А.Бакей: Дүлий овгийнх гэхээр л чих хатуутай байдаг юм биш
-Би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таван Богдын бэл, Ховд голын эх ой мод, өндөр уулсаар хүрээлэгдсэн сүрлэг, сайхан нутагт төрж өссөндөө бахархдаг. Уулсаа харж, урам зоригоор хөглөгдөж, өндөрт мацаж хад чулуунд нь хөлөө шалбалж хатуужиж өссөн уулын хүүхэд дээ би.
-Өрөөгөө
уулын зургаар гоёжээ дээ. Ямар уул вэ?
- Алтай Таван Богдын нуруу.
-Овгийг тань
сонирхож болох уу?
-Санирау овогтон.
-Казахуудыг
керей овогтон гэдэггүй бил үү?
-Олонхи нь керей буюу хэрээ овогтой. Керей овогт 12 омог
багтдаг. Эдний нэг шеруши овогт санираучууд багтдаг. Санирау гэдгийг
монголчилбол дүлий гэсэн утгатай. Зарим хүн дүлийчүүдийн омог гээд тоглож,
шоглодог ч учрыг нь мешгивөл хүний нэр.
-Өөрийнхөөрөө зүтгэдэг хүнийг бас дүлий гэж хэлдэг
санагдана?
-Тийм. Би сонгогчидтой уулзахдаа бас тоглож хэлдэг."
Хэдийгээр би дүлийчүүдийн овгийнх ч та нарын ярьж буйг сонссон байдаг шүү"
гэж.
-Таныг олуулаа гэж сонссон?
-Аав, ээж минь олон хүүхэдтэй эгэл жирийн малчин хүмүүс. Би
өвөг эцгийнхээ гар дээр өссөн. Өвөө минь хөдөлмөрч хүн байлаа. Залуудаа жин тээж
яваад хөлөө гэмтээсэн ч хадлан тэжээл, түлээ бэлдэхээс эхлээд зүгээр суухгүй. Мод
бэлтгэхдээ ургаа мод огтлохгүй, хожуулыг үндсээр нь ухаж авна. Тэр болгонд нь
би багаасаа тусалж, хөдөлмөрийн амтыг мэдэрсэн. Өвөө намайг хөдөлмөрт сургахаас
гадна байгаль дэлхийгээ хайрлах ухаан ингэж өвлүүлсэн.
Ж.Наранцацралт: Бид шар зурхайчийнхан
-Би Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул. Аав, ээж минь тэр нутгийнх. Дундговийн Өлзийт суманд Дэл хөнжил гэж сайхан нутаг байдаг. Энэ нутагт Хүүхнүүдийнх гэж алдартай ажилсаг бүлэг айл амьдарч явсан. Тэр хүмүүсийн удам бол миний ээжийн талын хамаатан садан. Аавын тал болохоор Хөнжлийн Далайн хийд орчмоор нутатлаж байсан Зурхайч удмынхан. Миний бага нас аймгийн төвд номын дуу сонсч, зуны амралтаар хөдөө ишиг, хурга хариулж өнгөрсөн. Аав, ээж минь хоёулаа эмч мэргэжилтэй. Нутагтаа бага дунд сургууль төгсөөд, анагаахын сургуульд явсан юм билээ. Тухайн үедээ эмч ховор учраас аав, ээж минь Өмнөговь аймагт хуваарилагдаж, тэндээс ажлынхаа гарааг эхэлж, хожим нутагтаа очсон гэдэг.
-Тэгэхээр "Зурхайч" овог авсны тань учрыг
асуултгүй юм шив дээ?
-Манайхан удмын эмч, зурхайч талын улсууд л даа. Өвөг
эцэг минь зурхайч хүн байсан. Тухайн үедээ Далай хийдэд шавилж, олон арван
хүнийг зурхайн ухаанд сургасан гэж нутгийнхан дурсцгаадаг юм. Тэгээд л овгийн
асуудал яригдаж эхлэхэд бид хоорондоо ярьж байгаад "Зурхайч" овог
авсан.
