gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гриффитийн “яаралтай тусламж”

Нийгэм
2018-11-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2018-11-12
Гриффитийн “яаралтай тусламж”

Гамшиг, ослын үеийн эрүүл мэндийн салбарын манлайлал, Австрали улсын гамшиг, яаралтай тусламжийн тогтолцоо, бэлэн байдлын сургалт хийхээр анх удаа Монголд хөл тавьж байгаа австрали багш хоноглох газраа шөнө оройхон хүрч ирлээ. Байгалийн үзэсгэлэнтэй бас түүхийн дурсгалтай газар болох Амарбаясгалант хийдийн ойролцоох жижиг жуулчны бааз дээр яаравчлан барьсан монгол гэрийн эргэн тойрны цасыг арилгаж, модон жорлонг чиглэсэн зам гаргажээ. Гэрт шинэхэн цагаан цаваг татаж, хойморт нь ганц орыг зуух голлуулан тавьсан байв. Галлаж хараахан амжаагүй ханхайдуу гэрт орж очсон зочин дуугүйхэн зогсоно, харин үйлчилгээнд ноогдсон монгол эр, бид нар шөнөжин галлаад хононоо, санаа зоволтгүй хэмээн тун ч тайван ярина.     

Гал тахиа жил буюу 2017 оны нэгдүгээр сард хүйтний эрч ид чангарч, агаарын хэм шөнөдөө 40 хэмээс дээш гарч байсан яг тийм цагаар энэ аялал таарсан байв. Тэр бол Австралийн Гриффитийн Их сургуулийн доктор Хамыш Маклеан байсан юм. Сэлэнгэ аймгийн төвд болон Баруунбүрэн суманд болсон хоёр өдрийн сургалтад 50 орчим хүн хамрагдсаны зэрэгцээ Хамыш багш малчин өрхүүдээр явуулын эрүүл мэндийн үзлэг хэрхэн хийгдэж байгааг газар дээр нь харж, монгол ахуй, хөдөөгийн ард иргэдийн амьдрал, орон нутаг дах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гамшигийн үеийн болон яаралтай тусламжийн бэлэн байдалтай танилцсан билээ.

Үнэндээ, гадны хүнийг хэлэлтгүй тэсгим хүйтэн өвлийн өдрүүд монголчууд бидэнд хүртэл үеийн үед хүнд сорилт болсон хэвээр. Монголчуудын тулгамдсан асуудлуудын нэг болох байгалийн хатуу сорилт, салбарын “хөгжлийн бэрхшээл”-ийг харж, ойлгож мэдрээд зогсохгүй эргээд тусална гэсэн сэтгэл өвөртлөн буцсан Хамыш доктор, жил хагасын дараа Монголд дахин ирэв. Энэ удаа түүнтэй хамт парамедикийн арвин туршлагатай багш Дункан Макконнель иржээ.

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар дайрч өнгөрдөг олон улсын болон улсын чанартай авто зам дээр осол гарсан үед зам дагуух сум, суурин газрын эмнэлгийн эмч, сувилагч нар газар дээр нь очиж, бэртсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлдэг. Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны мэдээгээр нийт зам тээврийн ослын 15 орчим хувь нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн байдаг. Ийм нөхцөлд амь тэнссэн үеийн үнэлгээг шуурхай зөв хийх, анхны тусламжийг газар дээр нь цаг алдалгүй хүргэх чадавхийг сайжруулахын хэрэгцээ, ялангуяа тээвэрлэлтийн явцад эмнэлгийн тусламж үзүүлэх бүрэн тоноглогдсон машин, яаралтай тусламжийн баг болон эмнэлэг хоорондын холбооны хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж ихэд дутмаг байгааг доктор Хамыш өмнөх онд орон нутагт ажиллахдаа мэдэж авсан байж.

Парамедик, яаралтай тусламжийн багш Дункан Макконнель энэ удаа олныг хамарсан осол, аваарын үед эрэмбэлэн ангилалт, тээвэрлэлтийг хэрхэн зөв зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх чадавхийг сайжруулах дадлагад суурилсан сургалт явуулсан ба 2018 оны 9-р сард болсон энэ сургалтад  Алтанбулаг, Хүдэр, Ерөө зэрэг 10 гаруй сумын 40 гаруй эмч, сувилагч, мөн цагдаа, онцгойгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд түүгээр ч зогсохгүй Төв аймгийн хил залгаа зарим сумдын эмч нарыг урьж оролцуулсан юм.

Сэлэнгэ аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа олон улсын болон улсын чанартай замаар тухайлбал, Баянгол суманд хоногт 4600 орчим, Сайхан сумын чиглэлд 2400, харин Дулаанхааны дөрвөн зам чиглэлд 1510 орчим тээврийн хэрэгсэл өдөрт зорчдог гэсэн судалгаа байдаг. МУ-ын хэмжээнд 2017 онд 36591 зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас амь насаа алдсан иргэдийн дийлэнх нь 24 цагийн дотор амиа алдаж байжээ.

Сургалтын үеэр эмнэлгийнхэн австрали багш нарын авчирсан яаралтай тусламжийн шинэлэг багц тоног төхөөрөмж дээр ажиллаж, дадлага хийсэн ба багш нар энэ удаад яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон хэд хэдэн цүнх, эм хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгөхөд хяналтын дэлгэц бүхий амбу, хийлдэг чиг, өвчтөний биеийн байдал, амин үзүүлэлтүүдийг ослын газар дээр шууд харж болох төхөөрөмж зэргийг манай орон нутгийн эмч нар маш их “олзуурхаж” байв.

Австрали багш нар Сэлэнгээс Улаанбаатарт ирмэгц нийслэлийн түргэн тусламжийн нэг оройн дуудлагад хамт ажиллаж, холбогдох мэргэжилтнүүдэд мөн сургалт явуулжээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй  уулзаж, хийсэн бүх ажил болон цаашдын зорилгоо танилцуулсан юм.

Монгол улс зам тээврийн ослоос шалтгаалсан хүн амын нас баралтын түвшнээр дэлхийн 183 оноос 75-т орж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа нь анхаарал татсан асуудал юм. Бодит байдал ийм байгаа нөхцөлд доктор Хамыш зөвхөн сургалтаар хязгаарлахгүй, цаашид Сэлэнгэ аймгийн алслагдсан сум, тосгонд яаралтай тусламжийн багц тоног төхөөрөмж бүхий бүрэн чадавхитай жишиг цэг байгуулах урт хугацааны төсөл санаачлан хэрэгжүүлэхээр ажиллана гэж хэлээд явсан бөгөөд хэлсэн үгээ ажил хэрэг болгохоор тал талын санаачилга үүсгэн ажилласаар байгаа гэдгээ бидэнтэй холбогдон тогтмол мэдээлж байгаа билээ. Тухайлбал, Монголын нөхцөл байдал болон өөрсдийн үйл хэргийг сурталчилсан баримтат кино хийж, олон нийтэд мэдээлэл хүргэснээр хөрөнгө цуглуулах, Австралийн Засгийн газраас урт хугацааны төсөл хэрэгжүүлэх дэмжлэг авахаар ажиллаж байна.

Төгсгөлд нь, өнгөрсөн өвлийн тэр хүйтэн шөнө доктор Хамышийг “гэрт хонох эрсдэлээс аварч” эмнэлэгтээ байр гаргаж өгсөн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Г.Бүдрагчаа хамт олноо дагуулаад энэ удаагийн Баянгол суманд болсон сургалтад хүрэлцэн ирсэнд тэрээр тусгайлан талархал илэрхийллээ.

Монголын гамшиг, ослын үеийн эрүүл мэндийн салбарын манлайллыг хөгжүүлэхийн төлөө Австралийн Гриффитийн Их сургуулиас доктор Хамышийг урьж ирүүлэн магадгүй цаашдаа олон жилээр үргэлжлэх урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан мэргэжилтэн Ч.Баярмаа, хамтран ажиллаж байгаа Сэлэнгэ аймгийн Ж.Од даргатай эрүүл мэндийн салбарынхан, бусад хүмүүс сэтгэл зорилгоо нэгтгэн ийнхүү ажилласнаар Гриффитийн  их сургуулийн “яаралтай тусламж”-ийн үр өгөөжийг ард иргэд маань тун удахгүй “улам өргөнөөр” хүртэх буй заа.

Сэтгүүлч А.Сарантуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан