gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Цаатан үндэстэн нийгэмшвэл мөхөх аюултай”

Нийгэм
2010-08-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-08-12
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын газраас Монгол Улс үндэстний бүрэлдэхүүний хувьд казах, цаатан гэсэн хоёр цөөнхтэй хэмээн тодорхойлсон. Энэхүү цөөнх үндэстэн болох цаатангууд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг баруун, зүүн тайгад амьдарч байна. Одоогийн байдлаар 52 өрхийн 243 цаатан байгаагаас 112 нь эрэгтэй, 131 нь эмэгтэй юм байна. Тэдний цаагаа маллан, байгалийн баялгаар амьдардаг онцлог хэв маяг нь олны анхаарлыг татдаг. Түүнчлэн цаатангуудын цус ойртолт, амьдрал ахуйг сайжруулах талаар анхаарахгүй байж болохгүй юм.

Тиймээс амьдрал ахуйг нь сайжруулах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үндэсний цөөнхийг хадгалж үлдэхэд ямар бодлого барьж байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Я.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Цаатангуудын амьдрал ахуй ямар байна вэ. Тэдний амьдралын эх үүсвэр болсон цаа бугын тоо толгойг нэмэгдүүлэх тал дээр юу хийж байгаа вэ?
-Цаатангууд цаа буга малладагтай холбоотойгоор 2500-3500 метр өндөрт сарьдаг ууланд амьдардаг. Хүйтэн сэрүүн уур амьсгалд хүнд хэцүү аж ахуй эрхэлдэг цаатангууд эртнээс аж төрсөн урц, ахуй соёлоо хадгалсаар байна.

Тэдний амьдрах эх үүсвэр нь цааны аж ахуй, ан гөрөө, байгалийн баялаг юм. Тиймээс цаа бугын тоо толгойг өсгөж, тэдний амьдралын түвшин, нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ингэснээр цаачдын амьдралд эерэг үзэгдэл гарч байна. Тухайлбал, цаа бугын сүргийг сэлбэх үүднээс өнгөрсөн жил Тува улсаас 20-иод цаа оруулж ирсэн. Үүнээс үхэж хорогдоод одоогоор найман цаа байна. Түүнчлэн урцыг нь брензэнтэн материалаар дулаалж, жар гаран өрхөд сэргээгдэх эрчим хүчний нарны зайн үүсгүүр өгсөн. Мөн цаатан өрхийн их, дээд сургуульд сурч буй долоон оюутны сургалтын төлбөрийг төрөөс дааж байгаа.

-Цаатан хүүхдүүдийн сургууль завсардалт ямар байдаг вэ. Түүнчлэн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд хамруулах байдлыг хэрхэн анхаарч байгаа вэ?
-Цаачдын хүүхдүүд тухайн сум, орон нутгийнхаа сургуульд суралцдаг. Гэхдээ хүүхдүүдээ бичиг үсэгтэй болоод ирэнгүүт нь сургуулиас гаргаж цаатангийн амьдралаа өвлүүлж өгдөг. Мөн тайгад амьдардаг болохоор хол газар явахаасаа бэрхшээх тохиолдол ч байдаг юм шиг байна лээ. Хөгшид нь улсад ажиллаагүй болохоор тэтгэвэрт хамрагддаггүй. Харин халамжийн тэтгэвэрт хамруулах боломжтой. Тиймээс цаашдаа халамжийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд хамруулах талаар анхаарч байгаа.

-Цаачдаас халамжийн тэтгэвэрт хамрагдсан хүн бий юу?
-Одоогоор хамрагдаагүй.

-Цаатангуудын цус ойртолтын асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?
-Цаатангууд цөөхөн учраас хоорондоо гэрлэдэг. Зүүн тайгын цаачид баруун тайгаас эхнэр авч, баруун нь зүүн тайгаас гэргий сонгодог. Тэгэхээр цус ойртож байж болзошгүй. Үүнийг зохицуулахын тулд цаатангуудын цусыг сэлбэх хэрэгтэй. Иймээс цаатан иргэдийг Тува болон цаатан амьдардаг бусад нутагт суурьшуулах, тэдний соёл, хэв маягаа хадгалж байгаа туршлагаас судлуулах хэрэгтэй.

-Цаатан иргэдийн орлогын эх үүсвэр юу вэ. Цааны аж ахуй хэр ашигтай бол?

-Цаачид байгалийн баялгаараа амьдардаг. Ан агнаж, цаа бугаа тэжээхээс гадна гадаадын жуулчдад гар урлалын зүйл зарж, тайгаар аялуулж мөнгө олдог. Ялангуяа аялал жуулчлал бол тэдний хувьд орлогын хамгийн том эх үүсвэр. Тэд жуулчдыг урцандаа хонуулах, тайгаар аялуулах зэрэгт тусгай тариф тогтоочихсон байдаг. Мөн өвөлдөө зэрлэг цаа агнадаг. Түүнчлэн сүүлийн үед тайгын цаана нээгдсэн алттай газарт нинжа нарыг зөөдөг болсон. Нэг удаадаа 150-200 мянган төгрөгөөр хүргэдэг гэсэн. Харин цааны аж ахуйн хувьд бусад мал шиг их ашиг унахгүй. Уналга эдэлгээнд хэрэглэнэ. Арьсаар нь сур, ногт, цааны хэрэгсэл, дэвсгэр хийдэг. Сүү, махыг нь хүнсэндээ хэрэглэдэг. Мөн эврийг нь зах зээлд тушаахаас гадна бэлэг дурсгалын зүйл хийнэ.

-Зэрлэг цааг гаршуулж болдоггүй юм уу?
-Гаршуулах гэж үзээд бүтээгүй гэсэн. Намар оройд зэрлэг цааг хурааж хээлтүүлээд төл гарсан тохиолдол ч байгаа. Гэтэл төл нь нэг, хоёр жилийн дараа бойжихоороо яваад өгдөг гэсэн.

-Цаа бугын тоо толгой хэдэд хүрээд байна вэ?

-Зах зээл хөгжих үеэр цаа бугаа устгаад 400-500-гаад цаатай болчихсон байсан. Одоо төсөл хэрэгжээд тоо толгойг сэлбэсний дүнд 1187 цаатай болсон. Тиймээс энэ есдүгээр сард 1000 цааны баяр тэмдэглэх гэж байгаа.

-Тайгын иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэн анхаарч байна вэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж үзүүлж байна?
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сумын эмч явж үзүүлдэг. Гэхдээ тайгад машин явдаггүй болохоор их хэцүү юм байна лээ. Ер нь тайгын иргэд цаг агаарын хүнд нөхцөлд амьдардаг болохоор дундаж наслалт нь манай улсын дунджаас доогуур байгаа юм. Тиймээс ирэх жилээс нарийн мэргэжлийн эмч нарыг аваачиж, эмчилгээ хийлгэх тал дээр анхаарна. Мөн ЭМШУИС-д сурч байгаа цаатан оюутныг нутагт нь хүний их эмчээр ажиллуулж, Хөдөө аж ахуйн сургуулийн оюутныг малын эмчээр нь томилж цааны өвчлөлийг ч бууруулах хэрэгтэй.

-Цаа бугын өвчлөл хэр байдаг вэ?

-Ер нь өвчлөл бага. Гэхдээ сүүлийн үед цаа буганд үзлэг, эмчилгээ, тарилга тогтмол хийдэг болсноор өвчин эмгэг нь багассан.

-Цаатан иргэд үндэсний хэл яриагаа хэр зэрэг хадгалсан бол?
-Үндэсний хэл яриагаа хадгалж хоорондоо тува хэлээрээ ярьдаг. Харин 14-с доош насныхан тува хэлээ сайн мэдэхгүй байсан.

-Цаатан иргэдийг анхаарахгүй бол мөхөх аюултай гэж ярьдаг. Үндэсний цөөнхөө яаж хадгалж үлдэх вэ?

-Өмнө нь цаатан иргэдийг анхаарч байна гээд гэр өгч, малжуулдаг байсан. Гэтэл зарим цаатан иргэн тайгаас бууж гэрээ бариад, гал түлж амьдарч байна. Ингэвэл тэд дахин тайгад амьдарч чадахгүй болно. Тэгээд ч тайгаас бууж нийгэмшээд ирэхээрээ дархадчуудтай гэрлэж, уусч үгүй болох магадлалтай. Ер нь нийгэмшээд ирвэл цөөхөн үндэстэн мөхөх аюултай. Тиймээс цаатангуудын амьдрах орчин нөхцөлийг аль болох тайгад нь бүрдүүлэх хэрэгтэй.

М.Ариунсувд http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан