gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Нээлттэй хаалганы өдөр”-өөр ерөнхийлөгч иргэдтэй теле ярилцлага хийлээ

Улс төр
2007-10-19
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т оролцож Дорнод, Орхон, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгууд болон Улаанбаатар хот, Барилга хот байгуулалтын яамны удирдлага иргэдийн төлөөлөлтэй интернэт теле-ярилцлага хийж, санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан ард түмний санал асуулгыг явуулсан өдрийг тохиолдуулан Засгийн газар, орон нутгийн удирдлага, тэдгээрийн харъяа бүх шатны байгууллага, албан тушаалтнууд бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөгөөг сонсч тусгах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-нд орон даяар "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу тус арга хэмжээ зохиогдов.

Төр засаг нээлттэй байхыг зорин ажиллаж байгааг Ерөнхийлөгч Н.Энхбаяр онцлоод “иргэн хүн төрийн байгууллагатай харьцахад шуурхай үйлчлүүлж чадахгүй байна” гээд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар иргэдээс асууж, харилцан ярилцлаа.

Хөдөөд сум, багуудад эмч хүрэлцдэггүй, эмнэлэг нь машингүй байгаа  талаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын иргэн ярьсан бол, Хэнтий аймгийнх бэлчээрийн зохицуулалт хэрэгтэй байгаа талаар дурьдлаа. Төв аймгийн багийн дарга н.Цэрэндорж ажлын байртай болж, ядуурлаас гарах иргэдийнхээ хүсэлтийг уламжилсан бол газрын зөвшөөрөлтэй ч хөршүүд нь томоохон албан тушаалтан учир хүссэн байшингаа барьж чадахгүй байгаа тухайгаа иргэн н.Цэрэндондог ярьж байв.

Улаанбаатар хотод агаарын бохирдлыг арилгахын тулд иргэдээ орон сууцжуулах асуудал дээр анхаарах хэрэгтэйг Улаанбаатар хотын дарга Ц.Батбаярт Монгол Улсын Төрийн тэргүүн зөвлөлөө.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүнсний аюулгүй байдлын чухлыг онцлоод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгохоор санал болгосон тухайгаа дурьдаж, импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх лаборатори барих ЭМЯ, Монгол Улсын Засгийн газрын санаачлагыг дэмжиж байгаагаа ярив. Мөн төрийн алба иргэний төлөө хөөцөлддөг алба болж өөрчлөгдөхийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр санал болголоо.

Иргэд үнийн өсөлт, дэд бүтэц зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудын талаар ч мөн санал бодлоо илэрхийллээ.
Теле-ярилцлагыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Батболд  хөтлөн явуулж яамдын төрийн нарийн бичгийн дарга нар ярилцлагад оролцон иргэдийн асуултад шууд хариуллаа. Монгoл улсын ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан