gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.31
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МХЕГ-ын ахлах шинжээч П.Хосбаяр: Ганзагаар орж ирсэн тоглоом лабораториос гадуур худалдаалагдаж байна

Нийгэм
2010-05-26
0
Twitter logo

Иргэнээ өмөөрч бичнэ уриатай "Зууны мэдээ" сонины хүүхэд багачуудын ирээдүйд хандсан аян үргэлжилж байна. Хар тугалганы хор, манайд хар тугалганы агууламж тодорхойлох цусны шинжилгээ хийсэн байдлыг өмнөх дугаартаа нийтэлсэн бол өнөөдөр импортын тоглоомын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт, шалгалтын талаар өгүүлэх болно.

Америк, Европын орнууд тоглоом импортлох стандарт түүнд нийцсэн тоглоомоо л хилээр нэвтрүүлдэг. Үүний тулд шинжээчид импортлогч улсад очиж, лаборатори, тоглоомын үйлдвэртэй танилцдаг. Үйлдвэрийн шинжилгээний бичиг, дээжээс авчран дахин шинжилдэг бөгөөд стандарт, чанар аюулгүй байдлыг хангавал импортолдог байна.

Канад улс стандарт, лабораторийн шинжилгээний шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом хилээр нэвтрүүлдэггүй юм. МХЕГ-ын нэгдсэн лабораторийн хими, хор судлалын ахлах шинжээч П.Хосбаяртаи ярилцлаа. Хүүхдийн хүслэнт ирээдүйг цогцлоохын төлөө "Мами поко" живх, "Петровис" компани хамтарч ажиллаж байгаа билээ.

-Дэлхийн тоглоомын дийлэнхийг үйлдвэрлэдэг Хятадын бүтээгдэхүүний хар тугалга бусад химийн нэгдэл хэвийн хэмжээнээс хэтэрснээс бусад улс орон устгалд оруулж, буцаан таталт хийлгэдэг. Харин манайд яадаг юм бол. Импортын тоглоомын шинжилгээг ямар төвшинд хийдэг вэ улсад байдал хэр байна?
- Манайх импортын бараа бүтээгдэхүүн шинжлэх лабораторитой. Гэвч хүүхдийн тоглоом лаборатороор шинжлүүлэх гэж ирэх нь тун бага. Ихэнх нь хүнс, ахуй гоо сайхны бараа байдаг. Өнгөрсөн онд л гэхэд 26 төрлийн хүүхдийн тоглоом шинжлэгдсэн байх жишээтэй. Манайх хил гаалиар орж ирж байгаа тоглоомд шинжилгээ хийж, байцаагчид хяналт хийх ёстой.

-Хилээр орж ирж байгаа тоглоомыг бүгдийг нь шинжилгээнд хамруулах ёстой юу?
-Хил, гаалиар орж ирсэн бүх тоглоом шинжилгээнд хамрагдах ёстой. Гэвч чингэлгээр тоглоом оруулах нь бага ихэвчлэн ганзагаар орж ирдэг нь гол асуудал болж байгаа юм. Энэ нь шинжилгээнд хамрагдахгүй байх нэг шалтгаан болдог. Учир нь манай лаборатори зөвхөн чингэлгээр орж ирсэн тоглоомоос л дээж авч шинжилдэг юм. Манайд орж ирж буй тоглоомны ихэнх нь урд хөршөөс, Замын-Үүд боомтоор дамжин орж ирдэг. Тиймээс Замын-Үүдийн боомтын хяналтыг сайжруулах, ялангуяа хүүхдийн тоглоомыг болж өгвөл ганзагын наймаагаар биш аж ахуй нэгжээр дамжуулан оруулвал шинжилгээнд хамрагдах нь илүү болно.

-Ганзагаар орж ирж байгаа тоглоомыг өөрсдөө шинжлүүлэх тохиолдол байх уу?
-Ганзагаар орж ирж байгаа тоглоом шинжилгээнд ирдэггүй. Хотод зарагдаж байгаа тоглоомыг Нийслэлийн ерөнхий газрын байцаагчид шалгах эрхтэйгээс нийслэлийн лабораториор шинжлүүлж байгаа.

-Өмнө нь шинжлүүлсэн 26 тоглоомоос зөрчил, дутагдал илэрсэн үү?
-Шинжилгээнд орсон зөөлөн тоглоомууд бүгд тэнцсэн. Тэднийг хөлс, шүлсний уусмал, будгийн тогтворжил, хүнд металлаар нь шинжилгээнд хамруулсан. Монгол Улсад батлагдсан тоглоом импортлох техникийн стандарт байдаггүй. Тиймээс ОХУ-ын норм баримталдаг юм. Хүүхэд саатуулах дуу чимээ гаргадаг тоглоомны чимээний хэмжээг хэмжих шаардлагатай. Үүнийг чихний хэнгэргэд нөлөөлөх чадвар хэр вэ гэдгийг чимээ хэмжих багажаар судлах хэрэгтэй ч энэ багаж бидэнд алга.

-Хуурамч, баталгаагүй тоглоомд ямар өөрчлөлт гардаг вэ. Хуурамч гэдгийг нь яаж мэдэх вэ?
-"Нарантуул", "Бөмбөгөр" болон бусад захаар зарагдаж байгаа тоглоом бариад үзэхэд өө сэвтэй, хүүхдийн гар урах аюултай, өнгө будагтай байна. Хүүхдийн тоглоом гэдэг гадна талдаа ил будалт хийсэн байх ёсгүй. Тэр нь хууларч хүүхийн гэдсэнд орно гэсэн үг. Хуванцар материалаар хийсэн тоглоом будаг нь хуван-цартаа шингэсэн, яг л тэр өнгөө барьж байх ёстой. Гэтэл гараар барих төдийд л л будаг нь хуулраад унах жишээтэй. Мөн будгийг нь хуулаад үзэхээр бичиг гараад ирдэг.

-Үр хүүхдээ бид баталгаатай, аюулгүй тоглоомоор тоглуулах хэрэгтэй. Үүнд хяналт, шалгалт хийдгийн хувьд танд ямар эмзэглэл төрдөг вэ?
-Хятад улс их гүрэн гэдгээрээ төрөл бүрийн бүтээгдэхүүн дэлхийн олон улсад гаргаж байна. Гэвч Америкт, Монголд ижил тоглоом орууллаа гэсэн нэрийн дор бүгд чанарын хувьд ялгаатай байдаг. Тиймээс оруулж ирж байгаа аж ахуй нэгж, ганзагын наймаачид сайн чанартайг нь импортлоосой гэж хүсдэг. Энэ нь та бидний үр хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой. Бяцхан үрсийн маань тоглож, наадаж байгаа гол зүйл нь чанартай байх ёстой.

-Манайх хэзээ хар тугалга бусад химийн хүнд элементийг судалдаг олон улсын жишигт хүрсэн лабораторитой болох вэ?

-Лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай шинэ лаборатори байгуулах гэж байна. Үүнийг угтаж мэргэжилтнүүдээ сайн сургаж, нэмэлт сургалтад хамруулж, шинэ боловсон хүчин боловсруулах хэрэгтэй.

Д.Ариунаа, Б.Нарангоо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан