УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдсэн байна.
Хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээд ажлын хэсэг томилов.
Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин санал хурааж хэлэлцэхийг дэмжсэн юм. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Сонгуулийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг салгаж хэлэлцүүлэх болсон аж.
Үүний дагуу тус хуулийн төслийг Сонгуулийн хуулийн төслийн өмнө тусад нь арай бага зөрчилдөөнтэй асуудал гэж хэлэлцсэн байна. Одоогоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай таван хуулийн төсөл хэлэлцэх эсэх нь дэмжигдээд байгаа гэнэ. Заримыг нь хооронд нь нэгтгэж, заримыг нь буцаах зэргээр дээрх хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх болов.
Харин бүлгийн хуралдаанаар 2011 оны төсвийн төсөл, Төрийн мөнгөний бодлогыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр зэхэж ажлын хэсэг томилжээ. Ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцээд зарлагыг бууруулж, орлого нэмэгдүүлэх арга замыг хайх гэнэ.
УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш маргаан дагуулж байгаа Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлттэй холбогдуулж, Ардчилсан намын бүлгээр энэ удаа хэлэлцсэнгүй. Бүлгийн гишүүд аль хэдийн шийдвэрээ гаргасан тул хэлэлцээгүй гэж тайлбарлаж байна.
Тэд санал хураалтыг нууцаар явуулах ёсгүй гэсэн байр суурин дээрээ бат зогссоноо хэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд илээр санал хураах заалт бий. Гэтэл Үндсэн хуулиас давсан горимын санал байдаггүй аж. Үүнийг яах ёстойг асууж байгаа гэнэ. Мөн өмнө нь ямар нэгэн ноцтой асуудлыг хаалттай хэлэлцээд саналаа илээр хураадаг жишиг байжээ.
Гэтэл яагаад тогтсон жишгийг гэнэт өөрчлөх болсонд хариулт хүсч байгаагаа Бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэллээ. Дээрх хоёр асуултад хариулт өгөхгүй бол бүлэг завсарлага авахаас өөр гарц байхгүйг хэллээ. Үндсэн хуулиа баримтлах ёстой, хэн нэг гишүүний гаргасан "Санал хураалтыг нууцаар явуулъя" гэсэн горимын санал Үндсэн хуулийг давах ёсгүй.
Хэрвээ Ардчилсан цамын бүлгийн энэ саналыг хуулийн хүрээнд шийдэж өгөхгүй бол бүлэг бүрэн эрхийнхээ хүрээнд завсарлага авахаас аргагүй" гэсэн байр суурь баримталж буйгаа илэрхийллээ.
Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/