Дэлхий ертөнц нууцаар дүүрэн. Бүгдийг нь нээж, тайлах боломжгүй ч хүмүүс хачирхалтай, нууцлаг бүхэнд тэмүүлсээр ирсэн. Хүн төрөлхтөнд мэдэгдээд байгаа олон хачирхалтай зүйлсээс хамгийн тайлагдашгүй, хамгийн ихээр олны сонирхлыг татдаг нууцуудыг толилуулъя.
Египетийн сац суварга
Египетийн Гиза дахь сац суваргууд таван мянганы настай ч одоог хүртэл тайлагдашгүй нууц хэвээр байгаа. Тэдгээрээс хамгийн том нь фараон Хеопсийн пирамид бөгөөд яаж барьсан нь өнөө ч тодорхойгүй.

Хеопс өндрөөрөө 40 давхар барилгатай тэнцүү, суурь нь хөлбөмбөгийн 10 талбайг нийлүүлснээс ч том. Хоёр сая гаруй чулуун хавтан ашиглан барьсан Хеопсийн пирамидын шоо тус бүрийн жин 2-5 тонн. Нил мөрнөөс хол, газарт чулуунуудыг хэрхэн аваачсан нь таамаг төдий.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор 400 мянган хүн 20 орчим жил Хеопсийн пирамидыг барьсан байна. Пирамид доторх инженерийн ухаан шаардсан шийдэл нь тун өвөрмөц.
Том тавхайт буюу алмас
Хойд Америкийн уудам зэлүүд ширэнгэд амьдардаг үсэрхэг, том биетэй энэ амьтан явган аялагч, анчдын "зүрхэнд орсон". Эрдэмтэд алмас байхгүй, хүмүүсийн хоосон цуурхал гэдэг ч олон хүн алмас байдагт итгэдэг.

Үүнтэй адил Гималайд бас алмас шиг зэвүүцмээр царайтай цасны хүн байдаг аж. Уг хүн дүрстэнийг харсан хүмүүсийн хэлснээр том тавхайт гориллатай төстэй, 182-304 орчим см өндөр, 220 гаруй кг жинтэй, бараан хүрэн үс, данхгар толгойт, хүнхгэр том нүдтэй гэнэ. Тавхайных нь урт 61 см.
Балба, Түвдийн цасны хүн Хойд Америкийн том тавхайттай үйл хөдлөлөөрөө ч төстэй аж. Эрдэмтдийн олон баг алмасыг хайх, дүр төрхийг нь хальснаа буулгах ажлаа үргэлжлүүлсээр байна.
Үл мэдэгдэх нисдэг биет
Үл мэдэгдэх нисдэг биетийг анх онгоц, нисдэг тэрэг, цаг агаарын бөмбөлөг, сүүлт од, солир гэх мэтээр тайлбарладаг байв. Анх 1878 онд АНУ-ын Техас мужид үл мэдэгдэх нисдэг биет харагджээ. Нутгийнхан том, бараан, дугариг биет гайхамшигтай хурдан нисч өнгөрөхийг харсан тухайгаа ярьсан байна.

Харин 1916 онд Их Британид харийн нисдэг биет гэрэл цацруулан тэнгэр өөд алга болсныг нисгэгчид харжээ. 1950-иад онд үл мэдэгдэх нисдэг биет олон нийтэд тодорхой болсон юм. Үүний дараагаас харийнхан дэлхий дээр үе үе ирээд буцдаг, тагнадаг, хүмүүсийг авч явдаг тухай яриа дэлгэрчээ.
Белмезийн төрх
XX зууны хамгийн ер бусын нууцын нэг нь эргэлзээгүйгээр Белмезийн төрх юм. 1971 онд Испанийн жижиг тосгон Белмезэд Мария Перейра бүсгүй гал тогооны өрөөнийхөө шалан дээр санаандгүй унасны дараа шалан дээр төрх нь үлджээ. Шал нойтон байгаагүй бөгөөд яг л саяхан үлдсэн мэт нойтон мөртэй бүсгүйн төрх улам тодорсоор байв.

Шалан дээрх хачирхалтай төрхийг харах гэж олон мянган хүн өдөр бүр тэднийд цугладаг байжээ.
Байшинг 1830 онд барьсныг Перейра бүсгүй дараа нь мэдсэн аж. Тиймээс хачирхалтай төрх талийгаач нэгний дүрс байж мэдэх гэнэ. Перейраг шалан дээрх төрхийг өөрөө зурсан, сийлсэн гэх таамгийг нутгийнхан төдийгүй эрдэмтэд дэвшүүлсэн ч худал гэдэг нь батлагдсан юм. Мария хожим байшингаа зарсан бөгөөд 2004 онд нас баржээ.
Стоунхенж
Стоунхенж бүх цаг үеийн хамгийн агуу нууцуудын нэг. Уг байгууламж 5000 гаруй жилийн өмнө баригдсан гэж эрдэмтэд үздэг. Британийн хамгийн эрхэм түүхэн өв гэгддэг балар эртний энэ хөшөөг эртний англичууд хэрхэн барьсан талаархи таамаг пирамидын адил нууц хэвээр.

МЭӨ 3100 онд тус бүр нь 25 тонн жинтэй чулуунуудыг 384 км-ийн зайтай Уэлсийн уулнаас хэрхэн зөөсөн нь эрдэмтдийн хамгийн их сонирхдог сэдэв. Стоунхенжийг ямар зорилгоор барьсныг ч тогтоогоогүй.
Энэхүү чулуун хүрээг сүм, оршуулгын газар, одон орон, харийнхны судалгааны төв, харь гаригийн нисдэг тавгийн буух талбай, эртний хуанли гэх мэтээр тайлбарладаг.
Лок Несс нуурын мангас
Нуурын урт хүзүүт мангасны тухай үлгэр домог шотландчуудаас гаралтай. Харин энэ бүхэн үнэний ортой нь 1933 онд батлагдсан юм.

Шотландын Лок Несс нууранд амьдардаг гэх энэ амьтны зургийг 1960 онд нисэх хүчний нэгэн инженер анх удаа авчээ. Нуурын мангас эртний урт хүзүүт үлэг гүрвэлтэй тун төстэй, урт хүзүү, сүүлтэй.
Одоо ч гэсэн энэ амьтан байдаг ба харах аз таарах байх гэж найдсан олон жуулчин Шотландыг зорьдог. Нутгийн иргэдийн ярьснаар Лок Нессийн мангас завийг ч хөмрөх хүчтэй гэнэ.
Майячуудын зөгнөл
Олон хүн 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд дэлхийн төгсгөл ирнэ гэсэн майячуудын зөгнөлд итгэдэг. Учир нь эртний майячуудын олон зөгнөл биелсэн юм.

Ирээдүйг зөгнөсөн майя овгийнхон болон Ванга, Нострадамусын зөгнөлүүд дэлхийн нийтэд алдаршсан билээ. Майячуудын зөгнөсөн дэлхийн төгсгөл биелэх эсэхийг харах л үлдлээ.
Өнөөгийн Мексикийн уугуул иргэн майячууд 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд харийнхан дэлхийд ирнэ гэжээ.
Бермудын гурвалжин
Бермудын гурвалжин XX зууны тайлагдашгүй агуу нууцуудын нэг. АНУ-ын Флорида муж, Пуэрто Рикогийн Сан Хуан хот, Бермудыг холбосон далай дээрх гурвалжин дүрст энэ бүс нутагт орсон бүхэн алга болдог тухай дэлхий нийтээр шуугидаг. Чухам ямар шалтгаанаар энэ бүс нутагт орсон нисэх онгоц, хөлөг онгоц алга болдгийг тайлах гэж эрдэмтэн, судлаачид удаан "тэмцсэн".

Энэ бүс нутгийн нууцын талаар эрдэмтэд олон таамаг дэвшүүлсээр байгаа. Үүнд орон зай, огторгуйн цоорхой буюу хар нүх, далайн аварга амьтны дайрлага, харь гаригийнхний үйлдэл, цахилгаан соронзон орон, далайн давалгаа, хэсэг нөлөө бүхий хүмүүсийн далд явуулга зэрэг багтдаг.
Эрдэмтдийн сүүлд хийсэн судалгаагаар тус бүс нутагт асар хүчтэй цахилгаан соронзон орон үүсдэг гэсэн байна.
Э.Төгсжаргал