gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрдэнийн гурван сахиус

2016-10-29
0
Twitter logo
0
Twitter logo
2016-10-29

Намсрай бурхны зүрхэн тарни: Намсрай бурхны зүрхэн тарнийг хадган дээр бийрээр зурж, шороон будгаар буджээ. Энэхүү зураг музейн сан хөмрөгт байгаа зүрхэн тарнийн цорын ганц бүтээл аж. Зүрхэн тарнийг зохиомжийн төвд байрлуулж, эргэн тойронд нь аливаа бурхны хангагч эдүүд болох тахилын зүйлүүд, уналга зэргийг дүрсэлсэн байна.Бурхны шашны “Арван хангал”-ын хилэнт дүртэй бурхад болох Жамсран, Намсрай болон эдийн тэнгэр Гонгор бурхны шүтээн зургууд, шавар цутгуур, модон, гуулин болон хув сийлбэр, баримлуудыг Занабазарын дүрслэх урлагийн музейн Барлах урлагийн танхимд дэлгэжээ. Эдгээр сахиус нь сүр хүчинд хувирч, хүний нүдэнд үл үзэгдэх хийгээд үзэгдэх хортон бүгдийг айлган сүрдүүлж, устган тонилгох тангарагтай байдаг. Иймд шүтээн зурагт хүнд, хурц өнгөөр дүрсэлдэг байна.

Шүтээн зурагт муу муухай шингээхээс сэргийлж эрдэнийн зүйлсээр дүүргэдэг

XVIII-XIX зуунд хамаарах үзмэрүүдэд Гонгор бурхныг дөрвөн янзаар дүрсэлсэн бол Намсрай бурхны төрхөөс гадна зүрхэн тарни, мандлыг хэд хэдэн янзаар урласан байна. Мандал гэдэг нь нөхөр сэлт, дагуул, уналага гээд тухайн бурхны хэрэгтэй бүхий л зүйлсийг багтаасан, дөрвөлжин буюу сүм хийд хэлбэртэй зургуудыг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, бурхны орон гэр аж. Мандлыг шүтээн зураг, сийлбэр, зээгт наамал, өнгө өнгийн элсээр гээд хэд хэдэн янзаар хийдэг.

Шүтээн зургийн нэг онцлог нь сахиусын багш, лам нарыг дээд хэсэгт нь залдаг бол зарлиг биелүүлэгчдийг доор нь дүрсэлдэг байна. Мөн зургийн сул орон зайд муу муухай зүйл шингэж орохоос сэргийлж, эрдэнэ дүүргэж зохиомжилдог аж.

ДОГШИН ЖАМСРАН

Түвдээс тодорсон богдууд Монголд ирж, Жамсран бурханд тангараг өргөдөг байсан түүх бий.Жамсран бурхан нь улаан сахиус юм. Тиймээс ч саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн номыг тэтгэгч чойжин бөгөөд ертөнцийн муу муухай элдэв хорлол, дайсан, өвчин зовлон, гай барцад, албин чөтгөрөөс аливаа амьтан бүгдийг авран хамгаалах тангарагтай. Автай сайн хааны баруун өргөөнөө Жамсран бурхныг залж, Түвдээс тодорсон богдууд тэрхүү өргөөнд тангараг өргөдөг түүхтэй байсныг музейн бүртгэл мэдээллийн санч Т.Энхжаргал сонирхуулав. Монголд жамсран бурхныг цэргийн үйл хэрэг, дайн тулаанд тахиж, тахилын үйлийг хийдэг байжээ.

Музейн сан хөмрөгт 1968- 1935 онд амьдарч байсан Д.Гэндэндарамын хосгүй үнэт бүтээл бий. Уг бүтээлд Жамсран сахиусын тэргүүнд Нисванисын таван хорыг дарахын бэлгэдэл болгож гавлын ясан титэм дүрсэлжээ. Жамсран бурханы баруун гарт мунхаг харанхуйг ялан дийлэх зэс илд атгуулж, дайсныг дарах ухаан нь хурц байхыг илэрхийлж нум сум үүрүүлсэн байна.

Түүнчлэн догшин сахиус матар толгойт улаан гутлаар хортон дайснаа дарж авдаг бол энгэртээ барьсан толинд гурван орон, гурван мянган сав шимийг хардаг ажээ. Мөн аливаа саад барцдыг арилгахаар тавин хүний нойтон толгойт эрх эргүүлдэг гэнэ.

ГОНГОР САХИУС

Гонгор сахиусыг Гомбо бурхантай адилтгаж үздэг бөгөөд Жанрайсиг бурхны хойд дүр, эдийн тэнгэрийг сахигч.Эдийн тэнгэр Гонгор бурхныг урлагт ихэвчлэн цагаан дүртэй, зургаан гартайгаар дүрсэлдэг. Үзмэрүүдийн дотор нэр нь үл мэдэгдэх нэгэн бүтээгчийн алтан хүрээтэй шүтээн зураг бий. Үүнийг музейн урын сан дахь Гонгор сахиусын эртний уран зурагт тооцдог аж. Уг бүтээлд Гонгор сахиусын дээр Манзушир бурхан, тойроод Рэнцэнханд, Доржханд зэрэг таван дагинаар нь хүрээлүүлжээ.

Харин доороо заан толгойтой, хүн биетэй ганеш буюу чуулганы эзнийг дүрсэлсэн байна. Ганеш бол сахиусын зарлиг биелүүлэгч бөгөөд мөн л эрдэнийн бурхан юм. Гонгорын зургаан мутарт гурван хорыг дарах сэрээ, муу зүйлээс хамгаалагч гох, эрдэнийг бэлгэдсэн гавал аяга буюу бумба, гурван орныг эрхэндээ хураах дамар, муу бодлуудыг тасдан хаях махих хутга, зэндмэнэ эрдэнэ бариулсан байна.

З.Цэлмэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан