Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил өнгөрч байна. Энэ хуульд зааснаар нийгмийн салбар бүрт хүчирхийллийг таслан зогсоох үүргийг хүлээсэн байдаг. Тэгвэл хэн ямар үүрэг хүлээсэн байдгийг та мэдэх үү?
БАГШ, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Боловсролын байгууллага /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14-р зүйл/
Хүүхэд хүчирхийлэлд өртсөн байвал багш хуулийн дагуу мэдээлэх үүрэгтэй.
Өмнөх хуулиар боловсролын байгууллага үүрэг хүлээдэггүй байлаа. Харин одоо гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх үүрэг хүлээх болсон. Хүүхэд хичээлээ таслах, хичээлдээ идэвхгүй байх, сурлагадаа муудах, биедээ гэмтэл, шарх сорвитой ирэх зэрэг тохиолдолд багш нь ярилцах замаар шалтгааныг илрүүлнэ. Хэрвээ хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж үзвэл цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд их, дээд сургууль хүртэл бүхий л шатны боловсролын байгууллага зөрчилтэй асуудлыг эв зүйгээр шийдэх харилцааны ур чадвар олгох, хүчирхийлэлд өртвөл өөрийгөө яаж хамгаалах, бусад хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хэрхэн туслах, хаана мэдээлэх зэрэг агуулгыг сургалтын хөтөлбөртөө оруулж өгөх үүрэг хүлээсэн. Тэгэж байж гэр бүлийн хүчирхийлэл эрт шатандаа илэрч, таслан зогсоогдох юм.
ЭМЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 15-р зүйл/
Эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа хохирогчийн гэмтэл, бэртэл, өвчлөлийн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг илрүүлэх баримтжуулах, холбогдох газарт мэдээлэх үүрэгтэй. Эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд, эрүүл мэндийн ажилтнуудад энэ агуулгыг багтаасан сургалтыг ЭМЯ-наас сургалт зохион байгуулна.
Мөн ЭМЯ нь ГССҮТ, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг эмнэлэгт түшиглэсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг хүлээсэн.
ХАМТАРСАН БАГ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Хамтарсан баг /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20-р зүйл/ гэдэг нь гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээг иргэдэд хамгийн ойр цэгээс үзүүлэх зохион байгуулалтын хэлбэр юм.
Хамтарсан баг нь:
- Засаг дарга
- Өрхийн эмч,
- Нийгмийн ажилтан,
- Цагдаагийн алба хаагч,
- Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
Хамтарсан баг нь хууль тогтоомжийг сурталчлах, харьяа баг, хорооныхоо хэмжээнд хүчирхийллийн харилцаатай айл өрхийн судалгаа гаргах, судалгаанд үндэслээд хамгаалах байр байгуулах уу, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах уу, гэдгээ орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаараа шийдвэрлүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, хохирогчийг нөхөн сэргээх, үйлчилгээ үзүүлэх, өөрсдийнх нь чиг үүргээс давсан тохиолдолд өөр байгууллагууд руу холбон зуучлах, үүрэгтэй.
Өмнө нь хөдөө орон нутагт хамгаалах байр байхгүй, зарим багт цагдаагийн ажилтангүй байсан. Энэ нөхцөлд хохирогч хаанаас, яаж хамгаалалт авахаа мэддэггүй байлаа. Хамтарсан багууд байгуулагдсанаар хүчирхийлэлд өртсөн иргэн хамгийн ойроос буюу өөрийн оршин суугаа газрынхаа хамтарсан багт хандаж хамгаалуулах, үйлчилгээ авах боломжтой болсон.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 7-р зүйл/
Аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого боловсруулж, тухайн жилийнхээ төлөвлөгөөндөө тусгах, хохирогчийн нүүр царайг харуулахгүй байх, нууцлалтай холбоотой мэдээлэл оруулахгүй байх, хүчирхийллийг сурталчлахгүй байх, хэргийг ямар багаж зэвсгээр яаж үйлдсэн зэрэг нарийвчилсан мэдээлэл хүмүүст сэдэл төрүүл учраас гаргахгүй байх гэх мэт үүрэгтэй.