Д.Тэрбишдагва: Ламын хүүхэд гэж хэлүүлэхээс ичдэг байлаа
-"Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө
олдог" гэлцдэг. Нэрийн тань утга хийгээд хэн өгснийг нь асууж болох уу?
-Бололгүй дээ, бид эцэг эхээс долуулаа. Би дээрээсээ
зургаадах нь доороо нэг дүүтэй. Миний дээр нэг эгч эндсэн тул аав минь намайг
эх барьж авсан юм гэнэ лээ. Тэгээд намайг маш их хайрлаж, "Тэр чинь биш
шүү, Дагва гэдэг хүн төрсөн" гэдэг агуулгаар нэр хайрласан юм билээ. Аав
минь лам хүн л дээ. Манайхан эрэгтэй нь олон ганц эмэгтэйтэй. Эгч минь эмч
мэргэжилтэй.
-Аав, ээж тань ямар ажил хийж байсан бэ?
-Аав минь лам хүн байсан ч олон хүүхдээ тэжээх гэж хар,
бор янз бүрийн л ажил хийсэн. Мал маллаж, сумын агент, мужааны ажил гээд юм
болгон руу орсон хүн дээ. Гарын дүйтэй, аливаа юмны арга эвийг олдогсон. Дээхнэ
үеийнхний хэлдгээр унзад хоолойтой, уншлага сайтай, номтой лам байж. Угаас
номын хүн тул хожим крилл бичиг сайн сурч, лаа, дэнгийн гэрэлд ном, сонин
уншиж, бидэнд ярьж өгдөг байлаа. Тухайн үед ламыгэрдэм номтой гэж ойлгодоггүй
байж дээ. Социализмын үед эрдэмтэй хүнийг эрдэмтдээр л төсөөлдөг байлаа шүү
дээ. Аавыг өнгөрсөн хойно л ахмадууд Танай аав эрдэм, номтой, сайн лам
байсан" гэж ярьж байсан юм даг. Тухайн үед онц сурдаг пионер гэж дэрвээд,
аавыг ном уншиж, сан тавихаар нь заримдаа ичих шахуу юм болж явлаа. Ээж минь
гэрийн сайн эзэгтэй, малч удмын хүн байсан. Аав, ээж минь ааш, зан сайтай,
зочломтгой, хүнтэй нийцэрхүү гэж нутаг усандаа гайхагдсан, хүндтэй хүмүүс
байсныг үеийнхэн нь одоо ч дурсдаг.
-Нутаг усны тухайд...?
-Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Их хөндий
гэдэг газар төрсөн. Миний бага нас Иххөндийн цэцгэн дунд ишиг, хурга хариулж,
саахалтын багачуултай морь хөлсөлж, чөлөө заваар нь цамцаа уран барилдаж,
ноцолдож өнгөрсөн.
-Таныг төмөр замаар овоглож, ярьж, бичицгээдэг. Үнэхээр
төмөр зам танд хат суулгаж, хөдөлмөрийн талбарт хөлд оруулсантай маргашгүй. Харин
төрүүлж өсгөн, гарыг тань ганзганд хүргэсэн аавын тухай уншигчид тэр бүр
мэдэхгүй болов уу?
-Би нэртэй
хүний зүстэй хүү. Миний эцэг Раднаабазар тухайн үедээ төрийн алба хааж,
Дундговь аймгййнбаруун талд нэлээн нөлөө бүхий нэгэн байсан. "Аав
минь төрийн албан хаагч хар хүн байлаа. 1909 онд төрж, 12 настайгаасаа Түшээт
хан аймгийн Түшээ гүний хошуунд тамгын тал бичээч хийж байсан гэдэг. Тэр цагаас
орон нутагтаа нам төрийн ажил хийсээр сүүлдээ Эрдэнэдалай сумаа хариуцан
ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр малчин болсон. Манайх угаас малчин айл. Ээж
минь гэрт орж эм, гарч эр болж явсан байх. Миний аавын ах Дориун гэж нэр хүндтэй
хүн байсан. Аавын амьдрал ахуй, бидний хүмүүжилд ч анхаардаг байв. Манай
нутгийнхан аавыг Жуужаа, ээжийг Амаа гэж авгайлдаг сан. Уг нь би сэхээтэн
гаралтай. Гэхдээ гэр минь хөдөө байсан болохоор анкетдээрээ малчин гэж бичиж,
тэмдэглэж явдагдаа. Ажил алба хөөцөлдөж явсаар нэг л мэдэхэд төмөр замын Раш
гэдэг нэр хүмүүсийн дунд хэвшиж, чихэнд нь хоногшчихсон. Уншигчид мэднэ дээ, би
ган зам дагаж, тэр хонхорт нэлээн оймс элээсэн нэгэн.
