ОХУ-ын ЮКОС компанийн эзэн асан Михаил Ходорковский татвараас зайлсхийсэн, луйвар хийсэн хэргээр ял эдэлж байгаа. Түүний ялын хугацаа дуусах дөхсөн ч шинэ зүйл ангиар ял тулгаж байгаа юм. Шүүх хурал уржигдар болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ.
“ВВС” АНУ-д амьдардаг экс олигархийн хүү Павел Ходорковскийтэй уулзаж ярилцжээ. Тэрээр 2003 оноос хойш АНУ-д амьдарч байгаа юм.
-Павел, та эцэгтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Хамгийн сүүлд 2003 оны есдүгээр сард уулзсан. Би АНУ-д дөнгөж ирээд сургуульд элсэж орчихоод байсан. 2003 оны наймдугаар сард ирсэн, харин үүнээс нэг сарын дараа аавыг баривчилсан. Эцэг маань Бостоноор дайраад надтай уулзаж, манай сургуулийг харах гэж ирсэн. Хамгийн сүүлд ингэж л уулзсан даа.
-Одоо эцэгтэйгээ яаж холбогдож байна?
-Долоон жил эцгийнхээ дуу хоолойг сонссонгүй. Харамсалтай нь бид утсаар ч ярилцаж болохгүй. Шоронгийн, тэр тусмаа эцэгт минь зориулж тусгай хязгаарлалт хийдэг юм байна лээ. Түүнийг бусад хоригдлоос илүүтэй хянаж цагддаг гэсэн.
-Захидал солилцдог биз дээ?
-Тийм ээ, солилцоно. Долоо хоногийн өмнө түүнээс захиа хүлээж аваад их баярласан. Холбоо барих ганц арга болохоор захидал л солилцож байна.
-Та нэг жилийн өмнө эцгийнхээ төрсөн өдрөөр түүнийг суллана гэдэгт итгэж буйгаа хэлж байсан. Уржигдар Михаил Ходорковский, Платон Лебедев нарыг эрүүгийн шинэ хэргээр яллах шүүх хурал болох байсан ч хойшиллоо. Та эцгийгээ суллагдана гэдэгт итгэсээр байна уу?
-Тэгэлгүй яахав. Хэрэг явдал сайн тал руугаа эргэнэ гэдэгт би итгэсээр байгаа. Сайн тал руу эргэж болохоор олон хувилбар бий.
-Тэр хувилбар гэж юу байж болох вэ?
-Нотолгоо хангалтгүй байна гээд хэргийг прокурор руу шилжүүлэх хувилбар байж болох юм. Ийм юм болоосой гэж их хүсч байна. Тэгвэл аавыг дараа жилийн аравдугаар сард, Лебедевийг долдугаар сард суллана гэсэн үг. Хоёрдугаарт, шууд хугацаанаас өмнө болзолтойгоор суллаж болох талтай. Хэргийг прокурорт буцаавал өмнө нь няцаагдаж байсан өмгөөлөгчдийн олон тооны хүсэлт, өргөдлийг хэлэлцэх боломжтой болно.
-Та 2003 онд АНУ-д ирсэн. Эцэг тань Орос дахь таагүй явдлаас сэргийлж явуулсан уу, эсвэл энэ нь зөвхөн таны шийдвэр байсан уу?
-Цаг хугацаа ингэж таарсан юм. Би сургуулиа төгсчихөөд Америк явж сурахыг хүсч байсан. Европ, Оросыг бодвол тэнд илүү чанартай боловсролын систем байдаг. Миний шийдвэр ЮКОС- ын хэрэг явдалтай огт хамаагүй. Одоо эргээд харахад би зөв шийдвэр гаргажээ. 2003 оны наймдугаар сард эцэг маань ЮКОС-ын эсрэг, өөрийнх нь эсрэг өргөн хэмжээний кампанит ажил яваад байгааг мэдэрсэн эсэхийг би мэдэхгүй байна. Эцэг маань намайг АНУ-руу гаргаж өгөхдөө “Паша яв, битгий эргэж ирээрэй” гэж хэлээгүй.
-Та энэ хугацаанд эх орондоо буцаж очихыг хүсээгүй гэж үү. Та ирээдүйгээ хаана хардаг вэ, Америкт, эсвэл Орост?
-Одоо манай оронд байгаа ийм дэглэмийн үед би өөрийгөө тэнд олж харахгүй байна. Тэнд оршин тогтнох боломжгүй санагддаг. Бизнес хийх боломжгүй, ямар нэг юманд итгэж болохгүй, баримжаалах юм алга. Энд, Нью-Йоркт бүр ахуйн төвшинд надад бизнесээ эхлүүлэх боломж байна. Харин Орост ийм боломж олдох эсэх, юунаас эхлэхийг мэдэхгүй байна. Тэнд бүх юм нь хутгалдаж, авлигад идэгдэж, нэгнийгээ түлхэж зайлуулах нь бизнесийн салшгүй хэсэг болчихсон. Би зүгээр сургаар сонсчихоод ингэж ярьж байгаа юм биш. Орост амьдарч, ажиллаж байгаа найзууд минь байна. Тэдний ярьдаг зүйлийг ярьж байна.
-Өөр шалтгаан байна уу. Таныг Орост буцаж очвол дарамт шахалт үзүүлнэ гэж айдаг уу?
-Эцэг минь шоронд байгаа цагт би Орост буцаж очихыг хүсэхгүй байна. Эцэг минь баривчлагдсаныхаа дараа ч, өөр хүмүүс ч ингэж зөвлөсөн. Намайг буцаж очоод хэрэггүй, очвол намайг дарамт шахалтын хөшүүрэг болгон ашиглаж магадгүй гэж тэр болгоомжилсон юм.
-Орост эцэг нэгтэй дүү нар чинь, эцгийн тань хоёр дахь гэр бүл байгаа. Тэд нарт ийм дарамт шахалт ирдэг болов уу?
-Миний эрэгтэй, эмэгтэй хоёр дүү надаас хавьгүй дүү. Тэдэнд ямар нэг юм тохиолдвол эцгийг минь мөрдөж мөшгидөг хүмүүсээс зайлахгүй. Би гэр бүлийнхээ нас биед хүрсэн ганц хүн нь болохоор Орост буцаж очвол надад ийм юм тохиолдох магадлал их.
-2003 оны үйл явдал таны хувийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?
-Би энд долоон жил үлдэнэ гэж төлөвлөөгүй байсан. Би энд дөрвөн жил сураад, нэг жил дадлага хийгээд Москвад буцаж очоод ажиллах бодолтой байсан. Гэтэл энд долоон жил болчихож. Энэ хугацаанд амар хялбар байгаагүй ч гэрэл гэгээтэй зүйлтэй учирсан. Би энд эхнэрээ олж, гэр бүлээ зохиож охинтой боллоо. Харин охин маань нэг нас хүрсэн ч аав минь ач охиноо тэвэрч үнсэж чадаагүй байгаа нь хүндхэн санагддаг.
-Та одоо юу хийж байгаа вэ. Владимир Гусинскийн компанид ажиллаж байгаа юу?
-Би “New Media Internet” компанид IT менежерээр ажиллаж байгаа. Дизайнераар ажлаа эхэлсэн, одоо менежерээр ажиллаж байна. Үүний хажуугаар надад цахилгаан эрчим хүчний мониторинг хийдэг хувийн компани бий.
-Таныг Америкт байхад аавын тань найзууд тусалж дэмжиж байв уу?
-Тэгэлгүй яахав. Эцгийнхээ найзуудтай бүгдтэй нь холбоотой байдаг. Тэдний олонхи нь Израильд амьдардаг. Үүгээр байнга ирж, бид уулзаж ярилцдаг. Харин мөнгө төгрөгийн хувьд би өөрийгөө болгочихдог. Бие дааж ажиллаад гурван жил болчихлоо. Миний орлого дундажид тооцогдоно.
-2003 онд эцэг тань саатуулагдахаасаа өмнө гадаад руу гарч болоогүй юм байх даа?
-Хэд хэдэн шалтгаан бий. Эхлээд Лебедевийг баривчилсан байсан. Энэ үеэр гадаад руу гарсан бол урвалт болно гэж аав үзсэн. Хоёрдугаарт, эцэг маань буруугүй байсан болохоор шүүхэд гэм буруугүйгээ нотолж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байсан. Гэвч хараат шүүх байгаа цагт шүүх дээр гэм буруугүйгээ нотолно гэдэг бараг боломжгүй гэдэг нь энэ долоон жилийн хугацаанд харагдлаа.
-Ямар ч ял эрт, орой хэзээ нэгэн цагт дуусдаг. Эцэг тань суллагдсаныхаа дараа хаана амьдарч, юу хийх бол?
-Би эцгийнхээ аюулгүй байдалд санаа зовниж байгаа болохоор гадаад уу гараасай гэж боддог. Гэвч аав маань Орост үлдэж, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа. Бид энэ талаар аль 2002 онд ярилцаж байсан. Тэр үед эцэг маань 45 хүрээд бизнесийг орхино гэж ярьдаг байсан. Тэгээд юу хийх юм гэхээр “Би улс төрд орохгүй, “Нээлттэй Орос” болон боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж ярьдаг байсан. Одоо бол олон хүн үүнд итгэдэггүй. Тэр гарч ирээд сонгуульд өрсөлдөж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болох гэж оролдоно гэж боддог. Тийм биш. Зүгээр торны цаана үргэлжлүүлэн байлгах гэхдээ л ийм юм бодож олж байгаа юм.
Оросын улс төрийн байгуулал эцгээс минь айсаар, түүнийг улс төрийн аюул заналхийлэл гэж харсаар байна. Орост ардчилал байгаа мэт харагдаж буй ч үнэн хэрэгтээ алга. Хараат бус шүүх алга, жагсаал цуглаан хийх эрх чөлөө алга. Энэ бүгд яаж ажиллах ёстой юм бэ гэдгийг хүмүүст ойлгуулах нь бидний зорилго юм. Эцэг маань суллагдсаныхаа дараа ийм ажил хийх болно.