Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зарлан, татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг.
Энэ жил татварын албаны ахмадууд “Ebarimt-аа хэрхэн бүртгүүлэх вэ?” сэдэвт сургалтыг сум, дүүргийн хорооны байранд зохион байгуулж, ахмадуудыг сургалтад хамруулжээ.
Сургалтыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Ахмадын хороо, ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газар хамтран зохион байгуулсан байна. ТЕГ-ын Татварын үйлчилгээний төвийн ТУАБ В.Цэнд-Аюуш, ТТХГ-ын ТУБ Н.Жаргалцэцэг нар сургалтыг явуулж, гарын авлага, сурталчилгааны материал тараажээ.
Өчигдөр Б.Норжинлхам, Х.Хурметхан нар Чингэлтэй дүүргийн ахмадуудад сургалт явуулсан бол ирэх өдрүүдэд Г.Лувсанцэрэн Сүхбаатар, Д.Банзрагч Баянгол, С.Даян Сонгинохайрхан, Д.Оюун Хан-Уул, Я.Аюушжав Баянзүрх дүүргийн сонгогдсон хороодод очиж, сургалт явуулна.
19 дэх жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриаг дэвшүүллээ гэж ТЕГ-аас мэдээлэв.