөө ашиглах хувилбарыг түлхүү дэмжинэ гэсэн юм.

Ирэх онд засгийн газраас инфляци онилох бодлого явуулах юм байна. Ингэхдээ бодлогын хүүгээ өсгөх үү?  Монгол банк ямар байр суурьтай байгаа вэ? Гадны банкуудыг оруулах уу, орж ирэхгүй байна гээд суугаад байх юм уу гэж Д.Ганхуяг гишүүн асуусан. Гэвч Монголбанкны төлөөлөл байхгүй тул энэ асуулт эзэнгүй үлдлээ.

  11 цаг 30 минут
2015.05.08

Тухайн оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй хамтад нь хэлэлцэх саналыг Засгийн гараас гаргалаа. Мөн дээрх 3 баримт бичгийг УИХ-ын 3 өөр байнгын хороонд хэлэлцдэг нь Засгийн газрын ажилд ихээхэн саад учруулж байгааг С.Баярцогт  сайд уламжиллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Уул уурхайгаас өсөлт хүлээх шаардлагагүй юм байна. 2018 оноос л манай эдийн засагт гэгээ татах нь. Барилга, замын салбар дуусах нь ээ. Концессоор бүтээн байгуулалт явуулах ямар ч боломжгүй шүү дээ. Концессоор сургууль, цэцээрлэг барина гэж Засгийн газар худлаа ярьдгаа боль. 2016 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлээс тодорхой бодлого харагдахгүй байна.

Ердийн биш онцгой бодлогоор л хямралаас гарна. Эдийн засаг элгээрээ хэвтсэнийг бүгд мэднэ. Ирэх онд бүтээн байгуулалт биш улстөржилт л явна. Та нар чадахүй бол чаддагт нь ажлаа өг. Ажил хийх хүсэл тэмүүлэл сайд нарт алга. Ажилдаа сэтгэлээсэ хандахгүй байна. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Эрдэнэбат сайдаас би хийморь сүлд олж харахгүй байна. Энэ бол сүнсгүй Засгийн газар.

  11 цаг 37 минут
2015.05.08

С.Баярцогт “Одоо бид эдийн засгийн өсөлтөө өсгөх биш тогтворжуулах бодлого баримталж байна. Мөн цаашид үндсэн чиглэл гэх энэ баримтыг хэлэлцэлгүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө маш сайн хэлэлцдэг болох жишиг тогтооё”.

Монголбанкны удирдлага өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцоогүйг олон гишүүн утгагүй хэмээн шүүмжлэлтэй хандсан юм.  Эцэст нь тэргүүн дэд ерөнхийлөгч Жавхлан чуулганы танхимд хүрэлцэн ирсэн юм.    

  11 цаг 52 минут
2015.05.08

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт: Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ гэхэд шууд ирэх ирэх мөнгөн урсгал нь харьцангуй бага. Тавантолгойн гэрээ одоогийн хувилбараараа бол энэ онд 500 сая ам.доллар орж ирэхээр байгаа. Хэрэв Гацууртын ордыг ашиглаад эхэлбэл энэ тоо өснө. Би намуудын хооронд улс төрийн зөвшилцөл бий болгох зорилгоор ажиллана.  

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Бид сүүлийн 3 жил нохой шиг амьдарлаа. Манай намд ямар асуудал байгаа юм бэ. Танай намд л асуудал бий. Та нар л хоорондоо нухалцаад байгаа биз дээ. Бид учраа олохоо болилоо. Тавантолгой биш тавин толгой болчихлоо.