А. Цанжид: Харнуудын хархүү
-Алтайн хүмүүс уул шигээ нуруутай, өндөрлөг газрынхан болохоор оодрог сэтгэлтэй гэж магтдаг санагдана. Таныг Алтайгаа нүдэнд харагдтал ярьдаг гэж сонслоо?
-Би Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн. Яг төрсөн газар минь хар Азаргын нуруу гэж сайхан уул бий. Манай нутаг өндөр уулыг давахад элсэн говь үргэлжилж, түүнийг гатлахад уул, элсэн говь хосолдог нэрэндээ зохицсон өвөрмөц нутаг. Ан, араатан ихтэй. Сүүлийн жилүүдэд хангайд түймэр гарч, буга агнах болсон зэрэг шалтгаанаас манай нутаг руу буга орж ирж нутагших болсон. Халиун сумын маань нэг талд Хар Азаргын, нөгөө талд Хан Тайширын нуруу сунаж тогтсон. Энэ уулын ой модонд буга нутагших болсонд нутгийн олон билэгшээж байгаа. Ан амьтан гэснээс аймгийн урд хэсэг Ээж хайрхан уул, Идрэнгийн нурууны хавьд 300 орчим километр газарт айл амьтан нутагладаггүй. Тэнд хавтгай, тахь, хулан олонтой Сүүлийн үед тэнд 50 гаруй мазаалай бий гэсэн судалгаа гарсан байна лээ. Мөн энд Говийн их дархан газар оршдог. Ийм л нутагт төрж өсч, бага насаа өнгөрүүлсэн дээ. Миний бага нас бусдын адил хурга, тугал эргүүлж, шилбүүр унасан хөөргөн дэврүүн он жилүүд байлаа. Аав, ээж минь жирийн малчин, 1959 онд нэгдэл байгуулагдахад малаа нийгэмчилж, сааль сүүний ажил хийж байгаад өөд болцгоосон. Манайхан Харнууд овогтон. Сүүлийн үед хүмүүс өөрсдийн дураар овог авах болжээ. Манай эхнэрийн тал "Марзан Шарав" овогтой. Марзан Шарав манай хадам ээжийн нагац ах байсан гэдэг. Эхнэр маань харин миний зөвлөгөөг даган Жалайр гэж өөрийнхөө уугуул овгийг авсан. Харнууд гэдэг овог Хонгирад овгийн тасархай гэж ном сударт тэмдэглэгдсэн байдаг. Дарлигтан монголчууд ч гэж ярьдаг. Алунгоогоос өмнөх үеийн монгол аймгуудын дотор байсан овог юм билээ. Намайг багад л аав, ээж ахмад настнууд ярьдаг байсан, зуу, зуун жилээр үе дамжиж ирсэн энэ овгийг хамаагүй өөрчилж болохгүй байх.
Ц.Дамиран: Феодалын үр сад гэнэ билээ
-Та аль нутгийн хүн бэ. Хамгийн сүүлд нутаг руугаа хэзээ
явав?
-Би Ховд аймгийн Чандмань сумын уугуул. Манай сум Бумбат,
Чандмань гэж хайрхан уулсын дунд оршдог. Дөргөний тал гэж сайхан талтай. Хүүхэд
байхдаа Дөргөн, Хар ус нуурынхаа усанд шумбаж, загас барьж явсан. Хамгийн сүүлд
сар шинийн өмнө нутагтаа очоод ирсэн.
-Ховдын Чандмань сум эрт цагт өртөө харуулын нутаг байсан
санагдана?
-Манай
сумыг анх Эрдэнэ бээсийн хошуу гэж байх үед Богдын зарлигаар өртөөний алба
хаалгахаар нутаг, нутгаас мал сайтай айлуудыг нүүлгэн авчирч байсан
гэдэг.Тэд нь одоогийн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл нутгийнхан.
Тэгээд албаны хугацаагаа дуусгаад, зарим нь нутагтаа буцалгүй суурыисан
гэлцдэг.
-Танайхны
удам судрыг сонирхвол?
-Хуучнаар
феодал гэж хэлэгддэг байсан хүмүүсийн л үр сад юм гэнэ билээ. Аавын тал хэдэн
үеэрээ төрд алба хаасан, Хатанбаатарын цэрэгтолон хүн явж байсан түүх бий.
Ховдын хоёр удаагийн чөлөөлөх дайнд манай авга нар оролцсон. Аав минь 1939 оны
багш. Тэр үед Улаанбаатархотод Гэгээрлийн яамнаа аавыг дуудаж ажиллуулахаар
болоход оччихоод, авгай, хүүхдээ санаад гээд буцчихсан гэдэг. Манайхан Их
Шарнууд овогтой. Энэ овогтон монголд цөөхөн юм билээ. Энэ овгийг өвөг эцэг
маань өөд болохынхоо өмнө аавд захиж үлдээсэн гэдэг. Харин ээжийн тал Олхонууд
овгийнх.
И. Эрдэнэбаатар:Буурлынхны удмын буурал толгойт
-Би Ховд аймгийн төвд төрж, өссөн. Манай нутаг олон ястны өлгий. Өвөрмөц ёс заншилтай. Хүмүүсийн ахуй амьдрал, хурим найрын дэг жаяг гээд ярих юм бол тун өвөрмөц. Мөн уулын орон гэж болно.
Тиймээс баруун Алтайд төрж өссөнөөрөө бахархдаг. Манай нутгийнхан эв найртай, ажилсаг хөдөлмөрч түмэн. Ястнууд түүгээрээ ялгарч, хойч үед эв найр, хөдөлмөрч ёс заншлаа өвлүүлсээр ирсэн. Зан, аашын хувьд хүнлэг, шударга. Түүгээр нь бахархаж, оюун сэтгэлд омогшил төрж явдаг даа.
-Олон ястны өлгий гэлээ. Та чухам алинд нь багтдаг вэ?
-Би Ховдын халхуудын нэг. Өвөг дээдэс минь Ховд аймгийн
Цэцэг сумын нутаг Ангиртын гол, Мянган угалзтын нуруу, Сутай хайрхан буюу Цаст
Богдын бэлээр нутаглаж байсан халх гаралтай.
-Танайхны овгийг сонирхож болохуу?
-Буурлууд минь амьд
сэрүүндээ "Манайхныг Шувууныхан буюу Шар бүргэдийнхэн гэдэг байлаа"
гэж ярьдагсан. Хүүхэд болохоор тухайн үед анзаардаггүй байж. Ямар учиртайг нь ч
ойлгож үлдээгүй. Тэгээд ч тэр үед овгийн тухай ярьдаггүй байлаа шүү дээ. Хожим
овог авахад Буурлынхан гэдэг овог авсан. Мөн л ахмадууд минь хэлсэн л дээ
манайхныг бас буурлынхан гэдэг гэж. Магадгүй ортой ч юм уу гэж би боддог. Одоо
миний үс бууралтчихсан шүү дээ. (инээв)
-Айлын том хүү гэлүү. Хэр "хатуу" ах вэ?
-Би буурлууд дээрээ өссөн. Тиймээс ч болсон уу, ер нь л
зөөлөн талдаа хүн дээ. Тэгээд ч хоёр эмэгтэй дүүгээ жаахан захиргаадана уу
болохоос хатуурхаж загнаж байгаагүй. Яахав ойр дотныхондоо ширүүн ханддаг тал бий.
Ч.ҮЛ-ОЛДОХ