Саяхандаа, хэдхэн мянган жилийн өмнө л Гадилын мод руу мөчир шидэн жимс унагааж байсан хомо сапиенсүүд өнөөдөр нисгэгчгүй онгоцыг удирддаг болжээ. Тэгвэл бид биен доторх эд эсээ удирдаж эхэлбэл юу тохиох бол? Швейцарийн био-инженерүүдээс бүрдсэн нэгэн баг энэ асуултад хариулахаар зориг шулуудаад байгаа гэнэ.
Тэд эхлээд электрод бүхий малгайн тусламжтайгаар тархины үйл ажиллагааг бүртгэж, цахилгаан соронзон орон үүсгэгч төхөөрөмж рүү дамжуулах туршилт хийжээ. Харин дараагийн удаад эрдэмтэд цахилгаан соронзон орны тусламжтайгаар хулганад суулгасан хүний эсийг удирдан уураг ялгаруулсан байна. Ингэхдээ оптогенетик гэх мэдрэлийн эсийг гэрэлд мэдрэмтгий болгох замаар удирдах нэн шинэ технологийг ашиглажээ. Тэд эхлээд хүний элгэнд гэрэлд мэдрэмтгий уураг ялгаруулах бактерийг суурилуулж, эсүүдийг гэрэлд “нууцлаг алкалин фосфат” хэмээх протейн ялгаруулж, хариу үйлдэл үзүүлэхээр инженерчлээд, лед гэрлийн хамт хулганын биед байрлуулсан байна.
Сайн дурын оролцогч электрод бүхий малгай өмсөөд бясалгах эсвэл майнкрафт хэмээх цахим тоглоом тоглоно. Тоглоом тоглох үед оролцогчийн электрод бүхий малгайнаас гарсан дохио хулганыг байрлуулсан тавцан дээр цахилгаан соронзон орон үүсгэх бөгөөд цахилгаан соронзон орон лед гэрлийг асаах юм. Гэрэл ассанаар эс “нууцлаг алкалин фосфат протейнийг ялгаруулна. Майнкрафт тоглох үед эс хулганын цус руу бага түвшний нууцлаг алкалин фосфат ялгаруулж байсан бол бясалгах явцад илүү өндөр тунгаар ялгаруулж байжээ.
Судалгааны багийн ахлах Мартин Фюссинежер “Оптогенитиктэй хамтарсан тархи-компьютерийн интерфейс бол үнэндээ маш энгийн санаа. Харин ийм аргаар генийг удирдах нь шинэ дэвшил” хэмээн туршилтаа тодорхойлжээ. Фюссенежер болон түүний багийнхан суурилуулсан эсийн тусламжтайгаар өвчтөний биед шаардлагатай байгаа химийн бодисыг ялгаруулах замаар сэтгэлзүйн өвчлөлийг анагаах, цус тогтоох, өвчин намдаах зэрэг аргуудыг судалж байна.