СОЁЛ УРЛАГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЯАМ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Хүчирхийллийг сурталчилсан бүтээлийг тодорхой хэмжээгээр хязгаарлах үүрэгтэй
Соёл урлагаар дамжуулж олон нийтийг гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих соёлыг түгээх, хүчирхийллийг сурталчилсан соёл урлагийн арга хэмжээ, уран бүтээл, утга зохиолыг хязгаарлах, хяналт тавих үүрэгтэй.
Телевизээр гарч буй кино, урлагийн бүтээлүүдийг харахад архидалт, нууц амраг, хүчирхийлэл, өшөө авалт гээд гадна дотны муу соёл ямар ч хяналтгүй түгээгдэж байна. Киноны дундуур согтууруулах ундааны өнгөлөг рекламыг олон удаагийн давтамжтай явуулж байгаа нь үүнийг л уувал ёстой гоё аз жаргалтай болдог юм байна, туршаад үзчихвэл... гэсэн сэдлийг хүүхэд залууст төрүүлж, тэднийг уруу татаж байгааг анхаарах ёстой. Тэрнийг чинь жаахан хүүхдүүд дуурайгаад хундагатай ус тулгаад ууж байна шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлэхүйц аливаа урлагийн бүтээлүүдэд хяналт тавих цаг болсон.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 17-р зүйл/
Прокурорын байгууллага гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас амь насаа алдсан хүмүүсийн хэрэг дээр маш нарийн шалгалт явуулах үүрэгтэй.
Прокурорын байгууллага гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас амь насаа алдсан хүмүүсийн хэрэг дээр маш нарийн шалгалт явуулж дүгнэлт гаргах, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүлнэ. Тухайн байгууллага шалтгаан нөхцөлийг арилгах ямар арга хэмжээ авсан талаараа прокурорын байгууллагад хариу мэдэгдэнэ.
Прокурорын байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг Хууль зүйн сайдтай хамтарч баталсан. Энэ журмаар аюулын зэргийн үнэлгээний дүнд үндэслэн хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчийн халдлагаас хамгаалах, дахин хохирогч болохоос сэргийлэхэд чиглэсэн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авахтай холбоотой харилцааг зохицуулдаг.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэлд анхдагч туслалцаа үзүүлэгчийн хувьд хүчирхийллийг таслан зогсооход гол үүргийг хүлээнэ. Тухайлбал,
- Дуудлагад шуурхай очих,
- Хүчирхийлэл үйлдэгдсэн орон байранд нэвтрэн орж гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, (өмнө нь цагдаагийн алба хаагч нэвтэрч орж чаддаггүй байсан. Хүн байхгүй юм шиг чимээгүй байвал явчихдаг байсан.)
- Аюулын зэргийн үнэлгээ хийж, хүн амь насаа алдах эрсдэл байгаа эсэхийг газар дээр нь үнэлэх,
- Хохирогчид эрхийнх нь талаар мэдээлэл өгөх,
Хохирогч хүүхдээ орхиод зугтаачихсан, эсвэл бичиг баримтаа үлдээчихсэн бол цагдаагийн алба хаагч дагаж ороод гэрээс нь авахуулах үүрэгтэй
Үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан хохирогчоо хамгаалах байранд аваачих, нийгмийн ажилтанд мэдээлэх, хүүхэд өртсөн бол тусгаарлаж түр хамгаалалтад авах,
5. Хохирогчид бичиг баримт, эм, хувцас гээд шаардлагатай зүйлээ гэрээсээ авахад нь туслах;
6. Мөн хүчирхийлэл үйлдэгчид шаардлага тавих, баривчлах;
7. Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хурааж авах зэрэг ажиллагаанууд зохицуулагдсан.
Одоо Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн нэгдсэн сантай болж, хүчирхийллийн дуудлага хүлээн авах 107 тусгай дугаарын утас ажиллуулж, Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд хохирогчийг түр хамгаалах байр ажиллуулж байна.