gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хошин зохиол хамгийн их хөдөлмөр шаарддаг”

Соёл урлаг
2010-12-08
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2010-12-08
Үгээр урлах ухаан хамгийн гайхамшигтай зүйл. Уран уншлагын талаар СУИС-ийн тайзнаас ярих урлагийн тэнхимийн багш МУСТА Б.Даваатай ярилцлаа.

-Таныг уран уншигч гэдгийг хүн болгон мэддэг. Уран уншлагаар хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?
-Хүүхэд байхаасаа л уран зохиолд элэгтэй байлаа. 1980-аад оны сүүлчээр Монголд уран уншлага нэлээн дэлгэрсэн. Радио, телевизээр уран уншлагын уралдаан тэмцээн ч их гарна. Тухайн үед Дархан хотын театрт хүүхдийн драмын дугуйлан хичээллэдэг байсан юм. Тэгээд уран уншлагад дуртайдаа хөтлөгдөн тэнд шалгуулж тэнцээд хоёр жил дугуйланд суралцсан. 1989 онд улсын уран уншлагын хоёрдугаар уралдаан болсон юм. Энэ уралдаанд тухайн үеийн томоохон нэртэй жүжигчид оролцож байсан. Уран зохиолын талаас 18 аймгийг төлөөлж хэл уран зохиолын багш нар ирж оролцсон.

Тэр үед арван жилийн хүүхэд улаан бүч, цагаан цамцтай, айж эмээхийг мэдэхгүй шалгуулж байлаа. Намайг ард түмний гавъяат Дэлгэржаргал эгч энэ урлагт хөтлөн оруулсан хүн. Дэлгэржаргал гуайн нөхөр Буржгар гээд тайз дэлгэцийн олон бүтээлд тоглосон хүн байсан. Энэ хоёр хүн намайг өөрийн хүүхэд шигээ дагуулж хөтөлж уралдаан тэмцээнд оруулдаг байсан юм. Түүний дараа 1990 онд Д.Жагдаг, Л.Чаминчулуун багш нар Дарханд тоглолтоор ирсэн. "Учиртай инээд" гэсэн нэртэй тоглолт байсан санагдаж байна. Бүтэн хоёр цаг хоёулхнаа тайзан дээр уран уншлагын төрлүүдээр тоглолт хийж байсан. Би 1989 онд хоёр багштайгаа танилцсан байсан л даа. Харин энэ тоглолтын дараа багштайгаа багш шавийн барилдлага тогтоосон. 1992 онд хотын төв театрт хүүхэд шалгаруулж авах гэж байгааг мэдээд багш маань намайг дуудсан. Тэнд шалгуулж тэнцсэнээсээ хойш хошин урлагийн театрт дөрвөн жил ажилласан.

-Уран уншлагын ямар ямар төрөл байдаг вэ?
-Тайзны ярианы багш нар уран зохиолын 20-иод төрлөөр хичээлээ заадаг. Уран зохиол өөрөө гурван том айгаас бүрддэг. Жүжиг, уянга, туульс гэсэн том төрөлтэй. Гэхдээ уран уншлагын төрлөөр уянга, туульсын төрлөөр илүү давамгайлж хичээллэдэг. Энэ нь дотроо жижиг төрлүүдтэй. Гэхдээ энэ төрлүүдэд нийтлэг тал гэж бий. Ер нь оюутнуудаа бүх төрлүүдээр уншуулахыг зорьдог доо. Тайзны ярих урлагийн хичээлийг заадаг учраас бүгдийг нь сурч байж оюутнууддаа заана шүү дээ. Үүнээс хошин зохиол унших хамгийн хэцүү санагддаг. Учир нь жүжигнээс хамгийн их ур чадвар шаарддаг төрөл юм.