  12 цаг 03 минут
2015.05.08

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар “Та нар 2012 онд их өөдрөг төсөөлөлтэй баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг гол баримт бичгээ болгон мөрдөж ажилладаг гэлээ. Гэтэл одоогийн нөхцөлд энэ баримт тохиромжгүй. Мөрийн хөтөлбөр биш өрийн хөтөлбөр болчихлоо.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Манай экспортын бүтцэд ямр шинэ бүтээгдэхүүн ирэх онд орж ирэх вэ? Рашаан усаа ашиглаад эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломж бий. Энэ талаар юу хийх вэ? Сангийн яамныхан эдийн засгаа огт мэдрэхгүй байна. Шаардлагатай бол хүмүүстээ сургалт өг”.    

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Дэлхийн банк болон ОУВС ирэх онд Монгол Улсын эдийн засаг 4.2 хувиар өснө гэсэн бол бид 5 хувь гэж тооцоолсон. Бид бодит байдлаа үнэлж чадаж байгаа. Бидний тоо болон олон улсын байгууллагуудын тоо маш бага зөрдөг. Бид хавар болгон үндсэн чиглэлээ баталдаг. Гэтэл намар дахин төсвийн тодотгол хийн, өмнөхөө мартчихдаг. Энэ жишгийг халмаар байна. Сургалтын хувьд Удирдлагын академитэй хамтран төрийн албан хаагчдын дахин сургалтад хамруулах систем боловсруулах ёстой. Түүнээс одоо сонгогдчихсон хүмүүст бол хэцүү”.

  12 цаг 33 минут
2015.05.08

УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд Д.Оюунхорол “Манай улсын нийт газар нутгийн 77.8 хувь цөлжилттэй байгаа. Зарцуулах хөрөнгийн хэмжээг өсгөх боломжгүй. Саарал усны технологийг зайлшгүй нэвтрүүлэх шаардлага үүсчихлээ. Уур амьсгалын өөрчлөлт маш хүчтэй үргэлжилсээр байна. Хоёрдугаар сараас л манайд гал гардаг болсон нь үүний илрэл юм. Автомашины утаа ямар их хор уршигтайг мэдсээр байж юу ч хийж чадахгүй байна. Иргэд ядуу байна, тэдэнд  хямд машин хэрэгтэй гээд л өнгөрөөгөөд байгаа. Хулгайн модны эсрэг хэрхэн тэмцэх талаарх хуулийн төслийг удахгүй хэлэлцүүлнэ.

УИХ-ын гишүүн А.Тлейхан:  Засгийн газар ганцхан жилд яаж 130 ажил хийх юм. Энэ бол мөрөөдлийн жагсаалт. Загсийн газар тун хариуцлагагүй ажиллажээ.  Мөнгө нь байгаа атал баруун бүсийн босоо чиглэлийн авто зам зогссон. Хоёр засгийн газар дамжчихлаа. Энэ баримтад нийгмийн асуудал их бага тусчээ. Иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх юм бэ? Эдийн засаг 5 хувиар өсөх бол иргэдийн амьдралд яаж наалдах вэ. Эдгээр ажлуудыг гүйцэтгээгүй тохиолдолд хэн ямар хариуцлага хүлээх вэ. Шалгуур үзүүлэлтүүд нь хаана байна вэ?

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Инфляцийн өсөлтийн дагуу иргэдийн орлогыг нэмье гэхээр санхүүгийн эх үүсвэр алга байна”.

УИХ-ын гишүүн С.Уянга “Улс орныг авч явна гэдэг ачаа үүрэх юм. Гэтэл та нар ийм ачаа үүрсэнгүй. Нуралт уналт ч хязгаартай. Одоо энэ хязгаарт иржээ. Өнгөрсөн 26 жилд АН ямар ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Маш их өр л тавилаа. Та нараас өмнөх бүхнийг сүйтгэлээ. Нэмж ухъя л гээд байх юм. Миний хүүхдүүдийн өл залгах нөөц байна уу. Яасан дуусдаггүй юм бэ. Нэмж мөнгө хэвлэн, өр дарах тэд компанийн захирлуудыг дуудаад энэ танхимд ил тод ярья. Үндсэн хуулиа хурдан хэлэлцье”

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзсэн. 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удахгүй төслөө танилцуулна. Бүх намын төлөөлөл энд багтсан. Та макро эдийн засгийн талаар их буруу мэдээлэл, ойлголттой байна. 17.5 хувь болон эдийн засгийн өсөлтөө өсгөж чадсан нь бидний амжилт. Үүний шалтгаан нь улс төрийн намууд зөвшилцсөнд байгаа юм. Даанч энэ бодлогоо үргэлжлүүлж чадаагүй. Бид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол улсын нэр хүндийг өсгөж чадсан. Дүгнэлтээ болгоомжтой хий. Хөгжлийн банкны аудитын тайланг та бүхэнд хүргэсэн. Таны үг хэлэх эрхийг хүндэтгэж байна. Гэхдээ буруу дүгнэлтийг чинь залруулах нь миний үүрэг”.

УИХ-ын гишүүн Д.Арвин “Үйлдвэрлэл явахгүй байна. Үйлдвэрлэгчдээ дэмжээд урт нэртэй хууль баталсан. Гэтэл дотоодын ААН-үүд ажилгүй сууж байна. Барилгын компаниуд бас зогсонги байна. Ярихаараа л 2 толгой ярьдаг. Аялал жуулчлал зүгээр л унтаж байна. Казиногийн хууль өргөн барьсан гэнэ. Энэ та нарын ажил юм уу. Хилээр орж гарсан хэдэн хүний тоо өгөөд л сууж байдаг. Ийм л юм хийгээд сууж байдаг. Юм хэлэхээр шүүмжиллээ гэнэ”.

  13 цаг 03 минут
2015.05.08

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хоёр толгой манай эдийн засгийг дангаараа авч явж чадахгүй юм байна. Пэлхийн зах зээлд үнэ нь унадаг юм байна. Улстөрийн хэлцэл нь явуулдаггүй юм байна. Энэ оны төсвийг батлахдаа аялал жуулчлалын санг татан буулгасан. УИХ-ын гишүүд нэг зүйл ярьдаг хэрнээ үйлдэл нь огт өөр байдаг. Үг үйлдэл нь ингэж зөрдөг. Аялал жуулчлалын санг татан буулгасанд компаниуд гомдолтой байна.

Бид Ерөнхийлөгчтэйгээ хамт гадаад улсад эх орныхоо танилцуулгыг хийлээ. Их амжилттай болсон. Энэ салбарыг хувийн хэвшил л үүрч байна. Саад тээг болж байгаа нь дэд бүтцийн сул хөгжил. Жуулчдын аюулгүй байдал ноцтой асуудал боллоо. Саяхан л гэхэд Бурхан Халдун ууланд гадны иргэнийг мөргүүлсэн нь гадаад орчинд их сөрөг мэдээлэл тарлаа. Ойрын хугацаанд бид 00-ын хувьсгал хийнэ. Автобусаар явдаг жуулчдын 00-ын асуудлыг шийдэх гээд явж байна”.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Алтны санхүүжилтийн талаар танилцуулъя. Бид гадны 2 банкнаас 100 гаруй сая ам.долларын зээл авахаар баримтаа бүрдүүлсэн. Засгийн газар хэлэлцээд удахгүй шийднэ гэж найдаж байна. Саналын зөрүү бий. Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан энэ мөнийг олгоё гэсэн. Харин бид арилжааны банкаар дамжуулах хүсэлтэй байна. Ирэх зургаадугаар сард багтаан Монголбанкны бүх дэд хөтөлбөрийг Сангийн яаманд шилжүүлж дуусна. Барилгын нийлүүлэлтийг дэмжих санхүүжилт зогссон. Эрэлтийг 8 хувийн зээлээр дэмжсэн хэвээр байна.  

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сангийн сайд хөрөнгө босгох ажлаар Сингапурт ажиллаж байна. Уг нь үндсэн чиглэлийг Сангийн сайд танилцуулдаг ч ажлаар яваа учир би орлож байна. ”

Г.Баярсайхан “Энэ хуралдаанд 2 эмэгтэй сайдаас бусад нь байхгүй байгаа нь хачирхалтай. Удахгүй наадам болох гэж байна. Засгийн газар онцгой горимд ажиллахгүй байна. Их хурал Засгийн газрыг бүх талаар дэмжиж байна. Дараагийн Засгийн газрын талаар ярих цаг боллоо. Дотоодын хөрөнгө оруулагч гэж огт ярихгүй юм. Гадаадын хөрөнгө оруулагчийг хөөлөө л гээд байна. С.Баярцогт сайд 2 толгой л ярих юм. Өршөөлийн болон ил тодын хуулиа хурдан батал. Дотоодын хөрөнгө оруулагчдыг барьж хорьдгоо зогсоо”.

  13 цаг 07 минут
2015.05.08

  13 цаг 30 минут
2015.05.08

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Та нар үгүйсгэлийн үгүйсгэлийг хийлээ. Олон нийтэд таалагдах гээд л байх юм. Сонгуульд намаараа өрсөлддөг. Намын мөрийн хөтөлбөрийг л сонгуульд ялсан намын Засийн газар биелүүлдэг. Энэ засаг 2012 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. 2016 онд сонгууль болох тул АН хариуцлагаа үүрнэ. Битгий санаа зов. Дүн тавих гээд байх хэрэггүй”. Засгийн газрыг дэмжээд ажлыг нь хийлгэе.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “2012 онд л эдийн засгийн хүндрэл анзаарагдаж эхэлсэн. Н.Батбаяр, н.Алтанхуяг нарт цурмаа тавь гэж бонд гаргах эрх өгтөл буруу аргаар гал намдаах гээд бүр хүчийг нь авахуулчихсан. Одоо бид эдийн засгийн гал түймэрт автлаа. Монгол уг нь 3 сая толгойтой атал 2 толгойтой л нухалдаад байх юм. Явахгүй нь дээ С.Баярцогт сайд минь. Дандаа сөрөг мэдээлэл оруулж ирэх юм. Зуд болвол хөдөө аж ахуй унах юм байна. Сайд нар бүтээлч бай. Энэ байдал явсаар нийгэмд эмх замбараагүй байдал, хаос үүсэх вий. Хэдий болтол гүлдийсэн явах юм бэ. Та нарт гомдох хэцүү, баярлах хэцүү юм. Энэ байдлаар явбал УИХ Засгийн газарт хатуу хариуцлага тооцно”.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Юу бодож 23, 25-тай залууст энэ улс орныг хариуцуулан үлдээсэн юм бол гэж би заримдаа ахмадуудад гомдон боддог. Та нар яаж улс орныг авч явж болохгүй вэ гэдэг жишээг үлгэрлэн харууллаа. Концесс, хөнгөлөлттэй зээл гэж үлгэр ярихаа боль. Энэ бол өр. Хэдэн компанид баталгаа гаргаснаа ил тод мэдээл. Тавантолгой шиг өөр ямар ордыг хаана хэнд барьцаалснаа хэл. С.Баярцогтоо чи бултах газаргүй, буланд шахуулсан шүү. Өнөөдөр та нар 25-тай залууст төрийн ажлыг өгөх үү? Өгөхгүй шүүдээ. Төр засгаа цэгцэлье. Бидэнд зээл биш эмх цэгц, удирдагч хэрэгтэй байна. Энэ ухаан ард түмэнд бий. Амиа хоохойлох гэж дахин битгий өр тавь. 25 жилийн өмнө та нарт засгийн эрхийг өгч байсан шиг одоо зайгаа тавьж өг. Одоо бүр дархан цаазтай газруудын алтаа ухах талаар яриад эхэллээ”.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Хойшлуулаад асуудал шийдэгдэхгүй. Бид тарж болно”.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан