gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүгийн байцаан шийтгэх хууль Үндсэн хууль зөрчжээ

Улс төр
2007-09-05
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-09-05

Монгол Улсын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Баяр "Эрүүгийн байцаан шийтгэх хууль /ЭБШХ/ Үндсэн хууль зөрчдөг. Үүнийг ашиглан зарим шүүгч хүний эрхийг зөрчин хохироож буй" талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225.1, 230.1, 239.4.2, 250.2, 315.1.2, 318.2.3,322 дугаар зүйлийн заалтууд, 323.1.2 дахь хэсгийн "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал" гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Мөн 350.1.3, 353.3 дугаар заалт болон Улсын Дээд шүүхийн 2006 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоол ч хамрагдана" гэлээ. Үндсэн хуулийн үзэл санаа болон Монгол Улсын олон улсын гэрээ, ЭБШХууль, Шүүхийн тухай хуулиар эрүүгийн хэргийг шүүн таслах хуралдаан нь мэтгэлцэх зарчимд тулгуурлан явах ёстой. Уг зарчмаар мэтгэлцээний тал нь яллах (прокурор) болон өмгөөлөх (өмгөөлөгч) талууд байж, шүүх үүнд хөндлөнгийн, хараат бус байр сууринаас хандан мэтгэлцэгч талуудын гаргасан баримт, тайлбарт үндэслэн шийдвэр гаргах учиртай. Гэтэл төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд зааглан хуваарилах боллоо. Энэ хүрээнд шүүхийн байгууллагад шүүн таслах ажиллагааг явуулах, прокурорт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих онцгой чиг үүрэгтэй байдаг.

Ийм заалтууд байсаар байтал шүүх, шүүгчид прокурорт үүрэг ногдуулж, тэр ч байтугай улсын яллагчийн үзлээр шийдвэр гаргахыг шаардан, байцаан шийтгэх ажиллагаа явуулах байгууллагууд, түүний дотор гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд багтах байгууллагын хүлээсэн үүргийг шүүхэд ногдуулж, хууль завхруулах, хүний эрх зөрчих нөхцөл бүрдүүлээд байна.

Тухайлбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьсан буюу гүйцэд биш гэж үзэж, хэргийг буцаах нөхцөл бүрэлдээд байгаа ба давж заалдах шатны зарим шүүгч үүнийг буруугаар ашиглан заавал яллах болов. Эсвэл хүнд ялтай гэмт хэрэг хэмээн зүйлчлэн шийдэхээс өөр аргагүй байдалд анхан шатны шүүхийг оруулж хүний эрхийг ноцтой зөрчих болсон. Ингэснээр шүүх шууд мэтгэлцээний нэг тал, өөрөөр хэлвэл яллах талд үйлчлэн ажиллаж байгаа хэрэг юм. Ийм л харанхуй ертөнцөд Монголын шүүх ажиллаж байна.

Олон улсын практикт тухайн хүний үйлдэл, гэм буруу нь тогдоогдохгүй байвал аль ч шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож тухайн хүнийг цагаатгах, эсвэл нотлох баримтаар үйлдэлд ял шийтгэдэг.

Жишээ нь, ОХУ-ын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн гурав дахь хэсэгтэй нийцэхгүй байна гэж тус тус үзэн 1999 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн долоо-II тоот гаргасан. Үүний дагуу ОХУ-ын Думаас ЭБШХуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгож байсан юм.

Өмгөөлөх талын байр сууринаас авч үзвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлага байдаггүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хэрэг буцаахын эсрэг гомдол гаргах ямар ч бололцоогүй. Мөрдөн байцаах болон цагдан хорих хугацааг хуульд зааснаас илүү сунгах боломж олгож, хүнийг олон жилээр мөрдөн шалгах, Үндсэн хууль болон олон улсын конвенциор хамгаалагдсан эрхийг нь зөрчих  нөхцлийг бүрдүүлээд байна. Гэтэл Шүүхийн тухай хуульд зааснаар дээд шатны шүүх нь доод шатны шүүхийн шүүгчийг зөвхөн мэргэжлийн удирдлагаар хангахаас өөрөөр аливаа хэргийг шийдвэрлэхэд шууд нөлөөлж болохгүй гэж заасан байдаг. Иймээс 1937 оны үеийн бурангуй хэлмэгдэл нь 21 дүгээр зуунд нуугдмал хэлбэрээр дахин давтаж буй нь энэ юм.

О.Сэлэнгэ 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан