Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ.
2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан ирүүлээгүй, газар дээрх үзлэг шалгалтад хамрагдалгүй зайлсхийсэн, шаардлага хангахгүй тул гишүүнчлэлээс хасах саналыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-аас ирүүлсэн, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчил дутагдлуудаа арилгаагүй “Догсон ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх /брокер, дилер/ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Мөн, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө Хорооноос 2015 оны нэгдүгээр сард авснаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй “Ховд бирж ХААБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Зарим Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг хоршооныхыг түдгэлзүүлэв. Шинээр байгуулагдаж буй, 2.5 тэрбумын төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн босго шаардлагыг хангасан нэг аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мөн зохих үзүүлэлтийг хангасан нэг ББСБ-д санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж өгсний зэрэгцээ бас нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгожээ.