gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Тор”-ын хоёр дахь цуврал өнөөдөр Америк, Монголд зэрэг нээлтээ хийнэ

Х.Көгершин
Дэлхийд
2013-11-08
0
Twitter logo

Аянга цахилгааны бурхан тэнгэр "Тор"-ын хоёр дахь адал явдал болох “Тор: Харанхуйн ертөнц” кино АНУ-д мөн манай улсад өнөөдөр нээлтээ хийх гэж байна. “Марвел Комикс”-ын нэрээр нэрлэгдсэн комикс номын дүрд тулгуурлан бүтээсэн супер баатруудын тухай энэ киноны гол дүрүүдийг эхний ангид тоглосон жүжигчид мөн бүтээжээ. Тодруулбал, Торын дүрийг Крис Хемсворт, түүний өрсөлдөгч мөн ах Локигийн дүрийг Том Хиддлстон, мөн эмэгтэй гол дүрийг Натали Портман нар бүтээсэн байна.

Энэ киноны нээлт ОХУ-д өнгөрсөн сарын 30-нд болжээ. Нээлтийн ёслолд гол дүрийн жүжигчид хүрэлцэн ирсэн байжээ. Энэ үеэр Крис, Том хоёрын “Лента” сонинд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Лента: Өмнө нь тоглож байсан дүрийг дахин амилуулах үед дүрдээ орохын тулд бэлтгэл хийдэг үү? Эсвэл хувцсаа өмсөөд, жүжгийн талбайд гарахад шууд дүрдээ ордог уу?

Хиддлстон: Бурхан минь, хэрэв тийм байсан бол баярлахсан. Тор, Локи хоёулаа чийрэг, спортлог биетэй залуус. Тийм учраас дүр бүтээхийн өмнө жүжиглэлтээс гадна спортоор хичээллэж, биеэ чийрэгжүүлэх шаардлага гардаг.

Хемсворт: Миний хувьд дүр болгондоо дасан зохицохоос өөр аргагүй. Жишээ нь “Өшөө авагч”-д тоглохдоо жин нэмж, “Уралдаан”-д дүр бүтээхдээ жингээ хассан. Харин "Тор"-ын дүрийг хоёрдугаар ангид бүтээхийн тулд дахиад жин нэмэх шаардлагатай болсон. Би хөгшрөөд хэнд ч хэрэггүй болсон үедээ “Яаж турах/таргалах вэ гэж боддог уу? Тэгвэл надаас асуу!” гэсэн нэртэй ном бичнэ гэж бодож байгаа (инээв).

Хиддлстон:
Ашгүй дээ чи баяжих нь байна (инээв). Мэдээж хэрэг биеийн хүчний бэлтгэлээс гадна сэтгэл санааны бэлтгэл чухал. Үүнээс гадна кино зохиолынхоо үгийг цээжлэх, ухаж ойлгох хэрэгтэй. Миний дүр Локи бол хурц, маш их зөрчилдөөнтэй ааш зантай баатар. Харин би бол амьдрал дээр шал өөр хүн. Миний амьдралын хэв маяг нэгэн хэвийн, уйтгартай гэж ч хэлж болно, гэхдээ надад таалагддаг. Локигийн дүрийг бүтээж байхад зураг авалтын үеэр дүрдээ орох гэж хэцүү байдаг байсан.

Хемсворт:
Харин би өглөө босонгуутаа "Тор"-ын том алхаар хэнийг цохих вэ гэж боддог (инээв).

Лента: Том, та Жим Жармушийн найруулсан кинонд тоглосоны дараа "Тор 2"-ын зураг авалтад шууд орсон. Танд энэ удаа Локигийн дүрийг бүтээхэд амаргүй байсан байх?

Хиддлстон:
Тийм ээ, орой нь зураг авалт дууссан. Харин өглөө нь "Тор"-ын зураг авалтын талбайд бэлэн байх ёстой байсан. Гэхдээ миний оролцоогүй үзэгдлийн үеэр нууцаар унтаж авч байсан шүү. Ийм богино хугацаанд өөр дүрд орж, бүтээж чадна гэдэг бол мэргэжлийн өвчин л дөө. Янз бүрийн дүр бүтээх нь надад таалагддаг. Ийм үед өөрийгөө эрч хүчээр сэлбэж байх шиг санагддаг.

Лента: Том жилийн өмнө та “Гуардиан” сэтгүүлд комиксуудын тухай сурталчилсан, хамгаалсан нийтлэл бичиж байсан. Олон нийт таны дуу хоолойг сонссон уу, юу гэж бодож байна?

Хиддлстон: (инээв) Тэр нийтлэлийг ухуулан сурталчлах маягтай болсон гэж бодохгүй байна. Яагаад гэвэл хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой шүү дээ. Комикс гэдэг жанр кино ертөнцөд аль хэдийнэ ороод ирсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй болсон тэр үед би тэр нийтлэлийг бичсэн.

Хемсворт:
“Харанхуйн хүлэг баатар”, “Төмөр хүн” зэрэг кино гарахад бид бүгд тэднийг онцгой бүтээл үүнээс хойш ийм шилдэг кино гарахгүй байх гэж бодож байсан. Харин одоо бол кино ертөнцөд супер баатруудын тухай киног хийх гэсэн найруулагч, тоглох гэсэн жүжигчин олширсон. 2009 онд Том бид хоёр Тор болон Локигийн дүрийг бүтээх болсон нь ер бусын далд ертөнц байдагт итгэсэндээ биш. Харин Кеннет Бранигийн кинонд Энтони Хопкинс, Натали Портман зэрэг сайн жүжигчинтэй тоглох завшаан олдсон болохоор тэр юм. Та хэлээч, ямар тэнэг нь татгалзах байсан?

Хиддлстон: Супер баатрууд аливаа хүний нийгмийн гарал үүсэл, нас хүйс, боловсролоос үл  хамааран бараг бүх хүмүүст таалагддаг гэж хэлэхэд болох байх. Миний нийтлэл үүнд ямар нэгэн нөлөө үзүүлсэн гэж бодохгүй байна. Кристофер Ноланы найман жилийн өмнө эхэлсэн комиксын жанрт шинэчлэл хийх явцын нэгээхэн хэсэг л болсон байх гэж бодож байна.

Лента: “Тор 2”-ыг үзсэн хүмүүс инээдмийн үзэгдлүүд их байсан гэж ярьсан?

Хемсворт: Тийм ээ, уг зохиолд эмгэнэлт үзэгдлүүд их байдаг. Гэхдээ хүмүүс алжаалаа тайлах гэж кино үздэг биз дээ. Тиймээс инээдмийн үзэгдлүүд оруулах зайлшгүй шаардлага гарсан. Оросын үзэгчдэд кино маань таалагдаж, инээдтэй хэсгүүдийг мэдэрч чадсанд их баярлаж байна.  Энэ бол бидний гол зорилго байсан.

Хиддлстон:
Миний хувьд ч гэсэн эхний ангитайгаа харьцуулахад хошин шогийн мэдрэмж ихэссэн шүү. Энэ анги дээр Локи жинхэнэ утгаараа нээгдэж чадсан гэж бодож байна.

Лента: Тор, Локи хоёр ах дүүс. Крис бол амьдрал дээр хоёр ахтай тэр хүн болохоор бүх юм ойлгомжтой. Харин та хоёр эгчтэй. Кинонд ах дүүгийн хайрыг харуулах хэцүү байв уу?

Хиддлстон: Би хоёр эгчтэй, айлын ганц хүү. Гэсэн ч хуурай ах, эрэгтэй дүү нар олон байгаа. Би долоон наснаасаа эхэлж банди нарын шашны сургуульд сурсан. Хамгийн дотнын найзуудтайгаа би тэнд танилцсан. Гэхдээ надад хамгийн ойр эрхэм хүмүүс бол эцэг, эх болон эгч нар минь. Хэрэв Крис намайг өөрийг нь дүүгээ гэж бодож явдаг гэж боддог бол уучлаарай гэж хэлмээр байна (инээв).

Хемсворт:
Чамайг ингэж новшийн зан гаргана гэж мэдэж байсан юмаа (инээв). Том чи Хемсворт болохыг хүсэхгүй байна уу? Манай гэр бүл чамайг үрчилж авахаас татгалзахгүй шүү. Миний бодлоор чамд Том Хиддлстон гэснээс Том Хемсворт гэсэн нь илүү зохиж байна шүү (инээв).

Х.Шинээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан