Нэг нүд нь юм харахаа больсон Ш.Сарантуяа гэгч эмэгтэй Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдэлж чадаагүй аж.
Анх 2006 оны арванхоёрдугаар сард нүдэндээ гэмтэл авсныхаа дараа Баянгол дүүргийн харьяа Эрүүл мэндийн VII төвд очжээ. Гэтэл н.Хүрэлтогоо эмч анхны үзлэгийн оношоо нүд улайлттай, хавантай байна гэжээ. Ингээд түүнд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлгэхийг зөвлөсөн байна.
Ш.Сарантуяа нүд улайлттай, цус хурсан мөн хавантай гэж оношлогдсон зүүн нүдээ Хан-Уул дүүргийн хувийн эмнэлгийн нүдний эмчид үзүүлсэн байна. Хувийн эмнэлэг ч оношийг тогтоож чадалгүй эцэстээ "Шастины нэрэмжит III эмнэлэг"-ийн нүдний эмчид үзүүлэхээр очжээ. Тус эмнэлгийн нүдний эмч Д.Батцэцэг түүнд анхны үзлэг хийлгүй Булган гэх эмчид үзүүл гээд буцаасан байна. Харин Булган эмч нүдний дусаалга дусаахыг зөвлөөд эм бичиж өгчээ. Ш.Сарантуяагийн нүд их өвдөлттэй байсан тул "Болор мэлмий" эмнэлгийн эмийн санчаас дусаалгын талаар асуухад "Ийм нүдэнд дусаалга нэмэр болохгүй" гэжээ. Үүнээс хойш "Шастины нэрэмжит III эмнэлэг"-ийн эмч Д.Батцэцэг эмчид дөрвөн ч удаа очиж үзүүлэхэд Ш.Сарантуяагийн нүдийг дурангаар ч харалгүй буцаагаад байжээ. Түүнээс хойш арваннэгэн сарын дараа буюу 2007 оны долдугаар сард Төрийн тусгай хамгаалалтын нэгдсэн эмнэлгийн эмч н.Баярхүү түүний нүдний торлог ховхорсон гэж зөв оношилсон байна.
Одоо Ш.Сарантуяа хүнтэй хамт явахгүй л бол ганцаараа явж чаддаггүй гэнэ. Зүүн нүд нь юм харахаа больсноос хойш баруун нүдэнд нь нөлөөлсөн байна. Тэрбээр Иркутскийн нүдний төвд үзүүлэхэд эмчилгээ хийхэд оройтсон гээд мөн л буцаажээ. Дараа нь орон сууцаа 50 гаруй сая төгрөгөөр зарж Энэтхэг улс руу эмчилгээнд явжээ. Энэтхэгийн хүмүүнлэгийн эмнэлгийн эмч нар түүний нүдэнд маш нарийн үзлэг хийн хагалгаанд оруулсан байна. Монголд 2500 ам.доллараар лазерын эмчилгээ хийнэ гэсэн бол Энэтхэгт баруун нүдийг нь 4500 рупи, зүүн нүдийг 9000 рупигээр эмчилж лазер эмчилгээ хийжээ. 9000 рупи нь Монгол мөнгөөр 270 мянган төгрөг юм. Хэдийгээр Энэтхэг улсад лазер эмчилгээ хийлгэж гайгүй болсон ч түүний зүүн нүд харахаа больж ширгэж эхэлсэн аж.
Харин Д.Батцэцэг эмчийг эмчийн ёс зүйгүй ажилласан, өвчтөнд үзлэг хийгээгүй, онош тогтооход цаг хугацаа алдсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхэд өгчээ. Гэвч Баянгол дүүргийн прокурор П.Алтанзаяа Ш.Сарантуяагийн гомдлыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Баярсайханд шилжүүлэн, эмч Д.Батцэцэгийг ямар ч буруугүй хэмээн үзэж мөрдөн байцаалт огт хийгээгүй аж. Гэтэл Д.Батцэцэг эмч Ш.Сарантуяаг "Угаасаа хасах гуравтай шил зүүдэг хүний хараа муудах нь ойлгомжтой" гэж хэлсэн нь түүнийг ийнхүү тэмцэхэд хүргэсэн аж.
Ш.Сарантуяа "Хэдийгээр зүүн нүд маань эмчийн буруугаас болж сохорсон ч баруун нүд бүдэг хараатай үлдсэн. Миний биед нүднээс өөр өвчин байхгүй ч сэтгэл санааны гүн хямралд орсон. Тиймээс ёс зүйгүй ажилласан эмч нартай тэмцэнэ. Д.Батцэцэг болон холбогдох эмч нараас нөхөн төлбөр авна" хэмээж байлаа. Мөн Ш.Сарантуяагийн Хүний эрхийн хамгаалагч С.Чинболд "Д.Батцэцэг эмч Үндсэн хуулийн 25 дугаар бүлгийн 16-гийн 6 дугаар заалтыг зөрчсөн. Тийм учир хариуцлага тооцох ёстой" гэв.
Мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс Шастины нэрэмжит III эмнэлгийн нүдний эмч Д.Батцэцэгтэй холбогдох гэсэн боловч жилийн чөлөө аван гадаад явсан байлаа. Мөн Баянгол дүүргийн прокурор Энхжаргал ч ээлжийн амралтаа авсан байсан юм.
Б.Ариунтуяа http://www.niigmiintoli.mn/