Манай улс Японтой анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг өнгөрсөн онд үзэглэсэн. Гэвч хэлэлцээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болоогүй байсан юм.
Хууль тогтоогчид дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан НӨАТ-ын, Гаалийн тухай гэх мэт хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар бэлтгэл ажил хангасан гэж үзжээ. Иймд Япон, Монголын Гадаад хэргийн яамд ноот бичиг солилцсон. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ноот солилцсоноос хойш нэг сарын дараа буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр боллоо.
Түншлэлийн хэлэлцээрийн (Чөлөөт худалдааны гэрээ ч үүнд багтсан) үр дүнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт өсөж, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал буюу худалдааны эргэлт нэмэгдэнэ гэж үзэж байна. Одоогоор хоёр орны худалдааны эргэлт 300-500 сая ам.доллар байгаа юм.
Мөн манай бизнесмэнүүд японы ноу хауг нэвтрүүлэх, экспортоо өсгөх давуу талууд бий болно. Хэлэлцээрт зааснаар монголын талаас 5700, японы талаас 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өнөөдрөөс эхлэн импортын гаалийн татвараас чөлөөлнө. Ингэхдээ бараа бүтээгдэхүүнийг А, В гэх мэтээр ангилсан бөгөөд А ангилалд багтсан бүтээгдэхүүнийг гаалийн татвараас шууд, В ангилалд багтсан бол үе шаттай бууруулна.
Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг байгууллагын 80 орчим хүнтэй баг 2009 оноос хойш Японы талтай хэлэлцээ явуулсан. Энэ хугацаанд Монголын болон Японы Засгийн газар аль аль нь зургаан удаа өөрчлөгджээ.