-Энэ хугацаанд ямар уран бүтээлүүдэд тоглосон бэ?
-Бадар-Ууган найруулагчийн Төрийн соёрхолт зохиолч Норовын зохиолоор бүтээсэн "Уулын хөх сүүдэр" , Энхбаяр найруулагчийн "Халуун сэтгэл" кинонд тоглосон. Хамгийн сүүлд МҮОНРТ-ээр гарсан "Хэцүү анги" киноны нэгэн дүрийг бүтээлээ. Харин уран уншлагаараа жилд 20-50 зохиол уншдаг. Би уран уншлагын чиглэлээр хоёр цомог гаргасан. 1990-ээд онд уншиж байсан зохиолуудаасаа шилж түүвэрлэж цомогтоо оруулсан. Нэгдүгээр цомог нь шүлэг яруу найргаас, хоёрдугаар цомог нь уянгын болон хошин өгүүллэгээс бүтсэн.

-Уран уншлагаар хичээллэдэг хүн ховор болсон. Өнөөдөр энэ урлаг ямар түвшинд хөгжиж байна?
-Нийгмийн хөгжлийн явцад мэдээллийн технологи маш хүчтэй нэвтэрч, хурдны байдалд орсон юм шиг санагддаг. Хүний дотоод сэтгэл рүү өнгийсөн зүйл бага байна. Урьд хүмүүс уран зохиолтой нөхөрлөдөг байсан бол одоо түүнээс холдсон санагддаг. Энэ нь хүмүүсийн мөс чанарт нөлөөлж байж ч мэдэх юм. Уран зохиол амьдралын том сургууль учраас хүүхэд залуусаа түүнээс битгий холдоосой гэж хүсдэг.

-Тайз дэлгэцийн бүтээл тодорхой хэмжээгээр уран уншлагын элементийг агуулж байдаг. Гэтэл одоо байгаа жүжигчид энэ зүйлийг мартаад байна уу гэмээр санагддаг юм?

-Уран зохиолын бүх төрлийг, унших аргыг сургууль хангалттай заадаг. Гэсэн хэдий ч уран бүтээл хийхдээ, амьдрал дээр гарахаараа түүнийгээ хаячихдаг тал бий. Хүн өөрөө өөрийгөө идэвхижүүлэх юм дутаад байгаа. Түүнээс сайхан уншдаг жүжигчид, уран бүтээлчид олон бий. Манай драмын академийн жүжигчид байнгын дуу хоолойны дасгал хийж байдаг. Жишээлбэл, ямар ч дуу цацруулагч шаардахгүйгээр өөрийнхөө байгалиас заяасан хоолойгоороо бүхэл бүтэн 700 үзэгчтэй тайзан дээр тоглож чаддаг. Өөрөөр хэлбэл, үгийн урлаг уншигчийн зүрхнээс сонсогч үзэгчийн зүрхэнд хүрч байх ёстой зүйл юм. Тиймээс үгийг хайрлаж нандигнах хэрэгтэй.

-Уран уншлагаар хичээллэх хүүхэд залууст юу захих вэ?

-Ном их уншиж бай. Гэхдээ сайн ном, сайхан зохиолыг унших хэрэгтэй. Мөн манай багш нарт хандвал зөвлөгөө өгч, заана. Ном их уншвал тухайн юмыг гүнзгий ойлгодог болдог. Мөн ярианы баялаг сайжирч өөрийгөө хүнд зөвөөр ойлгуулж сурна. Харин дуу хоолойн эрхтний, хэл ярианы ямар нэгэн гажиг согог байх юм бол хамгийн түрүүнд өөрийгөө сонсч, үгийн хамгийн бага утгат нэгжээс зөв ярих хүртлээ хичээллэх хэрэгтэй. Энэ нь нэг үсэг зөв хэлэхээс эхэлдэг. Ингэснээр нэг үсэг, үг, өгүүлбэрээ зөв хэлж сурдаг.

-Хүнд хэлэх дуртай үг гэж байдаг. Таны хувьд?
-Өнгөрсөн сайныг үлгэрлэн дуурайж, ирээдүйн хариуг угтуулан бодож яваарай гэж хэлэх дуртай.

Б.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан