gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     11.02
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 7
Зурхай
 11.02
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 11.02
Валютын ханш
$ 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний дутагдалтай байна

Эрүүл мэнд
2018-01-02
0
Twitter logo

Дэлхийн хүн амын өвчлөлийн 43 хувь, нас баралтын шалтгааны 60 гаруй хувь нь халдварын бус шалтгаантай өвчлөлтэй холбоотой. Халдварын бус дөрвөн төрлийн өвчин зонхилж байгаа бөгөөд зүрх судасны өвчин 48 хувь, хорт хавдар 21 хувь, амьсгалын архаг өвчин 12 хувь, чихрийн шижин 3.5 хувь байгаа юм. Халдварт бус өвчний нийт нас баралтын 80 хувь нь бага буюу дунд орлоготой улс орнуудад тохиолдож, хөгжиж буй улс орнуудад өсөн нэмэгдэхээр байна.

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 72 хувийг эзэлж байна.

Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой. Эдгээр буруу зан үйлээ залруулахгүй бол биеийн жин, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэж улмаар цусны даралт ихсэлт, судасны хатуурал, зүрхний шигдээс, чихрийн шижин болон хавдар зэрэг халдварт бус өвчнөөр өвдөх, нас барахад хүргэх шалтгаан болдог.

Идэвхтэй хөдөлгөөн нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах гол арга зам болохыг ДЭМБ гишүүн орнууддаа зөвлөмж болгож байна.

Халдварт бус өвчинд хүргэж буй дээрх эрсдэлт хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлж, эрт үед зөв арга хэмжээ авч чадвал маш бага зардлаар өөрийгөө халдварт бус өвчинд нэрвэгдэхээс хамгаалах бүрэн боломжтойг ДЭМБ болон бусад орны туршлагууд баталсан байдаг.

Хүн бүр эрүүл, урт удаан насалж, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Эрүүл зан үйл, аж төрөх хэв маягт зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн өөртөө тохируулан хийх, архи, тамхи, мансууруулах бодисоос татгалзах, стресс, сэтгэлийн дарамтаас гарах аргад суралцах, биеийн жингээ тогтмол барих зэрэг зан үйлүүд ордог. Эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг сонгосноор халдварт бус өвчнөөр өвдөх эрсдлийг 90 хувь хүртэл бууруулах, цагаас өмнө эрт нарах, тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар алдах эрсдэлийг 50 хувиар, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг 80 хувь, 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвдөх эрсдэлийг 90 хувиар, хавдраар өвдөх эрсдэлийг 30 гаруй хувиар бууруулах боломжтой.

Идэвхтэй хөдөлгөөн нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах гол арга зам болохыг ДЭМБ гишүүн орнууддаа зөвлөмж болгож байна. Монгол Улсын хэмжээнд идэвхтэй хөдөлгөөнийг халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний бодлогын нэг хэсэг болгон бодлогын олон зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

ДЭМБ-ААС 2025 ОН ГЭХЭД ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛЫГ 10 ХУВИАР БУУРУУЛАХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ

Дэлхийн даяарчлал, техник технологийн хурдацтай хөгжил нь энерги зарцуулах шаардлагыг багасган биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг улам хязгаарлаж байгаагийн зэрэгцээ суугаа амьдралын хэв маяг давамгайлах болсон нь Номхон далайн баруун бүсийн орнуудын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна.  Номхон далайн баруун бүсийн орнуудад ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох судалгаа 15-64 насны хүн амын дунд хөдөлгөөний идэвхгүй байгаа зан үйл 41-62 хувьтай байна. Судалгаанаас харахад хүн амын дунд хөдөлгөөний идэвхигүй зан үйлтэй байх нь залуужиж байгаа бөгөөд чөлөөт цагаараа зориуд дасгал хөдөлгөөн хийхээс илүүтэйгээр хүн амын дунд дугуй унах, алхах, газар тариалан дээрээ ажиллах зэрэг идэвхтэй хэв маяг нь нэмэгдэж байна.

Хөдөлгөөний хомсдол нь дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан болж байгаа бөгөөд түүнчлэн хөдөлгөөний хомсдолын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна. Идэвхтэй хөдөлгөөн нь ХБӨ-өөс сэргийлэх эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвхи хангалтгүй байдаг бөгөөд ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд хөдөлгөөний хомсдолыг 10 хувиар бууруулах зорилт ажиллаж байна.

Манай улсад хүн амын 4 хүн тутмын 1 буюу 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 5 хүн тутмын нэг буюу 18.3 хувь нь эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөний талаарх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй. Хоёр хүн тутмын нэг буюу 43.3 хувь нь ажлын байрандаа, 4 хүн тутмын 1 буюу 24.9 хувь нь нэг газраас нөгөөд ирж очихдоо, 3 хүн тутмын 1 буюу 31.7 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, 2013 он, Монгол Улс)

ЗАЛУУСЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ ХИЖЭЭЛ НАСНЫХНААС ДООГУУР БАЙНА

Залуучуудын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин хижээл насныхнаас доогуур байна.

Манай улсад хүн амын 5 хүн тутмын 1 буюу 20.5 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй(D,F)үнэлгээтэй, 15-34 насны хүн амын 3 хүн тутмын 1 буюу 36,5хувь, 35-64 насны хүн амын 5 хүн тутмын 1 буюу 18,4 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй үнэлгээтэй байна. Энэ үзүүлэлт нь 15-34 насны залуучуудын бие бялдрын хөгжил 35-64 насны хижээл насныхнаас 1 дахин бага, өөрөөр хэлбэл тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй байна. (Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүн, 2016 он, ЗГХА-БТСГ, Монгол Улс)

Хоёр хүүхэд тутмын нэг буюу 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт 3 ба түүнээс олон цагийг зарцуулдаг. 

Хүүхэд, өсвөр үеийнхэний 4 хүүхэд тутмын 3 буюу 74.8 хувь нь өдөр бүр багадаа 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй,  5 хүүхэд тутмын 1 буюу 18.2 хувь нь 7 хоногт сургууль гэр хоёрын хооронд явган эсвэл дугуйгаар явдаггүй. Хоёр хүүхэд тутмын нэг буюу 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт 3 ба түүнээс олон цагийг зарцуулдаг байна.

Номхон далайн баруун бүсийн орнууд болох Кирибати 14.2 хувь, Филиппин 32.3 хувь, Соломоны арлууд 26.8 хувь, Науру 33.4 хувь, зэрэг улс орнуудын сурагчидтай харьцуулахад манай орны сурагчдын дундах идэвхгүй хөдөлгөөнд өдөрт 3 ба түүнээс олон цаг зарцуудаг нь хамгийн өндөр буюу 44.3 хувь байна. (Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, АНУ-ӨСТ, 2013 он, Монгол улс)

Манай улсад 6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхэний 3 хүүхэд тутмын 1 буюу 32,9 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшнээр дунд, хангалтгүй (D,F) үнэлгээтэй байна. (Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүн, 2016 он, ЗГХА-БТСГ, Монгол улс)

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин хурдацтай өсөж байгаа бөгөөд, хүүхэд өсвөр үеийнхэнд ч тохиолдох болсон. Хүүхэд өсвөр наснаасаа идэвхтэй хөдөлгөөн хийж хэвших нь тэдний амьдралын насан туршийн зөв дадал болон хадгалагддаг байна. Хүүхэд өсвөр үеийнхнийг чийрэгжүүлэх, дасгал хөдөлгөөнийг тэдний амьдралын дадал хэвшил болгох хүүхэд, залууст идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчлах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх таатай орчныг бүрдүүлэх асуудлууд нэн тэргүүнд тавигдаж байна.

Иймээс бидэнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг хүн амд сурталчлах, хэвшүүлэх үндсэн чиглэл дор салбар дундын хамтын ажиллагааг түшиглэсэн замаар олон нийтэд чиглэсэн кампанит ажлуудыг зохион байгуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

                                                 НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан